Шатахууны хомсдол, үнийн өсөлт хэдэн сараар үргэлжилсэн нь иргэдийг туйлдуулж өнөөдөр /2026.10.01/ Сүхбаатарын талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс аргагүйд хүргэлээ. Шатахуун хомсодсон цагаас жолооч нар машиндаа хонож, өнжин дугаарлаж, зарим нь шатахуунаа өндөр үнээр шаглаж авахаас аргагүйд хүрсэн. Засгийн газраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна гэж мэдэгддэг ч өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцын дарамт өрхийн амьжиргааг улам дордуулсаар буй.
Иргэдийн хэлснээр хонины махны үнэ нэг жилийн хугацаанд 10 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн цул мах нэг кг нь 40 мянган төгрөгт хүрсэн. Хүнсний ногоо, гурил, будаа гээд өргөн хэрэглээний бүхий л бүтээгдэхүүн зогсолтгүй өсөх болсон нь иргэдийн амьжиргаанд давхар дарамт болж байгааг ч хэллээ.
Сүхбаатарын талбайн баруун, зүүн талд автомашинууд цувран зогсож, жолооч нар машинаасаа бууж, хөдөлгөөнгүй зогсон эсэргүүцлээ илэрхийлж байна. Зарим жолооч автомашиныхаа дуут дохиог дуугарган бухимдлаа илэрхийлж байлаа. Талбайд зөвхөн жолооч бус оюутан залуус, ахмад настан зэрэг нас насны төлөөлөл цуглажээ.
Жагсаалд оролцож буй иргэдийн байр суурь ч харилцан адилгүй байв. Тэдний бухимдалд шатахуунаас гадна татвар, хүнс, цахилгаан, дулаан, усны үнэ, өрхийн орлого болон төрийн зарцуулалттай холбоотой асуудлууд хөндөгдөж байлаа.

Жагсагчдын төлөөлөл “Би 10 цагийн үед ирсэн. Ард түмэн татварын дарамтад байна. Монголд амьдрах боломж улам хүнд болж байна. Улсын бүх шийдвэрийг УИХ гаргаж, төсвийг УИХ баталдаг.
Иргэд үнэхээр бухимдаж байна. Энэ жагсаал ямар нэгэн захиалгатай зүйл биш. Иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн учраас эвлэлдэн нэгдэж жагсаж байна.
Би өвчтэй ч гэсэн өөрийн итгэл үнэмшлээрээ гарч ирсэн. Ажил хийгээд хийгээд амьдрал дээшлэхгүй байна. Өнөөдөр ус, цахилгаан, дулаан, хүнсний үнэ ямар болсныг хүн бүр мэдэж байгаа. Шатахуун хаана байна. Үдшийн бүрийн тасартал ажиллаад ч амьдрахад хүнд байна” гэв.
Харин өөр нэг иргэн цахим орчноос жагсаалын талаар мэдээлэл авч, өнөөдөр талбайд ирсэн гэдгээ хэлээд “Залуучуудыг битгий харлуулаад бай. Өнөөдөр Монголд сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хэнээс мөнгө авч энд жагсах юм бэ. Машинтай, машингүй бүх залуучууд гарч ирээд жагсмаар байна. Энэ өвөл хэцүүднэ. Ахмадуудынхаа тэтгэврийг нэммээр байна. Идэж уухаа больмоор байна” гэв.

Мөн жагсагчдын төлөөлөл машинтай жагсаал болох талаар цахим орчноос мэдээлэл авч ирсэн гэдгээ хэлээд шатахууны хомсдолыг олон улсын нөхцөл байдалтай холбон ойлгож болох ч өнөөгийн нөхцөл байдлыг бүхэлд нь зөвтгөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны хомсдол үүссэнийг ойлгоно. Гэхдээ тусгаар улс байж өнөөдрийн нөхцөл байдалд хүрснийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Нийгмийн амьдрал хүнд, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байхад иргэдийн амьдралд улам дарамт болж татвар, татаасыг нэмэх асуудал яригдаж байна. Дотоодын нефтийн үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй.
Төр үргүй зардлаа багасгах шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ нөхцөл байдлыг хэрхэн давах вэ гэдэг асуудал байна. Хүмүүсийн орлого тасарч байна.
Ганц шатахууны асуудал яригдаад байгаа юм биш. Нийгмийн бүх асуудал үүнд хамаарч байна” гэв.
Өнөөдрийн жагсаалд оролцогчдын хувьд шатахууны хомсдол нь бухимдлын нэг шалтгаан боловч түүнээс гадна амьжиргааны өртөг, өрхийн орлого, татвар, төрийн зардал зэрэг олон асуудлыг давхар хөндөж байлаа.
3,600.44



























































































Ddavaa 2026-10-01 162.4.128.40
Tuildsan gedgiig yuugaaraa notloh yum be? Tuildsan yum bol jagsahaar yavsan irne biz dee Jagsahiin tuld unethical benzin mashin daa hiij ireed eeriinh ee mashinii eeriinhee hurlaar sevtuulchiheed seviig munge urj zasuulj munge ni bagtaj yavsan hunii tuildlaa geh uu?
Нэргүй 2026-10-01 202.9.46.61
Ядарснууд нь биш,задарснууд нь байсан юм байнаа,одоо бодоход!
Зочиг 2026-10-01 64.119.20.31
зөв штээ энэ 126 ухнатай УИХ тараах хэрэгтэй цомхон чадварлаг парламент хэрэгтэй албан тушаалд томилох мөнгө хуваах болохоор шогшоод ирдэг улс орон ард түмний төлөө болохоор оготно шиг нүхэндээ шургалан ордог ийм УИХ бидэнд хэрэггүй дэн
Нэргүй 2026-10-01 66.181.177.231
Хөөрхий жагсагчид нь талбай дээ Захиалж тоглогчид нь саарал ордонд цонхоор харсан шиг зураг схeмээ хийсэн шиг харж зугаацсан шиг зогсож байгаа биз төрд нь буруу хүмүүс байдгийн Балаг их гарах байхоо
Нэргүй 2026-10-01 202.21.108.1
ЭНД ХЭДЭН СОГТУУ ХАР ТАМХИЧИН ГИШАНУУД ИРЖЭЭ…ККК
Нэргүй 2026-10-01 202.9.47.29
Ахмадын өдөр нь автомашингүй өдөр болов оо хөөрхий.Төв талбайн буудлаас кино үйлдвэр хүртэл явган явлаа.Буцаад багшийн сургуулиас цааш унаагүй байлаа.Өдрөө олсон ТЭНЭГҮҮДЭЭС ганц боллоо.Ажилгүй,бодолгүй хөөрхийс.
Нэргүй 2026-10-01 64.119.19.178
дайнд туйлдаж байгаа Оросоос бензин нэхээд жагсаж бга юм уу
Иргэн 2026-10-01 202.126.88.119
Ард түмэн минь хэрсүү байгаарай! Ашиг сонирхолтой хэдхэн хүний хатгаасаар улсаа самрах вий..Тэд л ийм байдалд хүргэсэн. Засаг төр чадлаараа л шийдье гэж бн. Зориудын ауиллагаа яваад ын ш дээ. Эцэст эь иргэд л хохирно. Оюуз, АБ, Жензо, Нямбаа нартай хариуцлага ярих нь шударга юм бн. Арай дэндлээ.
Хулгайч 2026-10-01 202.126.88.212
Нийслэл хотод амьдрал хүнд бна, НИЙСЛЭЛИЙН ХУЛГАЙЧ НАРААСАА САЛЪЯ!!!!
Иргэн 2026-10-01 202.126.88.119
Иргэд туйлдах гэхээсээ илүү Оюцк,-ын ярь ан ирнэдийг турхирар ажиллагаа биш үү? Цааэа нь их мөнгө байгаа нь ажиглагдаж бн. мотоциклүшд я байх шиг..төлбөртэй жагсанчид, шантаажчид ч байх шиг..ккк. Ял наймаалцаж чадөхшүй бол улсаа самхая гэсиймуу даа..Эднүүст ард тшмэн падлийгүйшл. Ирэх 7 хоногт төсвөө баталчихвал болох юман дээр 39-н тал зориуд тоглолт хийж бн. Тоглоом тоотой нь дээр шүү!
Nepal 2026-10-01 202.126.88.212
NEPAL NEPAL NEPAL
Зөв 2026-10-01 202.126.88.212
ЗӨВ ӨӨ ЗӨВ
Иргэн 2026-10-01 66.181.161.86
НЕПАЛД НЕПАЛД
Нэргүй 2026-10-01 103.212.116.156
энийг тагнуул шалгаж илрүүл!
00 2026-10-01 59.153.86.205
Оюун-Эрдэнийн "НОГООН АНИА" манлайлчихсан явж байна ш дээ
зочин 2026-10-01 202.131.225.53
тэхээр л ард түмний эвэлэлдэн нэгдсэн жагсаал биш болоод явчихлаа л даа
d 2026-10-01 180.149.98.126
монгол шиг диваажин хаана байна. Нэгхэн тэрбум төгрөгөөр хүссэн зүйлээ аваад ч цаана нь үлдэнэ гэж бодохоор
Нэргүй 2026-10-01 202.9.41.106
Энэ олон яам төриин өмчииин компаниуудааа цөөлөөадл эхлэх хэрэгтэйшдэээ
Нэргүй 2026-10-01 202.126.88.217
Шатахуун тойрсон монополоо шалгаачээ
И 2026-10-01 59.153.112.160
Ерөнхий сайд 150 хүн дагуулаад Японд зугаалж, Хотын дарга нь 20 хүн дагуулаад Макаод казинодож яваа
Нэргүй 2026-10-01 202.70.34.98
Төлбөртэй жагсаал байн лээ дээ
гөд 2026-10-01 122.201.31.133
тийм
Нэргүй 2026-10-01 103.212.116.156
нөгөө нямсүрэн чинь Данх, АБ, женко гурав зохион байгуулж байна гэж бичээд бна
Нэргүй 2026-10-01 66.181.176.144
АН-ынхан л шаиахууны хомсдлыг ашиглаад ард иргэдийг турхираад авъя гэж байгаа биз. Одоо бурхан байгаад ч шатахууны асуудал хүнд хэвээр үргэлжлэнэ.Орос украйны дайн дуустал энэ хүнд баыдал үргэлжлэнэ.Үүнийг энэд жагсаж байгаа хүмүүсийн ихэнх нь мэдэж байгаа чМАН-ыг муулах хэргэтэй.
Зочин 2026-10-01 64.119.19.133
Жагслаа гээд хомсдол арилах уу? Чаддаг юм бол дайнаа зогсоо.
Нэргүй 2026-10-01 66.181.176.144
АН-ЫН ГАРЧ ИРЭЭД ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. УЛАМ МУУДНА.ЯАГААД ГЭВЭЛ АН-ЫН НЭР НӨЛӨӨ БҮХИЙ БҮХИЙ, ОДОО АН-ЫН ДАРГАД ЗӨВЛӨӨД БАЙГАА БАТ-ҮҮЛ МЭТИЙН ЗАРИМ ХҮМҮҮС НЬ ОРОСЫГ ҮЗЭН ЯДДАГ. Бат-Үүл Путиныг баривчлана, Баабар оросууд л манайд довтлоно гэж хэлсэн гээд фасебүүкээр бичлэг нь гарлаа. Энэ үнэн бол оросууд энэ мжт мэдээлэлтэй байгаа биз
У. ням 2026-10-01 202.131.233.11
126 , олон сайд дарга нар л биднийг ийм л байдалд оруулж байна даа
Нэргүй 2026-10-01 59.153.112.168
цахилгаан дулааны асуудал бол засаг төрийн арчаагүйнх. хичнээн жил шуналдаа автаж хийх ёстой ажлыг нь чаддаг мэддэг хүнээр хийлгээгүйн гор нь энэ. Монголд цүнх баригч биш л бол ямар ч ажил бүтдэггүй, хахууль өгөхгүй л бол бас болдоггүй, өгвөл болохгүй юм ч болдог тогтолцоотой болоод удаж байна. ийм ч болохоор хийгдэх ажлууд хэзээ ч цагтаа ном журмын дагуу бодит өртгөөр хийгддэггүй болсон.
Иргэн 2026-10-01 202.126.90.78
Халтаруудаа та нар бүгд нохойн алуурчид