БНСУ дахь "Ши Жиньпин" ресторан халдлагад өртжээ

БНСУ дахь "Ши Жиньпин" ресторан халдлагад өртжээ

БНСУ дахь "Ши Жиньпин" ресторан халдлагад өртжээ

Өмнөд Солонгосын Соннам хотод Хятадын дарга Ши Жиньпиний нэрээр нэрлэгдсэн нэгэн ресторан бий. Тус ресторан руу есдүгээр сарын 24-ний өдөр маск зүүсэн дөрвөн хүн халдаж, тавилгыг нь хагалан, лак цацсан хэрэг гарчээ. Халдлагынхаа дараа шууд нутаг буцсан гэх тус этгээдүүд нь хятад үндэстэн бололтой.

Рестораны эзэн хэлэхдээ "Өмнөд Солонгос дахь хамгийн шилдэг хятад ресторан болоосой гэсэндээ Ши Жиньпин гэдэг нэрийг сонгосон. Ямар ч улс төрийн санаа зорилго байхгүй" гэжээ.

"Ши Жиньпин" ресторан найман жил үйл ажиллагаа явуулж байгаа ч нэрээ өөрчил гэсэн шаардлагыг нэг жилийн өмнөөс хүлээж авах болжээ. Тодруулбал, Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөд Солонгост болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцох үеэр тус ресторан ийм шаардлага хэд хэдийг хүлээж авсан байна. Шаардлага тавигсдын зарим нь бүр мөнгө хүртэл санал болгосон аж.

Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард тус рестораны менюд байдаг "Ши Жиньпиний тусгай будаа" нэртэй хоолтой холбоотойгоор нэгэн хүн Өмнөд Солонгосын Оюуны өмчийн яаманд гомдол гаргасан хэрэг гарчээ. Гэхдээ ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзсэн тул Оюуны өмчийн яам уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ удаагийн халдлага нь урьд өмнө байгаагүй хэрээс хэтэрсэн хэрэг байсныг рестораны эзэн мэдэгджээ. Эд хогшлын эвдрэл гэмтлийг тооцоод үзвэл хохирлын хэмжээ 15 сая вон буюу 11100 ам.доллар дөхөж байгаа аж. Ресторан халдлагын дараа таван өдөр ажиллаагүй. Түүнчлэн энэ хэргийн дараа рестораны хамт олон шинэ нэр бодож олохоор хичээж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, халдлага үйлдэгсэд нь 20-40 насны хятад хүмүүс байжээ. Тэднийг халдлага үйлдсэнийхээ дараа Шанхай болон Янтай хотууд руу ниссэн гэж үзэж байна.

"Ши Жиньпин" ресторан нь гол төлөв хятад хоолоор үйлчилдэг. Гэхдээ менюд нь зарим төрлийн солонгос хоол ч байдаг бөгөөд "Google" дээр дөрвөн од (4/5) үнэлгээтэй ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нк 2026-09-30 39.7.231.32

9 сарын 29-өөс "Жиньхян" (진향) гэдэг нэрээр дахин нээгдсэн.

Avatar

Нэргүй 2026-09-30 66.181.164.23

Хүрэл сүг гэж нэрлэ

Avatar

Нэргүй 2026-09-30 66.181.168.8

Хэрэггүй. Монгол шиг дампуурна

Avatar

Т1 юм 2026-09-30 202.9.46.53

Путин гэж нэрлэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж