Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээр төсвийн зарлага жил бүр тэлж, хуульчлагдсан урсгал зардлын өсөлт нь төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж, цаашид хөгжлийн чиглэлд зарцуулах хөрөнгө оруулалтын орон зайг хязгаарлаж байгааг онцолжээ. Мөн төсвийн төлөвлөлт эрдэс баялгийн үнийн мөчлөгөөс хэт хамааралтай хэвээр байгааг дурдсан байна.
Тухайлбал, 2027 оны төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн дээд хэмжээг 2024 онд 40.1 их наяд төгрөгөөр төсөөлж байсан бол дараагийн жилүүдэд хэд хэдэн удаа өөрчилжээ. 2026 оны тавдугаар сарын 29-нд 36.5 их наяд төгрөгөөр баталсан зарлагын дээд хязгаарыг Засгийн газар дахин нэмэгдүүлж, 43.6 их наяд төгрөгийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Ингэснээр анх баталсан хэмжээнээс 7.1 их наяд төгрөгөөр буюу 19.4 хувиар илүү зарлага төлөвлөжээ.
Аудитын дүгнэлтэд дурдсанаар энэ өсөлтөд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон нийгмийн хамгааллын чиглэлийн бусад зардал голлон нөлөөлсөн байна.
Төрийн албан хаагчдын үндсэн цалингийн 2026 оны нэмэгдлийн бүтэн жилийн нөлөөлөлд 1.7 их наяд төгрөг, 2027 оны хоёрдугаар улирлаас нэмэгдүүлэх цалинд 888.1 тэрбум төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөд 2.7 их наяд төгрөг тус тус төлөвлөжээ.
Мөн хүүхдийн цогц хөгжил, аюулгүй байдал, орон нутгийн хөгжлийн сан, шинэ хөрөнгө оруулалт болон тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж зэрэгт нэмэлт зардал тусгасан байна.
Ингэснээр 2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээл өмнөх оноос 10.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 43.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
Үүний хамгийн их өсөлт улсын төсөвт ногдож байгаа бөгөөд улсын төсвийн зарлага 9 их наяд төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн төсөв 2.5 их наяд төгрөгөөр, Үндэсний баялгийн сангийн төсөв 1 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 625.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцжээ.
ТӨСВИЙН ЗАРДАЛ НЭМЭГДЭХ НЬ ИНФЛЯЦАД ДАРАМТ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ
Нийт зарлагын бүтцээс харахад урсгал зардал хамгийн их хувийг эзэлж байна. 2027 онд урсгал зардал 33.6 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь нийт зарлага, цэвэр зээлийн 77.5 хувийг бүрдүүлж байна. Харин хөрөнгийн зардлыг 10.3 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд өмнөх оноос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Аудитын байгууллага төсвийн зардал ийнхүү нэмэгдэх нь инфляцад мөн дарамт учруулж болзошгүйг анхааруулжээ. 2018 оноос хойш нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээл тогтмол өсөж ирсэн бөгөөд 2027 оны төсвийн зарлагын өсөлтөөр дамжуулан зах зээлд 3 их наяд төгрөг нийлүүлэгдсэнээр инфляц 1.5 нэгж хувиар нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцсон байна.
Төрийн албан хаагчдын тоо ч мөн сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. 2020 онд 205 мянга байсан төрийн албан хаагчдын тоо 2025 онд 213.1 мянгад хүрчээ. 2027 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 2.6 их наяд төгрөг төлөвлөсөн бөгөөд үүний хамгийн их буюу 1 их наяд төгрөгийг боловсролын салбарын ажилтнуудын цалинд, 461.1 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний албан хаагчдад, 427 тэрбум төгрөгийг төрийн захиргаа, тусгай албан хаагчдад, 372.8 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зарцуулахаар тусгажээ.
Мөн төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 5.2 их наяд төгрөг төсөвлөсөн нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боломжтой ч эрэлтээс шалтгаалсан инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж аудитын дүгнэлтэд дурдсан байна. Тиймээс үүнтэй зэрэгцэн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах бодлого шаардлагатайг анхааруулжээ.
Улсын төсвийн хувьд ч мөн зарлагын хязгаараас давсан төлөвлөлт хийгдсэн байна. Засгийн газар 2027 оны улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага, цэвэр зээлийн хязгаарыг 25.6 их наяд төгрөгөөр баталсан боловч 33.6 их наяд төгрөгийн санал гаргаж, эцэст нь 31.9 их наяд төгрөгөөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Энэ нь батлагдсан хязгаараас 6.3 их наяд төгрөгөөр өндөр дүн юм.
Үүнээс урсгал зардал 4.9 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Цалин, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг батлагдсан хязгаараас 1.4 их наяд төгрөгөөр давуулан төлөвлөсөн нь 2026 онд хэрэгжүүлсэн цалингийн нэмэгдлийн бүтэн жилийн нөлөө болон 2027 онд хэрэгжүүлэх цалингийн нэмэгдэлтэй холбоотой аж.
Аудитын дүгнэлтэд цалингийн өсөлтөөс үүссэн нэмэлт хэрэгцээг төсвийн хүрээнд нөхөхийн тулд бусад зардлыг бууруулах зохицуулалт хийж байгаа нь тухайн жилийн үйл ажиллагааны зайлшгүй зардлыг дутуу санхүүжүүлэх, улмаар дараа жилийн төсөвт шилжүүлэн төлөвлөх нөхцөл үүсгэж байгааг мөн дурдсан байна. Энэ нь төсөвт байнгын ачаалал бий болгож болзошгүй гэж үзжээ.
Нөгөө талаас зарим төрлийн зардлыг бууруулах боломж байгааг аудитын байгууллага онцолсон байна. Тухайлбал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнөөс давсан 7.9 тэрбум төгрөгийн зардал, тооцоо судалгаагаар дэмжигдээгүй 11.4 тэрбум төгрөгийн зардал, цахимаар зохион байгуулах боломжтой семинар, уулзалтад төлөвлөсөн 800 сая төгрөг, худалдан авалттай холбоотой болон тэвчиж болох 600 сая төгрөгийн зардал зэрэгт хэмнэлт хийх боломжтой гэж үзжээ. Мөн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй урсгал зардал, шаардлагагүй гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахтай холбоотой зардлыг ч бууруулах боломжтой гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн төсвийн хөрөнгийг ямар үр дүнд хүргэх нь хангалттай тодорхой бус байгааг аудитын байгууллага шүүмжилжээ. 2027 оны улсын төсөвт 36 ерөнхийлөн захирагчийн 109 хөтөлбөр, 264 арга хэмжээнд нийт 31.9 их наяд төгрөг төлөвлөсөн байна.
Гэвч 15 ерөнхийлөн захирагчийн 6.9 их наяд төгрөгийн төсөвтэй 34 хөтөлбөрийн хүрэх үр дүнг огт тооцоогүй байна.
Өөрөөр хэлбэл, төсөвт хэдий хэмжээний мөнгө зарцуулахыг тусгасан боловч тэр мөнгөөр ямар бодит үр дүнд хүрэх, үр дүнг хэрхэн хэмжих шалгуур нь тодорхой бус байгаа тохиолдол байна. Аудитын дүгнэлтэд төсөв, хөтөлбөрийн зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийн уялдаа хангалтгүй байгаа нь төсвийн зарцуулалтын үр дүнг хэмжих, хэрэгжилтийг үнэлэх боломжийг хязгаарлаж байгааг дурджээ.
Мөн улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх хуультай боловч төсөвлөлт уламжлалт хэлбэрээр явагдсаар байгаа нь төсвийн мөнгөөр хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүнг үнэн зөв тайлагнах, үнэлэхэд хүндрэл учруулж байгааг аудитын байгууллага онцолсон байна.
Ингээд харахад 2027 оны төсвийн төсөлд нэг талаас иргэдийн орлого, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих зардал өссөн бол нөгөө талаас урсгал зардлын тэлэлт, инфляцын дарамт, төсвийн хязгаарыг давсан төлөвлөлт, зардлын үр ашиг болон төсөвт тусгасан ажлын бодит үр дүнг хэмжих боломжтой холбоотой асуудлууд байгааг аудитын дүгнэлт харуулж байна.
3,602.33






















































NET 2026-09-30 202.126.91.186
oylij
###### at 13 2026-09-30 202.126.91.186
dyyriamlyydHagl byy ug.
Camera brm texnicly zpjyn# ybij NZM ni 2026-09-30 202.126.91.186
– a caxar paxnet , ybi yjashectj? bot bolit pujets.
- #; brknbrct # 2026-09-30 202.126.91.186
grU?
brsheje 2026-09-30 202.126.88.164
Camera deictbot
Cobcem 2026-09-30 202.126.91.186
myyjirla
grcysheCtbr 2026-09-30 202.126.91.186
– #;
nudoc. 2026-09-30 202.126.91.186
Goloby eje ne
gajigtai,defekting, teryaaet, 2026-09-30 202.126.91.186
dyyruamlyyd, – emee yy;; gyilagchlyylax zorilgotoi
bolezni diabli.CJNXy.
blr, xalaa, zailyyl. 2026-09-30 202.126.91.186
bolunic yjas, E coli xoshnogni Ut.
bolic 2026-09-30 202.126.91.186
yni
yrodbolit 2026-09-30 202.126.91.186
BLrgjg; Lujni baleeJi
Нэргүй 2026-09-30 202.126.88.213
Япон соёлтой харьцуулахад Монголд Төрийн ба Хувийн Хэвшлийн Ажиллагсад гангалах гээд ядцан, нээх муухай эрээн мяраан цэвэр биш хувцасладаг. Гэтэл Япончууд Энгийн & Цэвэрхэн хувцасладаг, Ажил Хэрэгч Хичээнгүй , Хоол ундыг хэмжээтэй идэж уудаг.
Нэргүй 2026-09-30 66.181.164.23
Хавар мах 50,000 хүрнээ баттай шүү, 28 онд МАН аа дахин сонгоно биздээ, 30 оны эхээр Хятадад тавьсан их өрөө төлж барахгүй Өмнөговио өгнөө