Хуурамч и-баримт үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ

Хуурамч и-баримт үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ

Хуурамч и-баримт үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авчээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Б.У нь 2024 оны наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 23-ны хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэсэн байна.

Улмаар хуурамч баримтаа ашиглан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авчээ.

Түүнд Эрүүгийн хуулийн “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-30 202.9.40.205

Гацууртын Чинбат хэдийг хусав? Женко Х.Баттулга Mill House ХХК-аараа хэдийн хулгайлав? Таван Богдын Баатарсайхан Улаанбаатар Гурил ХХК-аараа хэдийг авав?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж