Д.Даваабаяр: Монгол Улс АИ-92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байгаа

Д.Даваабаяр: Монгол Улс АИ-92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байгаа

Д.Даваабаяр: Монгол Улс АИ-92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байгаа

АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр өнөөдөр /2026.09.29/шатахууны асуудлаар мээдэлэл хийлээ. 


Тэрбээр "Манай улс өнөөдрийн байдлаар түлш, шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангаж байна. Есдүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн.

Есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин импортоор орж ирж, төмөр замаар тээвэрлэгдэж байна. Үүнээс 49 вагоныг өртөөнүүдэд байрлах агуулахуудад буулгаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20,500 тонн буюу ердийн хэрэглээгээр тооцоход 10 хоногийн нөөц байна. АИ-95 автобензин 14 хоногийн, дизель түлш 85,600 тонн буюу 21 хоногийн, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна.Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 шатахуун түгээх станцад 1,848 тонн, орон нутгийн 78 шатахуун түгээх станцад 1,002 тонн АИ-92 автобензин ачилт хийсэн. Энэ сарын эхний 28 хоногийн байдлаар улсын хэмжээнд 57,000 тонн автобензин орж ирсэн нь АИ-92 автобензиний нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгааг харуулж байна. ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин орж ирсэн бөгөөд Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачиж, Улаанбаатар хот руу эхнээсээ нийлүүлэгдэж байна. БНХАУ-аас шатахуун импортлоход төмөр замын өргөн, нарийн царигийн зөрүүтэй холбоотойгоор шилжүүлэн ачих ажиллагаанд тодорхой хугацаа шаардагддаг. Харин ОХУ-аас орж ирж байгаа бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөнөөс вагоноороо шууд тээвэрлэгдэн орж ирдэг.

Сүүлийн хэд хоногт ОХУ-аас вагон олдоцтой холбоотойгоор харьцангуй бага хэмжээний ачилт хийгдсэн. Гэхдээ орж ирсэн вагонуудыг шуурхай буулгахаар ажиллаж байна. ОХУ-аас захиалсан АИ-92 автобензинээс 15,000 тонн нь одоогоор Монгол Улсын хилээр орж ирээгүй байна.

Дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дутагдал үүсэж байгаа энэ үед Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш, шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлага тулгарч байна. Ард иргэддээ хандаж уриалахад хэрэглээндээ тохируулан автобензинээ аваарай. Энэ хүнд цаг үеийг бид хамтдаа нэг санаа бодолтой байж даван туулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-09-29 202.179.18.227

Худлаа хуцаад л сууж байна ш тэ

Avatar

Нэргүй 2026-09-29 202.9.40.205

10 хоногийн дараа түгжрэл алга болох нь дээ

Avatar

Нэргүй 2026-09-29 66.181.182.15

битгий хүн доромжилж шаагаад бай

Avatar

Иргэн 2026-09-29 64.119.19.59

НӨӨЦИЙН ГЭХ САВАНД БЕНЗИН ӨГДӨГ Л ХАМГИЙН БУРУУ. ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ХИЙДЭГ АЖИЛ НЬ ЗӨВХӨН БЕНЗИН НӨӨЦЛӨХ БОЛЖЭЭ.
ТЭД БЕНЗИН ТҮГЭЭГЧ НАРТАЙ НИЙЛЖ ХЭРЭГЦЭЭНЭЭСЭЭ ХЭТЭРСЭН ИХ БЕНЗИНТЭЙ БОЛЖ ТҮҮНИЙГЭЭ ДАМЛАН ЗАРЖ БАЙНА.
ИЙМ БАЙХАД ХЭВИЙН БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
ШАГЧИД ХАНАЖ ЦАДАХЫГ МЭЛЭХГҮЙ, ЁРООЛГҮЙ ЮМ ШИГ ШУНАЛТАЖ БАЙНА.

ХЯНАЛТ ШАЛГАЛТАА ЧАНГАЛАХГҮЙ БОЛ ТЭНГЭРЭЭС БЕНЗИН ОРУУЛААД Ч НЭМЭРГҮЙ.

Avatar

И 2026-09-29 59.153.112.160

төрийн нарийн нь 11, хэлтсийн дөрга нь 1ъ хоногийн нөөцтэй гэх ! сайд маань бол огт санаа зөвөлтгүя, хангалттай нөөцтэй гэх байхдаа ?

Avatar

Нэргүй 2026-09-29 202.126.93.206

novshnuud

Avatar

Нэргүй 2026-09-29 103.212.162.134

Nuursneesee tulsh garaya l daa malnuudaa, darg nar gej gai bolson malnuud baih yum.

Avatar

Нэргүй 2026-09-29 112.72.8.90

Энэ албатууд өөрийн гэх шатахууны үйлдвэрлэлгүй олборлолт үгүй улс орны хувьд ийм эрсдэл үүсэхэд нөөцийн савгүй хувийн шатахууны чэнжүүдийн гарт төр улсын тусгаар тогтнолын гол нөхцлөө бүрэн шилжүүлчихсэн ийм бүтэлгүй зүйл яриад сууж б гаа нь хэтэрхий хэцүүдсэний илэрхийлэл юм

Avatar

Нэргүй 2026-09-29 202.70.38.250

Монгол улс САРДАА 300,000 тонн, ЖИЛДЭЭ 3,600,000 тонн Түлш Шатахуун Шаардлагатай. Тэхээр ядаад УЛИРАЛЫН НӨӨЦ бна уу ЭНЭ УЛСАД

Avatar

Нэргүй 2026-09-29 202.70.38.250

ЯДААД 2000 ТОННЫ 1000ШИРХЭГ САВ ПАРК ШААРДЛАГАТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж