Жагсаалын улмаас авто замын хөдөлгөөн тэг зогсоод байна

Жагсаалын улмаас авто замын хөдөлгөөн тэг зогсоод байна

Жагсаалын улмаас авто замын хөдөлгөөн тэг зогсоод байна

Шатахууны үнийн нэмэлт, хомсдол болон өргөн хэрэглээний үнийн өсөлтийг эсэргүүцэж иргэд өнөөдөр өглөөний 10:00 цагаас эхлэн Төрийн ордныг тойрон авто машинтай жагсаж байгаа. Улмаар төв талбай орчмын зарим уулзварыг хаагаад байгаа юм. Иргэдийн жагсаалаас үүдэн баруун тийш Таван шар, зүүн тийш Чулуун овоо хүртэл авто замын хөдөлгөөн тэг зогсоод байна гэж  Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Улмаар олон уулзварт ачаалал үүсэж, авто машинтай иргэд зорчих боломжгүй болжээ. Мөн түргэн тусламжийн машин зорчиход хүндрэл үүссэнийг албаныхан хэлж байна. Иймээс иргэдийг бусдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангаж, нийтийн тээврийн хэрэгсэл болон түргэн тусламжийн авто машиныг чөлөөтэй нэвтрүүлэхийг Тээврийн цагдаагийн байгууллагаас уриалав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-01 202.126.93.206

KM

Avatar

Уриалга 2026-10-01 66.181.188.204

Удган Учралыг Хүрэлсүх эцэгтэй нь цуг хариуцлага тооцож огцруулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлье. Монголын бүх авлига, албан тушаалын хэргийг Хүрэлсүх л найруулж түүний зөвшөөрлөөр л хийгддэг юм бна. Одоо хариуцлага тооцож хуулийн байгууллагуудын удирдлагыг Хүрэлсүхийн атганаас чөлөөлж ажлын чадамжтай болгоё.

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.178

одооны залуус аймаар хорон санаатай хорлогчин юмаа.жагсаж тэмцэхдээ хүртэл бусдыг хорлож эгондоо баригддаг.Өвчтэй зовлонтой хүмүүс ядарсан амьтад наад замаар чинь автобус унаагаар зорилготой сажилж л яваа шүү дээ.Хавдрын эмнэлэг рүү товтой эмчилгээг нь тасалж яахав түргэний машиныг бас яа гээв.үаавал гэмгүй хүмүүсийг хохироож хорлож чадах ямар хэрэгтэй юм бэ.Төрийн ордонд сууж байгаа хүмүүсээс хол гудамж зүү ам хааж зогсоод яах юм.очоод цонхон доор нь орилолдоод бөмбөр нүд эхгүй яасийн

Avatar

Нэргүй 2026-10-01 202.9.40.244

Бензины асуудал бол төрд огт хамаагүй. Төр хувийн бизнесийг зохицуулах гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Бензины бизнесийг хувьд хуулийн адгуу шилжүүлсэн. Бинзентэй байх үгүйг тэд л мэднэ. Хууль нь тийм юм. Гэтэл иргэд бензиныг төрөөс нэхээд байдаг нь боловсрол муутайгийн шинж. Бензин импортлох асуудлыг хувьд гаргаад удаж байна шүү дээ. Ямар үнээр зарахаа тэд л мэдэх учиртай. Гэтэл төр хөндлөнгөөс нь оролцоод байдгаа болих хэрэгтэй.Юу үнэн энэ л үнэн

Avatar

Нэргүй 2026-10-01 66.181.161.124

хэдхэн хоногийн өмнө марафон.с болоод нам зогсч үзсэн биздээ. одоо өөрсдөө ингээд хаачихымуу

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.121

Бензин оруулж ирж чаднаа гээд жагсаад байгаа тэр хүнийг нь сайд болгочихооч дээ. Дэлхийд хомсдоод бгаа юмыг яалтай ч билээ..

Avatar

зочин 2026-10-01 66.181.178.227

ЭНЭ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ИРГЭДИЙН ЭРХ ЗӨРЧИГДАЖ БАЙГАА, ТҮҮНЭЭСЭЭ ШАЛТГААЛЖ ТУЙЛДАЖ БАЙГАА АСУУДАЛ ТҮ ХАМААГҮЙ ЮМ УУ? УГ ИЙМ ТЭМЦЭЛД ОРОЙЛЖ ОРОЛЦМООР ЮМ. ТАГ ДҮЛИЙ.

Avatar

зочин 2026-10-01 66.181.181.100

Украин Иранд үүссэн дайнаас голчлон шалтгаалж бензин шатахууны хомсдол улс орон бүрт үүсээд байна Үүнийг хөнгөлөх гэж засгийн газраас бололцоот бүхнийг хийж байна, Жагслаа гээд бензин шатахуун өөрөө урсаад ороод ирэх юм уу, Энэ самууныг зохион байгуулагч нь АН-ын бүлэг нөхдүүд л байгаа, Зохион байгуулалттай самуун өдөөх зорилготой ажиллагаа, Ерөнхийлэгчийн сонгууль ойртох тутам ийм ажиллагаа улам идэвжинэ,Засгийн газар зохих төвшинд ажиллаж чадахгүй байна гэх гүтгэлэг улам хүчээ авна,

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.25.154

Ардын намынхан өөрийгөө өмөөрөөстэй

Avatar

Нэргүй 2026-10-01 202.126.93.206

kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж