Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

Шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Өчигдөр иргэд шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцэж, автомашинтай жагсаал зохион байгуулсан. Үүний дараа шатахууны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Засгийн газрын түвшинд хуралдахаар болжээ.

Тодруулбал, Шатахууны шуурхай штаб төрийн ордонд Ерөнхий сайдын өрөөнд хуралдах бөгөөд шатахууны нийлүүлэлт, нөөц, үнэ болон үүсээд буй хомсдолын шалтгааны талаар хэлэлцэхээр байна.

Сүүлийн өдрүүдэд зарим шатахуун түгээх станцад шатахуун тасалдаж, иргэд урт дараалалд зогсох нөхцөл үүссэн. Үүний зэрэгцээ шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн зардалд шууд нөлөөлж, цаашлаад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Тиймээс өнөөдрийн хуралдаанаар хомсдол ямар шалтгаанаар үүссэн, улсын хэмжээнд хэдий хэмжээний нөөц байгаа, нийлүүлэлт хэзээнээс хэвийн болох, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авах зэрэг асуудалд тодорхой хариулт өгөх эсэх нь анхаарал татаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.22.28

ЗАСГИЙН ГАЗАР АСУУДЛЫГ УРЬДЧИЛАН ХАРЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХ ЕСТОЙ БАЙТАЛ ЦАГ АЛДАЖ ХОЦОРЧ АЛДАЖ АЖИЛЛАЖ БАЙНА ЗАСГИЙН ГАЗАР ХЭЗЭЭ Ч ХАРАЛГАН БАЙХ ЕСГУЙ МОНГОЛЫН УЛС ТОР НЭГ ИЙМ Л АРЧААГУЙ БОЛЧИХООД БАЙНА

Avatar

Зочин 2026-10-02 64.119.26.171

дайн болж бна шүү дээ. шатахуун олоход маш хүнд бна. яалтай ч билээ.

Avatar

Зочин 2026-10-02 59.153.115.68

Хүчгүй , амиа хичээсэн Төр , Засаг өөрсдийнхөө төрүүлсэн олигорхиудаар улс орныг самруулж иргэдийг хохироож байгаа нь батдагдаж байна

Avatar

Ааа 2026-10-02 64.119.19.104

бөөн сүр. бусдыг дарамталж сенсаци дэгдээж тэндээс олз олж амьдардаг ийм новшнууд их болжээ. ямар дэлхийд ганцхан монголд уран байгаа юм уу, бусад улс орон олборлоод ашиглаад цөмийн станц бариад болоод байна.

Avatar

Зочин 2026-10-02 202.179.25.119

Шатахууны асуудал юу ч биш тоглоом! Цаана чинь уран ухаад эхэлсэн уух усгүй идэх ногоогүй малгүй болвол яахын архиа уусаар үхэх үү. Учрал хүрэлсүг 2 ийг барьж идэх үү.

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.26.171

уран ашиглахгүй бол болохгүй бна.

Avatar

Нэргүй 2026-10-02 103.212.117.59

Ха ха дүр эсгэсэн хулгайчууд утсан хүүхэлдэйнүүд хурал хийж гэнэ үү

Avatar

Нэргүй 2026-10-02 59.153.112.168

зөвхөн шатахууны асуудал ч гол асуудал биш л дээ. биднээс хамаарал бага байна. гэхдээ дулаан цахилгаан махны үнийн өсөлт бол цэвэр бодлогын алдаа. урт хугацаанд ямар ч арга хэмжээ авахгүй явсаар ийм байдалд хүргэсэн. мах эзспортлоод хэдий ашиг олох вэ дээ. ихээр чадах ч биш оронд нь дотроо л сайхан боловсруулаад өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаад байж байвал дээр биз дээ

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.26.171

энэ засгийн гаүар боломжоороо л ажиллаж бх шиг бна. тэр тэнэг данх 5 жил яг юу хийв.

Avatar

Зочид 2026-10-02 66.181.161.97

анх удаа хуралдаж байгаа биш дээ 😅 мэдээж шатахуун ирж байгаа, өг гээд хэлчихсэн, нийлүүлэлт хэвийн гэх л улиг болсон мэдэгдэл хийх байлгүй өөр зүйл ямар хэлдэг биш ТЭГЭЭД ХЭВИЙН БОЛТОЛ НЬ ЭНЭ ХЭДЭН ҮГЭЭ САР ГАРУЙ ДАВТАМЖТАЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ЦАГТ НӨХЦӨӨНӨ

Avatar

Зочин 2026-10-02 202.179.18.227

Дандаа худал мэдээлэл өгөөд ажил хийхгүй бгаа шүү

Avatar

нэргүй. 2026-10-02 202.131.244.139

Энэ хэдэн тэнэгээс сайн сайхан гэрэл гэгээ зөв бодлого ер нь юу ч хүлээгээд нэмэргүй дээ…. Ард иргэд үнэхээр тэвчээр тасарч, аргаа барч байна даа…. Төр болж тоглоно гэдэг нь л энэ байхдаа….. Амьдралын энгийн наад захын асуудлыг шийдэж чадахгүй хэдэн айлын эрхи мангар бацаанууд л байна….. Яана даа энэ улс орон…..

Avatar

Нэргүй 2026-10-02 66.181.176.144

Орос украйны дайн зогсоогүй цагт бшатахууны олдоц муу, үнэ өндөр байсаар л байх болно. ЖОЛООЧ НАР ОРДОН ТОЙРЧ МАШИНТАЙ ЖАГСААД ОРОС УКРАЙНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭЛИЙРНЭ ЭЛИЙРНЭ ГЭХЭД БАС ХЯЗГААРТАЙ ТЭНЭГЛЭМЭЭР ЮМ ДАА. АН ЧЯАХАВ ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫГ ДАЛИМДУУЛААД МАН-ЫГ ДООШ НЬ ХИЙЕ ГЭЖ БАЙГАА Л ДАА МЭДЭЭЖ

Avatar

hudalch 2026-10-02 66.181.182.215

MAN-ii shees mini zailaarai

Avatar

Зочин 2026-10-02 64.119.26.171

Бодит үнэн тийм л бна.

Avatar

Тэнэг сайд 2026-10-02 202.126.89.232

Чадваргүй сайданцар Дамдиннямыг өөрчил, тэгвэл шатахуун тасалдахгүй.

Avatar

зочин 2026-10-02 103.57.92.100

Бензиний зовлон бидэнд тодорхой: 1. ховордсон, хэдэн цаг зогсч багахныг авна. 2. Бензиний үнэ дийлдэхээ байлаа. 1 литр нь 5000 төгрөг, аваад машинаа унах байтугай асаахаас ч айх боллоо, дуусчихна. Иймхэн асуудлыг Төрийн ордны аль өрөөнд, хэн хэн ярьж байгаа нь бидэнд хамаагүй. Оросоос л бензин тувт авсаар ирсэн, бензин тасарч байсныг санахгүй юм, манай авдаг хэмжээ Оросуудад зовлон ер биш, манай засгийн бензин хариуцсан сайдын ажил л бүхнийг харуулж байна. Тэр сайдыгаа л ярь. шийд.

Avatar

Зочин 2026-10-02 59.153.115.9

Чадваргүй ЕС, ЗГ шийдэл, гарц гаргалгаа олоход ч хэцүү дээ, шийдэл олсон ч хэрэгжүүлэхэд нөгөө л чадвар, зангарага нь дутна, ямар бодлого, төлөвлөсөн юмгүй урсгалаараа уруудаад шааж байна даа

Avatar

Нэргүй 2026-10-02 202.70.38.250

Японруу гулиалахсан ………..

Avatar

Нэргүй 2026-10-02 43.242.242.59

Бензины асуудал бол хувийн хэвшлийн асуудал юм. Төр нь хувь хүмүүсийн бизнест оролцож бас холиодож болохгүй . Бензиныг ямар үнээр зарах бас зарахгүй байхаа тэд л мэднэ. Засгийн газар бол тэдэнд туслах зуучллах тал дээр нь баталгаа гаргах л үүрэгтэй. бензиний бизнесийг хувьд гаргаад удаж байна. Орос улс бензинээ өгөхгүй байхад Монгол улс яаж ч чадахгүй. та нар мянга жагсаад Орос улс айх юмуу. Инээдэмтэй үйлдэл их болж байна

Avatar

Зочин 2026-10-02 64.119.26.171

хятад бас гаргахгүй гэсэн. жагсаад нэмэргүй дээ. мотоцикл унаж жагсаад бгаа юм. арай дэндүү

Avatar

Нэргүй 2026-10-02 103.212.118.208

Н.Учралаа эхлээд наад хэрэгггүй ажлаа мэдэхгүй ашиг сонирхол бүхий сайд нараа чөлөөл, тэгээд төрийн албанд байгаа нам дагасан цүнх баригчдаа зайлуул, ТӨХК, ТӨҮГ, ОНӨҮГ, сан, холбоо гэсэн зальжин мөнгө идэх үрэх сонирхолтой хэрэггүй байгууллагуудаа цэгцэл. Тэгэхгүй бол залуу хүний ирээдүй муу нэртэй дууслаа даа. Зоригтойхон шиг чадаж байгаа сэгэлтэйг нь дэмжээд, бусдын чавчил даа. Мэдлэгтэй залуу чинь энэ хооронд эх орноосоо дүрвээд дууслаа. Бензин бол саванд өгдгийн болиул, шөнөөр олго

Avatar

Нэргүй 2026-10-02 103.212.119.65

tax force гээч. манайх ч тэгээд даргын ам хараад хэн ч юу ч хийхгүй дээ. чадахгүй с** нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж