Кофены хэрэглээгээр тэргүүлэгч 10 улс

Кофены хэрэглээгээр тэргүүлэгч 10 улс

Кофены хэрэглээгээр тэргүүлэгч 10 улс

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд Олон улсын кофены өдөр мөн болдог. Энэ өдрийг тохиолдуулан Европын кофены холбооны тайланд үндэслэн нэг хүнд ногдох кофены хэрэглээгээрээ тэргүүлдэг 10 орныг танилцуулж байна.


1. Финланд – 10.5 кг

Финландын нэг кофенд дурлагч жилд дунджаар 10.5 кг кофе хэрэглэдэг. Энэ нь Европын холбооны дунджаас бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Финландчууд ихэвчлэн шүүлтүүрээр хандалсан, зөөлөн амттай кофе уудаг.

2. Швед – 9 кг

Шведэд нэг хүн жилд ойролцоогоор 9 кг кофе хэрэглэдэг. Шүүлтүүрийн кофе хамгийн түгээмэл бөгөөд кофены капсулын хэрэглээ хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг байна.

3. Дани – 7.4 кг

Данийн нэг хүнд ногдох хэмжээ нь 7.4 кг байна. Хар шүүлтүүрийн кофе хамгийн түгээмэл боловч латте, капучино зэрэг кофены хэрэглээ мөн нэмэгдэж байна.

4. Бразил – 6.4 кг

Бразилд нэг хүн жилд 6.4 кг кофе хэрэглэдэг. Иргэдийн 75 орчим хувь нь шүүлтүүрийн кофе сонгодог байна. Бразил нь кофены томоохон хэрэглэгч төдийгүй дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгчдийн нэг юм.

5. Канад – 6.2 кг

Канад улсад нэг хүн жилд дунджаар 6.2 кг кофе хэрэглэдэг. Уламжлалт хандалсан кофе хамгийн түгээмэл хэвээр байгаа бөгөөд насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь өдөр бүр кофе хэрэглэдэг гэжээ.

6. Герман – 6.2 кг

Германд нэг хүн жилд 6.2 кг кофе хэрэглэдэг. Нийт хэрэглээгээрээ Европын холбоонд тэргүүлдэг. Шүүлтүүрийн кофе хамгийн түгээмэл сонголт хэвээр байна.

7. Итали – 5.5 кг

Италид нэг хүн жилд дунджаар 5.5 кг кофе хэрэглэдэг. Эспрессо хамгийн түгээмэл бөгөөд хэрэглэгчдийн 65 орчим хувь нь уг төрлийн кофег сонгодог байна. Капучино залуусын дунд илүү түгээмэл байдаг.

8. Франц – 5.2 кг

Францад нэг хүн жилд 5.2 кг кофе хэрэглэдэг. Эспрессо хамгийн түгээмэл төдийгүй найруулдаг кофены хэрэглээ ч мөн өндөр байна.

9. Португал – 5 кг

Португалчууд жилд дунджаар 5 кг кофе хэрэглэдэг. Иргэдийн 80 орчим хувь нь өдөр бүр кофе уудаг бөгөөд ихэнх нь эспрессо сонгодог. Нэг хүн өдөрт дунджаар 2.5 аяга кофе уудаг байна.

10. АНУ – 4.8 кг

АНУ-д нэг хүн жилд 4.8 кг кофе хэрэглэдэг. Дуслын аргаар хандалсан кофе хамгийн түгээмэл боловч латте, эспрессо, капучино зэрэг кофены хэрэглээ мөн нэмэгдэж байна.

Ийнхүү Финланд, Швед, Дани улс нэг хүнд ногдох кофены хэрэглээгээр эхний гурван байрт оржээ.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-01 202.126.90.64

Завтай идданууд вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж