"ICE"-ийн ажилтанд буудуулж амиа алдсан эмэгтэйн гэр бүл АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгчээ

"ICE"-ийн ажилтанд буудуулж амиа алдсан эмэгтэйн гэр бүл АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгчээ

"ICE"-ийн ажилтанд буудуулж амиа алдсан эмэгтэйн гэр бүл АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгчээ
Рене Гүүд

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод Цагаачлал, гаалийн албаны (ICE) ажилтанд буудуулж амиа алдсан Рене Гүүдийн гэр бүл тус улсын засгийн газар болон Трампын захиргааны зарим албан тушаалтны эсрэг хоёр нэхэмжлэл гаргажээ. АНУ-ын иргэн Гүүд нэгдүгээр сард Миннеаполис хотод болсон баривчилгааны үеэр буудуулж амиа алдсан бичлэг нь цахим сүлжээнд тархсан юм. Улмаар Миннеаполис хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв.

Гэр бүлийн өмгөөлөгчийн мэдээлснээр, эхний нэхэмжлэлд Гүүдийн үхэлд засгийн газрыг буруутгаж байна.

Тодруулбал, "төрөөс зохион байгуулсан хүчирхийлэл"-ийн улмаас Гүүд амиа алдсан бөгөөд гэр бүлд нь хууль бус баривчилгаа, халдлага, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй сэтгэл санааны хохирол учруулсан гэж буруутгажээ.

Харин хоёр дахь нэхэмжлэлд Гүүдийг буудсан "ICE"-ийн ажилтан Жонатан Росс болон Цагаан ордны орлогч Тамгын газрын дарга Стивен Миллер, Цагаачлалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Том Хоман болон бусад албан тушаалтныг "иргэний эрхэд халдсан хуйвалдаанд оролцсон" гэж буруутгажээ. Шүүхэд хохирогч Гүүдийн ах Брент Грейнгер болон түүний хамтрагч Бекка Гүүд нар нэхэмжлэл гаргасан байна. Цагаан ордон энэ нэхэмжлэлийн талаар "ямар ч үндэслэлгүй" гэж үзэж, засгийн газар шүүхийн хэрэгт эрчимтэй тэмцэнэ гэж мэдэгджээ.

Бекка Гүүд хэрэг гарснаас хойш анх удаа олон нийтэд хандаж, нэхэмжлэл өгөх үеэр "Манай гэр бүлийн амьдрал хэрхэн сүйрснийг дэлхий нийтээрээ харсан" гэж мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч Дональд Трамп хэрэг гарсны дараахан Гүүдийг "ICE"-ийн ажилтныг машинаар мөргөсөн гэж буруутгаж байсан. Мөн хэдэн долоо хоногийн дараа түүний үхлийг “эмгэнэлт явдал” гэж нэрлэж, цагаачлалын алба хаагчид заримдаа “алдаа гаргаж болно” гэж хэлсэн байдаг.

Хэргийн дараах зураг

Гурван хүүхдийн ээж, 37 настай Гүүд амиа алдхаасаа өмнөхөн Миннеаполис нүүж ирсэн байжээ. Тэрээр нэгдүгээр сарын 7-нд замын хөдөлгөөний хяналт шалгалтын үеэр буудуулсан. Цагаачлалын албаныхан түүнийг "алба хаагчдын амь насыг хөнөөх эсвэл бие махбодод нь гэмтэл учруулахыг завдсаны" улмаас буудах болсон гэж мэдэгдсэн байдаг. Харин гэрчүүд Цагаачлалын албаны тайлбар мэдэгдлийг үгүйсгэдэг билээ.

Гүүдийн үхэл улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн. Мөн нэгдүгээр сарын 24-нд Миннеаполис хотын оршин суугч Алекс Претти цагаачлалын албаныхны гарт амиа алдсаны дараа уг эсэргүүцэл улам эрчимжсэн байна. Уг хоёр хэрэг гарснаас хэдэн долоо хоногийн дараа тус хотоос олон зуун "ICE"-ийн ажилтныг татан авч , уг ажиллагааг хариуцаж байсан албан тушаалтан Грег Бовиног үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж