Г.Наранцэцэг: Түрүүлэх зорилготой ирсэн ч хүрэл медаль амттай шүү дээ

"Айчи Нагоя 2026" Азийн наадам

Г.Наранцэцэг: Түрүүлэх зорилготой ирсэн ч хүрэл медаль амттай шүү дээ

Г.Наранцэцэг: Түрүүлэх зорилготой ирсэн ч хүрэл медаль амттай шүү дээ

"Айчи Нагоя 2026" Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дэйг ялсан юм.

Г.Наранцэцэг 2018 оны Азийн наадмын самбо бөхийн тэмцээнээс алтан медаль хүртэж байлаа.

Барилдааны дараа тэрбээр дараах зүйлсийг ярив.

-Юуны өмнө Азийн наадамд оролцож, хүрэл медаль хүртлээ. Өрийнхөө бэлтгэл, төлөвлөсөн хэмжээнд барилдаж чадсан уу? Хүрэл медалийн төлөөх барилдааныхаа талаар яривал?

-Хүрэл медалийн төлөөх барилдаан бол ерөнхийдөө төсөөлж байсантай ойролцоо болсон. Өрсөлдөгчөөс тийм тоймтой довтолгоо ирээгүй. Тэгээд өөрийнхөө барилдаан дээр ажиллаад, оноогоо хамгаалж, цагийг дуустал барилдана гэсэн тактиктай байсан. Тэр төлөвлөгөө маань амжилттай болж, хүрэл медаль авсандаа маш их баяртай байна.

-Хагас шигшээд Мицүки Кондатай хүнд барилдаан хийсэн. Тэр барилдааны талаар ярихгүй юу? Яг юун дээр алдсан гэж бодож байна вэ?

-Японтой хийсэн барилдааны талаар гэвэл, япончууд үзүүрийн барилдааны техникийн хувьд их сайн байдаг. Тэр техникийнхээ барьцыг гаргаад, ерөөсөө өөрийнхөө барилдаанд хүргэж чадахгүй, их хэцүү байсан. Цаг дуусахын өмнөх 10-25 секундын хооронд гарт өчих боломж гарсан ч яг тэр богино хугацаанд амжиж чадаагүй. Японы тамирчны гар дугараад л байсан. Цаг богинохон байсан болохоор гүрийгээд барилдсан байх.

-Таныг энэ Азийн наадамд ирэхэд хүмүүс их өндөр хүлээлттэй байсан. Тэгэхээр хүрэл медаль авсан амжилтаа та өөрөө хэрхэн үнэлж байна вэ? Чамлахаар байна уу, эсвэл сэтгэл хангалуун байна уу?

-Ер нь хүрэл медаль ч хамгийн амттай байдаг шүү дээ. Монголчууд л жаахан “яагаад алт аваагүй вэ” гээд байдаг болохоос бид бүхэн дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө төлөө дандаа хүсэж, мөрөөдөж байж энэ медалиудаа авдаг. Тийм болохоор тамирчны хувьд баяртай байна.

-Өнөөдөр Азийн наадмын 11, 12 дахь өдөр болж байна. Монголын багийн дүнгээр хоёрхон хүрэл медальтай явж байсан үед жүдо бөхийн тамирчид ирж байгаа учраас монголчууд их хүлээлт тавьсан?

-Азийн наадам эхэлснээс хойш Монгол хоёр хүрэл медальтай явж байсан. Тэгэхээр бид өөрсдөө ч өндөр хариуцлагатай оролцсон. Биднээс маш өндөр амжилт хүлээж байсан, холбоо болон Монголын ард түмэн маань итгэл хүлээлгэсэн. Тэр хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй гэсэн зорилготой байсан.

Гэхдээ медалийн өнгөнд нэг их ач холбогдол өгөөгүй. Мэдээж аварга болохын төлөө зорьж ирсэн.

-Монголын жүдо бөхийн шигшээ баг энэ удаагийн Азийн наадамд хэр бэлтгэлтэй, ямар том зорилготой ирсэн бэ?

-Ер нь том зорилготой ирсэн. Манай баг Дэлхийн аварга, Азийн наадам гээд хоёр баг гаргасан. Манай Дэлхийн аваргын баг маргааш эх орноосоо Баку руу явах гэж байгаа.

Тийм болохоор бид бүхэн хариуцсан тэмцээн бүртээ өндөр амжилт үзүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа сайн базаасан. Энд ч гэсэн байрлаж, бэлтгэл сургуулилтаа хийсэн.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодит байдал 2026-09-30 66.181.187.197

Бакуд лав эхний 2 өдөр 60 ,66,48,52-д шал арчицгаалаа.Дасгалжуулагч нар дүнгээ тавиулж байна

Avatar

zailyyl; \ 2026-09-30 202.126.89.27

gyilagchnui Termnatryyd shaaj ynaglaa. – # ; _

Avatar

Нэргүй 2026-09-30 202.9.40.244

За ямар ч байсан медаль авсан нь сайн байна. гэхдээ Наранцэцэгийн маань нас явж байна даа. Дараагийн бөхөө бэлдэж байгаа байлгүй дээ

Avatar

Нэргүй 2026-09-30 202.126.91.131

гуйж үзчж бх шиг үйл тамаа үзхиым дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж