Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын суудал 8 сарын дараа эзэнтэй болов

Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын суудал 8 сарын дараа эзэнтэй болов

Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын суудал 8 сарын дараа эзэнтэй болов

Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын суудал найман сар орчим эзгүй байсны эцэст эзэнтэй болжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины долдугаар сарын 28-ны зарлигийн дагуу Нигери дэх Оросын Элчин асан Андрей Поделышевийг Пёньянд томилсон билээ. Уг зарлигаас хойш бараг хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 26-ны өдөр  Андрей Поделышев гэр бүлийн хүний хамтаар Пёньянд ирэв.

Тэрбээр онгоцноос буумагцаа Улаан армийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээр Зөвлөлтийн үеийн Чөлөөлөлтийн хөшөөг зорьжээ. Үүнийхээ дараа Курскт тулалдаж байгаад амь үрэгдсэн хойд солонгос цэргүүдэд зориулан барьсан дурсгалын цогцолборт зочилсон байна.

Андрей Поделышев нь 2024 оны арванхоёрдугаар сараас хойш Нигери улс дахь Элчин сайдаар ажиллажээ. Түүнийг Солонгосын талаар хамгийн арвин мэдлэгтэй албан тушаалтан гэж үздэг. Тэрбээр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1984 онд төгсөөд, тухайн жилдээ ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилд оржээ. Англи, солонгос хэлтэй Поделышев Пёньян дахь ЗХУ-ын Элчин сайдаар, Өмнөд Солонгос болон АНУ дахь Оросын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай.

ОХУ-ын Элчин сайд агсан Александр Мацегорагаас хойш Пёньян дахь албан тушаал эзгүй байв. Тэрбээр 2014 оны арванхоёрдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Пёньян дахь Элчин сайдаар ажиллаж байгаад, 70 насандаа өөд болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2014 xoish ypa. goloby, cpt - #; - _ bly 2026-10-02 202.126.89.58

1. gopod Zapreshen, OB nunyjnie Bz texnuky \ &?
2. – Cotc cantexnuk 4-5. ctapue glabnue. numenyat Pm.

Avatar

Батгэрэл 2026-10-02 202.55.187.103

Гадаад Улсад Мэргэжлийн дипломат хүмүүс томилдог юм шүү дээ

Монгол Улсад Намын хүмүүс болон тэдний хамаатнууд, тэд нар гадаад хэл мэддэггүй монгол иргэдийн асуудлыг шийддэггүй зөвхөн өөрсдийн ашиг сонирхол тамхи наймаа, шоппинг хийж явдаг хүмүүс

Avatar

Нэргүй 2026-10-02 64.119.21.3

Oros bolon baruuniihan bol mergejlin diplomatch hun tomilogdoj , door ni mergejliin tagnuuluud ajildag.Mongold zovhon uls torch, tsunh barigch,tednii hamaatnud ajildag.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж