Намрын дунд сар дөнгөж дундаа орж байхад хүйтэрч нөгөө л түгжрэл, утаа, ханиад томуу гээд олон асуудал бидэнд тулаад ирлээ. Дээрээс нь энэ өвөл шатахууны асуудал нэмэгдэх нь тодорхой болчихлоо. Шатахууны асуудал өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхэлсэн. Улмаар гал унтраах арга хэмжээ авсаар байгаад эргээд энэ зун дахин хомсдолд орж, өнөөдрийг хүртэл асуудал бүр хүнд боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургадугаар сараас эхлээд шатахуун түгээх станц болгон дээр дор хаяж 50 орчим машин тогтмол өнждөг болсон гэхэд бараг хилсдэхгүй. Энэ нь замын түгжрэлд ч нөлөөлж буй. Гэтэл өнөөдрийг хүртэл өдөр бүр нөөц хэд байгааг мэдээлсэн, мэдээлэл л хийлээ. Ингэхдээ шатахууныг хомсдуулж байгаа буруутан нь иргэд өөрсдөө болов. Тэгвэл эл асуудал зөвхөн энэ намар үүссэн асуудал биш. Өнгөрсөн жилийн өдий үед үүссэн. Тодруулбал,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2025 оны арваннэгдүгээр сард ингэж мэдээлж байв. "Аравдугаар сард шатахууны хомсдол үүсэхэд ОХУ-аас импортлох АИ-92 шатахууны хэмжээ гурав дахин өссөн. Өнөөдөр /2025.11.18/ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж нөхцөл байдлаа хэлж, цаашид шатахууны нөөц нэмэгдэх хэрэгцээ үүсч байгаа гэдгийг хэлсэн. Тухайлбал, Монгол Улсын шатахууны нөөц жилд 20 хувиар нэмэгдэж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ярилцлаа. ОХУ-ын дотоодын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна. Тиймээс найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны хязгаарлалтад оруулахгүй.
Танай талаас хүсч байгаа шатахуун, түлшний өсөн нэмэгдэж байгаа хэмжээг бүрэн хангаж чадна. Энэ амлалтаа биелүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгдсэн"
- 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ингэж хэлж байв. Тэрбээр "зарим аймгуудад шөнөдөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Хөдөө дизель түлш олдохгүй, малчид өвс тэжээлээ татаж чадахгүй байна. Гэтэл салбарын сайд нь хуралдаа суухгүй. Бензин тасалдахаар хадгалах сав байхгүй болохоор бензиний нөөц байхгүй байна гэж яриад байх юм. Бусад сайдын үед шатахууны нөөц савтай байсан юм уу. ОХУ, Украины дайны тухай яриад байна лээ. Наад дайн чинь дөрвөн жил үргэлжилж байна. Малчдаа түлш, шатахуунаар таслах гэж байгаа бол эртхэн хэл сайд аа. Ердийн хөсөгтөө бэлдье" гэж байж.
- 2025 оны арваннэгдүгээр сарын 18-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, "Банк дүүрэн байлаа гээд амьдрал сайхан болохгүй. Нөөц хангалттай бий. Уужуу хандъя" гэсэн юм.
- 2026 оны долдугаар сарын 19-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж бусад хоёрдогч, гуравдагч улсаас импортлох ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсаас түлш, шатахуун импортлох ажил эхэлсэн. Тиймээс АИ-92 автобензин хомстолд орохгүй" гэдгийг хэлэв.
Энэ мэт саяхныг хүртэл салбарын сайд нь"Бензиний нөөц хангалттай бий. Санаа зоволтгүй аяла. Шатахууны нөөц хэвийн. Хөдөө явж байхад бензингүй болчихвол хотын түгжрэлд нэмэртэй юм" гээд инээж суусан.
Гэтэл сургууль, цэцэрлэг эхлэх үеэр, тэгш, сондгойгоор хувиарлаж 50 мянган төгрөгт хүртэл олгож үзлээ. Шатахууны үнийг ч мөн нэмж, шагийн бензиний бизнес л цэцэглэлээ.
Ингэхдээ хязгаарлалт тогтоосон хугацаанд шатахууны асуудлыг хэвийн болгоно гэж байлаа. Гэвч өнөөдөр асуудал бүр дордож, үнэнд гүйцэгдэж, иргэдийг буруутгахаас өөр мэдээлэлгүй болов.
Үндсэндээ нэг жилийн хугацаанд ямар ч бодитой арга хэмжээг холбогдох газрууд авсангүй гэж хэлж болно. Иргэд ч нэгэнт энэ байдалдаа дасаж, шатахуун түгээх станц дээр дугаарлах нь хэвийн үзэгдэл мэт болсон.
Асуудал тартагтаа тулж балга шатахуун авах гэж хонон дугаарлаж, зарим үед шатахуун авч чадахгүй улмаар ажил, сургуульдаа явж чадахгүйд хүрч байна гэдгийг иргэд хэлж, бухимдлаа илэрхийлж байгаа юм. Гэтэл энэ асуудлыг шийдэж байх ёстой эрх бүхий хүмүүс нь хэдэн тийшээ хараад суучихсан. Салбар хариуцсан сайд нь, салбарынхан нь “бензин шаардлагагүй иргэд шатахуун түгээх станцууд дээр дугаарлаад, нөөц багасгаад байна” гээд мэдээлэл хийгээд сууж байна. Арваад хоногийн өмнө АИ-92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар зургаан хоногийн шатахууны нөөцтэй болсон гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хариуцсан сайд нь “шатахуун олох гээд явж байна” гээд тунирхаастай. Энэ байдлаараа монголчууд хөхөө өвлийн хүйтэнд хөл дүүжлэх унаагүй, улсаараа явгарах нь нэгэнт тодорхой боллоо.
3,602.33






















































Mk 2026-10-01 122.201.31.159
uhej bsn balai avgai mine delhi ugasa shatahuuni homsdold orson namar uuseegui dainaas hoish iim boloh ni todorhoi bsan. zahialgaar saraachij tur samardag hohiin site ve 5 jil ulsin munguur tansaglasan danhtaiga bugd shorondoo oroosoi ta nar
⛽ 2026-10-01 103.145.234.69
нөг эрхүүн үйлдвэр засвараас гарсан биз дээ. ер нь үе үе зохиомол хомсдол үүсгээд бх шиг бсан. сонгууль дөхөж байгаму. ер нь сонгогдонгуут сонгуулийн мөнгө босгохоос өөр зүйл хийхгүй болж. хувиараа яваа хүмүүс сонгогдчихж. хувьд гараачээ бөглөөсүүдээ
Бат 2026-10-01 66.181.189.88
бензин 15 цагт ирлээ гэсэн орлого авч байгаа гээд30 аас 40 минут хүлээлээ бензин өгч эхэлмэгц түгээгч нар 4өөс 5 хуруугаар маш шуурхай үйлчилж 17 цагт бензинээ авлаа. анхаарах зүйл штс түгээгч нар бензин өгөхгүй байгаа биш бензин нь түгээлтийн машин нь бензин нь ирэхгүй байгаа учраас энэ тал дээр анхаарч шөнийн цагаар хангалтай зохион байгуулах хэрэгтэй байна. хоёрдугаарт нэг талаас нь оочирлуулж байгаа бол нөгөө талаас нь машин оруулж бизнес хийдэг явдлыг таслан зогсоох шаардлагатай байн
Бат 2026-10-01 66.181.189.88
энх тайвны гүүрийн баруун хойд талын пётровисын золонкоос өчигдөр өглөө 7 цагт бензин авахаар очтол өдөр 13 аас 14 цагийн үёд бёнзин ирнэ гээд түгээгч нар ажилгүй сууж байв 60 гаран машины ард оочирлоод хүлээв хашаан дотор 10 гаруй машин шөнө хоносон гээд хүлээж байсан гэтэл өдөр тийшээ 30 гаруй машин хашаан дотор оочирлоод зогсчихлоо тэгсэн колонийн баруун хойд хаалган дээр зогсож байгаа хүн машин оруулаад байх юм холоос ажиглаад байсан чинь мөнгө аваад оруулаад байгаа гэх сэжиг төрлөө
Зочин 2026-10-01 103.168.34.21
90 оноос өмнө бүгдээрээ хувийн машингүй, автобусандаа чихэлдээд, алхаад амьдраад болоод л байсан. Одоогийн энэ хүмүүс яачихсийм бэ? Машин унаж давхихгүй л бол үхэх нээ. Олон улсын байдал нөлөөлж байна. Жаахан тэвчээртэй баймаар юм
Нэргүй 2026-10-01 66.181.161.1
iim yum yriad bicheed suudag garuudaad helhed 90 on chin hvn am tsoon tehnik teeweriin vilchilgee muu gar vildwerlel ihtei tsag vy ni ugaasaa tiim baisan busuu odoo bol naad tehnik mashin gedeg chin hereglee heregtsee bolson tsag OOROO BOLJ L BAIGAA BOL CHIMEEGVI L BAIJ SUR
Х 2026-10-01 66.181.181.91
90оноос өмнө дулаахан өвөлждөг блаа.одоо лаа шүдэнзээ бэлд гнээ
Нэргүй 2026-10-01 64.119.24.249
Тэр үед чинь машин маш цөөхөн хот түгжрээгүй блаа шүү дээ ухаантан минь чадвал чи тэгээд тэр 90ээд он руугаа буцах юмуу
Zochin 2026-10-01 103.145.234.81
тэр нийгэмтэйгээн тэнгэрийн оронруугаан зайл даа
иргэн 2026-10-01 59.153.84.210
Монголчууд ер нь дайны зовлон өлсөхийн зовлон байгалийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн шүү дээ, аливаа хөгжлийн дүрэм журмыг байнга эсэргүүцэж хуульгүй амьдрах сонирхолтой нийтийн соёл муу, халамжаар амьдрах сонирхолтой хэцүү хүмүүс шүү, замд түгжрээд явж байгаа машин, хотын тэлэлт шинэ барилгуудад айлууд ба хөдөлгөөнд нэмэгдэж бгаа машинаар нь харахаар ард иргэд нь ядуу гэхээгүй л байх юм , нэг л учраа олохгүй бгаа тамын тогооны нөхдүүд л бна даа яая даа байз
Нэргүй 2026-10-01 59.153.84.210
орон нутгаас ирсэн халтуурчид замд бас их ачаалал нэмж байна, нийтийн тээврээ сайжруул тэгвэл иргэд бинзенээ хэмнээд нийтийн тээврээр явна
Зочин 2026-10-01 202.126.88.190
Орос олон юм яриагүи баихад та их мэдэгч болоод яахав дээ
Иргэн 2026-10-01 124.217.135.41
Ашгүй дээ. Үхэр монголчууд приус уначихаад дэмий сэлгүүцдэг нь багасаж түгжрээ буурвал сайн шүү дээ.
Нэргүй 2026-10-01 64.119.17.54
Ta nar denduu tansaglaj bga jaahn yavgan yavhad gemguie. Penditlee targalchaad gahainuud
Нэргүй 2026-10-01 203.17.23.177
ОДОО МОЯА ОРКУУД ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛАХ ЦАГ БОЛСОН. ОРОС ЯЛЖ БАЙНА, ОРОС МУНДАГ ГЭСЭН ХИЙ ТӨСӨӨЛЛӨӨСӨӨ САЛЦГАА. ОРОСУУД ӨӨРСДӨӨ ИЛҮҮЧЛЭХ Ч ШАТАХУУНГҮЙ, ЭНЭТХЭГ КАЗАХСТАНААС БЕНЗИН ГУЙЖ БАЙГАА. НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСВАЛ ДАГААД ҮНЭ НЭМЭГДДЭГ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУУЛЬ. ОРОСТ ХЭТ НАЙДСАНЫ ГОР НЬ ГАРЧ БАЙНА. ЦААШИД ОРОС УЛАМ ХЭЦҮҮ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН УЧРААС ӨӨР ЗАХ ЗЭЭЛЭЭС ҮНЭТЭЙ Ч ХАМААГҮЙ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ. ОРОСЫН ҮНИЙГ МОНГОЛТОЙ ХАРЬЦУУЛАХАА БОЛЬЧХООЧ МАЛНУУД АА. ҮНЭ ӨӨР БАЙХ НЬ ТОДОРХОЙ ШДЭЭ.
Нэргүй 2026-10-01 43.242.242.59
ОХУ бидний хүссэнээр бензин өгөхгүй байхад бид яаж чадахгүй шүү дээ.Харин ийм ОХУ-ыг эсэргүүцээд монголыг эвгүй байдалд оруулаад байсан АН-ынхан ийм хүнд үед Элбэгдоржоор зуучлуулан АНУ-тай ярьж чанартай, хямд бензин оруулж ирвэл бид та нарт нэг удаа итгэнэ дээ. Сонгуульд ч саналаа өгч болох юм. Одоо л хэн гэдгээ харуулах цаг нь болоод байна даа Ардчиллынхаан
Сэхээтэн 2026-10-01 66.181.161.218
явган яваач хэнд туниад байгаа юм ямбийнуудаа хая
Нэргүй 2026-10-01 64.119.19.178
Ардчилсан нам Украйн аас бензин ачуулаад ирээч
Нэргүй 2026-10-01 66.181.160.59
Энхрий хайрт МАН маань мөн ч сайхан засаглаж, ард биднийгээ жаргааж байна даа???
Нэргүй 2026-10-01 138.252.29.38
АНуус минь Украйнаас очиж бензинээ аваач!!!
Нэргүй 2026-10-01 103.168.34.206
ОХУ-д дагаар орчих
зочин 2026-10-01 66.181.178.227
Нийслэлийнхэн нийтийн тээврээ хүлээгдэлгүй зохицуулаад иргэд түүгээр үйлчлүүлэх нь зардал чирэгдэл багатай байх болов уу даа ер нь. Өрх бүр 2 машин хэрэглээд түгжрэл, бензин, мөнгө төгрөг гэж шаналахгүй болох биш үү. Одооны хөгшчүүлийн үед ийм олон машин байсангүй, ийм олон зовлон байсангүй