Путин: Украин төвийг сахисан улс байх ёстой

Путин: Украин төвийг сахисан улс байх ёстой

Путин: Украин төвийг сахисан улс байх ёстой

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 1-ний өдөр Москва хотноо болсон Валдай улс төрийн форумд оролцож, үг хэлсэн. Энэ үеэрээ тэр Украинтай алсын тусгалтай цохилтоо харилцан зогсоох хэлэлцээрт хүрэх боломжийг үгүйсгэв. Тэрбээр "Та бүхэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд маань цохилт өгөхөө зогсоовол бид ч танай хөлөг онгоцуудыг онилохоо болино гэж бидэнд хэлж байна. Үнэхээр инээдтэй санал. Украин эдгээр цохилтоор зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилт нь Оросын ДНБ-ий нэг хувьтай тэнцэх эдийн засгийн хохирол учруулсан" гэжээ.

Мөн тэрбээр "ОХУ мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар дуусгахыг илүүд үзнэ. Байлдааны ажиллагаа дууссаны дараа Украин төвийг сахисан статустай байх ёстой" гэжээ.

Путины мэдэгдлээс өмнө есдүгээр сарын 22-нд Трамп, Зеленский нар Нью-Йоркт НҮБ-ын чуулганы үеэр уулзсан. Зеленский тухайн үед "Хэрвээ ОХУ манай эрчим хүчний дэд бүтцүүдэд халдахаа боливол бид ч газрын тосны байгууламж, бусад дэд бүтэц рүү нь халдахаа зогсооход бэлэн" гэсэн билээ.

ОХУ сүүлийн үед алсын тусгалтай цохилтоо эрчимжүүлж, Украины гангийн үйлдвэрүүд, нийлүүлэлтийн сүлжээ, тэр дундаа төмөр замын салбарыг онилох болсон. Гэвч Украины тал Оросыг энгийн иргэний объектуудад нь байнга халдаж байна гэж буруутгадаг. Тухайлбал, Киев хотын албаныхны мэдээлснээр, аравдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн нэг сургууль Оросын дроны цохилтод өртсөн аж.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-02 103.229.122.170

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.16.184

Укр төвийг сахигч байхдаа сайн байгаад барууны боол болж эхлэхдээ сүйрсэн.

Avatar

Нэргүй 2026-10-02 178.174.229.45

FUCK YOU PUTIN FUCK FUCK RUSSAIN

Avatar

The Russian Federation 🇷🇺 with Vladimir Putin as its President is the most powerful country in the world and has the best future and a very correct social system. GOD HEAVEN loves RUSSIA very much. 2026-10-02 66.181.161.98

The Russian Federation 🇷🇺 with Vladimir Putin as its President is the most powerful country in the world and has the best future and a very correct social system. GOD HEAVEN loves RUSSIA very much. GOD PROTECTS RUSSIA. 🇷🇺 ✝️ 👑🌈❤️❤️❤️🙏🙏🙏

Avatar

ХУУЛЬЧ 2026-10-02 202.9.47.12

ХАМГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ БАЙНА ДАА.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.9.41.0

Юү гэнэээ . Украйн улсын статусыг энэ а******н халзан иван заах болжээнуу? Хуцжугайм шүү хөгшин тагжгар

Avatar

зочин 2026-10-02 66.181.181.100

Орос орныг устгах зорилго бүхий барууны түрэмгий хүчний гар хөл болсон нацистүүдтэй оросууд мэдээж хэзээ ч эвлэрэхгүй,Тусгай ажиллагааны зорилго,дайн дуусгах гол нөхцлийн нэг бол нацистүүдийг бут цохих,Украинд цэрэг зэвсгийн хязгаарт тогтоох, төвийг сахисан орон болгох гэдгийг анхнаасаа мэдэгдсэн,Олон удаа давтан нотолсон ,Энэ удаа дахин анхааруулжээ, Украин бүрэн сүйрэх зам рүү оржээ, Украины төрд нацистүүд байгаа цагт дайн зогсохгүй нь нэгэнт ил болж байна

Avatar

зочин 2026-10-02 66.181.181.100

Орос орон рүү барууны 62 орон бүлэглэн дайрч байна Тусгаар тогтнолд нь аюул занал учруулж байна,Мэдээж улс орон бүр өөрийгөө хамгаалах эрхтэй,Украин дэх дайн үүссэн үндсэн шалтгаан нь энэ, Нацистүүдийг бут цохихоос нааш энэ дайн дуусахгүй бололтой, Хэн ялахыг нь харах л үлдэж байна,

Avatar

Нэргүй 2026-10-02 103.57.93.74

Тусгаар улсын статусыг ЗГБ-гийн халзан чөтгөр заахгүй байлгүй дээ !

Avatar

Малчин 2026-10-02 202.133.76.114

Хэн ялсан нь дүрмээ зохиодог юмаа малнуудаа.

Avatar

Нэргүй 2026-10-02 202.21.107.83

Тэгээд хэн нь ялаад байгаа юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж