Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав

Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав

Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав
Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 1-н хүртэл нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, багш нар нь гарын авлага хэвлэж хичээлээ зааж байв. Тэгвэл шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгүүд хэвлэлтээс гарч, сургуулиудад тараагдаж эхэлжээ. Сурах бичгийн тухайд хэмжээ, жин буурсан гэдгийг албаныхан хэлж байна.

Тодруулбал, энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид хэрэгжиж буй шинэчилсэн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлаж байгаагаараа онцлог юм. Сурагчдыг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой нэг сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөснөөр аравдугаар сарын 1-нээс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгаа судалж эхэлж байна.

Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгасан байна.

Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрджээ. Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой.

Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу талтай аж. 2–5 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдсан. Харин 6–12 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 85 хувьтай байгаа бөгөөд үлдсэн сурах бичгийг нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн үлдсэн сурах бичгийг хамгийн доод үнээр худалдан борлуулж, сурагчдад сурах бичгээр хүртээмжтэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-10-02 202.133.76.47

багш нар ачаа их нэмдэг дээ. тоо, монгол хэлний ном, дээр нь дасгал ажлын ном, бас нэг өөрөө ойлгож унших ном ч бид үү, 4 номыг өдөр бүр заавал авч явах ёстой. Англи хэл гэж гай орохоор нэмээд 2 том ном.
үзэг харандаанууд ай пинал, баримлын шавар хайч цавуу .
ангид өөр гутал өмсөнө гээд сандаал, аяга таваг, хуурай нойтон салфетка… аймаар бгаа биз дээ
ийм л бгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.19.178

сургуулиуд яагаад гутал солиул даг болчихсон юм бэ үүдэнд арчаад орж яагаад болдоггүй юм бэ цэвэрлэгч үйлчлэгчийн цалинг эцэг эхчүүд төлдөг болсон тэгээд тэр цэвэрлэгч юу хийгээд цалин авдаг юм бэ одоо үед угаалга цэвэрлэгээний хэрэгсэл биед амар хялбар болсон шүү дээ

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.19.178

цүнх дүүрэн ном дээр нь солих гутал нэмэгддэг болсон хувцасны дарайсан уут хүртэл

Avatar

ИРГЭН 2026-10-02 103.212.119.133

яг л Буурч харагдаач хэвээрээ л байгаа шд,,,,,Биедээ ахадсан цүнх дүүрэн ном дэвтэр үүрээд л явж байгаа шд,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж