К.Ёолк Азийн наадмын аварга боллоо

"Айчи Нагоя 2026" Азийн наадам

LiveК.Ёолк Азийн наадмын аварга боллоо

К.Ёолк Азийн наадмын аварга боллоо

"Айчи Нагоя 2026" Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр/2026.09.30/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг-ын барилдаанууд тус тус болно.


ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ГАНБАТ /MSPU/

19 : 03
2026-9-30

К.Ёолк Азийн наадмын аварга боллоо

828675771_1101287025606198_2521418169261298696_n

"Айчи Нагоя 2026" Азийн наадмын Монголын анхны алтан медалийг К.Ёолк авчрав. Тэрбээр жүдогийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын финалд Узбекистаны Нутфуллоев Абдурахимыг ялжээ. 

17 : 38
2026-9-30

Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

Эмэгтэйчүүдийн -48 кг: Найман жилийн өмнө Азийн наадмын самбо бөхийн төрөлд алтан медаль хүртэж байсан Г.Наранцэцэг энэ жил жүдогийн төрөлд хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Асмита Дэйг ялсан юм. 

14 : 37
2026-9-30

К.Ёолк Азийн наадмын финалд шалгарлаа

828169784_1370457171834535_1704517294263397777_n

Эмэгтэйчүүдийн -52 кг: Б.Уранзаяа хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеватай барилдаж, нэмэлт цагт үнэлгээ алдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Угтаа Б.Уранзаяа өрсөлдөгчөө хоёр торгуулж, илүү байсан юм. 

Эрэгтэйчүүдийн -66 кг: К.Ёолк хагас шигшээд Казахстаны Гусман Киргизбаевыг ялж, финалд шалгарлаа. 

14 : 09
2026-9-30

Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Эмэгтэйчүүдийн -48 кг: Г.Наранцэцэг хагас шигшээд Японы Мицүки Кондод ялагдлаа. Ийнхүү тэрбээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дэйтэй барилдахаар боллоо. 

13 : 47
2026-9-30

Э.Ариунболд дагах барилдаанд ялагдлаа

Гавьяат тамирчин Э.Ариунболд дагах барилдаандаа Тажикстаны Лоик Кудбудиновтой барилдаж, ялагдсанаар ганцаарчилсан төрлийн тэмцээнээ өндөрлүүллээ. 

 

13 : 09
2026-9-30

К.Ёолк Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа

828653111_884858787927483_3519047463126335951_n

Эрэгтэйчүүдийн -66 кг: К.Ёолк хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алттай Тажикстаны Нурали Эмомалитай барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Ийнхүү тэрбээр Азийн наадмын хагас шигшээд шалгарав. 

Тун удахгүй түүний дараагийн өрсөлдөгч тодорно. 

13 : 03
2026-9-30

Б.Уранзаяа хэсгийн аварга боллоо

829453051_4075624939408095_1788784046827588349_n

Эмэгтэйчүүдийн -52 кг: Б.Уранзаяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Мадинаг иппон үнэлгээгээр ялж, хэсгийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеватай учраа таарав. 

 

 

12 : 47
2026-9-30

Э.Ариунболд дагаж барилдана

831155861_1750517960353064_1506578567056307144_n

Эрэгтэйчүүдийн -60 кг: Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд хэсгийн аваргын төлөө олимпын аварга Казахстаны Елдос Сметовтой барилдаж, даралтаар иппон үнэлгээгээр дийлдлээ. 

Ингэснээр тэрбээр дагах барилдаанд Тажикстаны Лоик Кудбудиновтой барилдана. 

12 : 30
2026-9-30

Г.Наранцэцэг хэсгээ тэргүүллээ

825268458_1105407072223635_3248766291539510731_n

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдөж буй Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Ахлия Муминоваг ялснаар хэсгээ тэргүүллээ. 

А хэсгийг тэргүүлсэн Г.Наранцэцэг хагас шигшээд ийнхүү шалгарч байна. 

12 : 09
2026-9-30

Э.Ариунболд, К.Ёолк нар эхний ялалтаа авлаа

828554448_1750524267019100_6180643260965816262_n

Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдөж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Индонезийн Мухаммеад Рижи Мауланаг яллаа. Ингэснээр хэсгийн аваргын төлөө олимпын аварга Казахстаны Елдос Сметовтой барилдана. 

Эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдөж буй К.Ёолк эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Афганистаны Хикматулла Рахманиг яллаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Тажикстаны Нурали Эмомалитай барилдана. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-30 66.181.176.244

Баяр хүргэе!

Avatar

Нэргүй 2026-09-30 202.9.40.244

К.Ёолк маш сайн байлаа. Одооноос олимпын наадамдаа бэлтгэж олимпоос медаль авч Монгол түмнээ баярлуулах цаг нь болжээ. 60 кг-ын жинд залуу хүнээ яагаад явуулахгүй бас Ариунболд тэдэнд яагаад зайгаа тавьж өгөхгүй байна вэ. Ард түмэн үр дүн хүснэ. Ариунболд болохоор улсын зардлаар зугалахаа боддог байж болохгүй. Жудод японоос дасгажуулагч багш авах цаг нь болжээ.

Avatar

Зочин 2026-09-30 59.153.115.9

Ёолк сайн байна аа, энэ эрчээрээ бол ч ДАШТ-д хоосонгүй ээ, хоёр эмэгтэй ч боломжоороо л сайн үзлээ, харин тэр 60-ын хулхи гавьяатыг одоо хөөгөөд ч болов гавьяаных нь амралтанд гаргахаас өөр аргагүй болжээ

Avatar

Нэргүй 2026-09-30 64.119.26.100

ариунболдоос өөр хүн байхгүй юмуу. Байнга шал арчих юм.

Avatar

Зочин 2026-09-30 59.153.115.9

Энэ Ариунболд гээч нөхөр яаж гавьяат болсон нь нь сонин, гавьяат гэхэд хэцүү л гар шиг санагдах

Avatar

зочин 2026-09-30 66.181.166.196

Ээ, энэ шалны алчуур одоо болтол ноцолдсоор л байгаа юм уу, өөр олигтойхон юм байдаггүй л юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж