Quentin Tarantino шудрага бус шүүсэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Quentin Tarantino шудрага бус шүүсэн үү?

Өнгөрсөн бямба гаригт өндөрлөсөн “Венецийн кино наадам”-ын ерөнхий шүүгчээр ажилласан нэрт найруулагч Quentin Tarantino танил талаа харж, шударга бус шүүсэн хэмээн буруутгагдаад байна.
Учир нь наадмын тэргүүн дээд шагнал болох “Алтан арслан”-г авсан Sofia Coppola түүний хуучин хамтрагч, “Тусгай арслан”-гийн эзнээр тодорсон Monte Hellman түүний найз аж.
“Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг Vincent Gallo гэх эрхэмд олгосон нь олон хүний дүргүйцлийг хүргэж, нүдээ олоогүй шагнал болсон тухай яригдсан. Дээр нь Италийн уран бүтээлчид нэг ч шагналгүй буцсан нь томоохон сенсаацийн нэг болсон байна.
Харин энэхүү шүүмжлэлийг Quentin Tarantino эрс няцаагаад “Би уг бүтээлүүдэд мэргэжлийн үүднээс хандаж, шүүлтээ хийсэн. Уран бүтээлийг уран бүтээлчинй нүдээр харсан. Хувийн ямар нэгэн ашиг сонирхол шүүгчдийн шийдвэрт нөлөөлөөгүй” хэмээн мэдэгджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж