Шанхайд Монголын өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Шанхайд Монголын өдөрлөг болж байна

“Шанхайн экспо” олон улсын үзэсгэлэн энэ жил “Сайхан хот-Сайхан амьдрал” уриа дор үргэлжилж, дэлхийн 189 орон оролцож байна. Үүнд манай баг “Говь ба хот” нэрээр оролцож, өнөөдөр Монголын өдөрлөг өнөөдөр болж байна. Нээлтийн ёслолоор Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулжээ. Монголын үндэсний өдөрлөгийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол улсын гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй 80 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн 40 орчим шилдэг жүжигчид ,уран сайхны тоглолт сонирхуулж, Монгол орныг сурталчлах урлагийн тоглолт, танилцуулга зэрэг олон арга хэмжээ үргэлжилж байна. Үүнээс гадна уг арга хэмжээнд зориулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах бөгөөд маргааш бизнес форум зохиож, Монгол улсын говь ба говьд болох том том төслүүдийн талаар танилцуулах ажээ. Өдөрлөгийн нээлт дээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шанхайн экспо нь улс үндэстнүүд өөрсдийн соёл, ололт амжилтыг харуулах боломж олгож буй үзэсгэлэн билээ. Бид Монголын говь тал сэрж буйг дэлхий нийтэд зарлаж өөрсдийн нүүдэлчин соёл заншил, орчин үеийн хот, суурьшмал соёлтой хэрхэн зохицон амьдарч буйг харуулж байгаа” гэжээ.

Монголын үзэсгэлэнгийн танхим дахь үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олны анхаарлыг ихээхэн татаж байгаа гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж