Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ зохицуулалт тусгагдсан гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж байгаа оюутан суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шимтгэл төлөлтөд уян хатан нөхцөл бүрдүүлэхээр хуульчилсан байна.
"Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрөөр, их сургууль, коллежид дэд бакалавр болон бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа 15-24 насны суралцагч хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх, түүнтэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа бол өөрийн хүсэлтээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно" гэж тусгажээ.
Оюутан, суралцагч 26 нас хүрэхээсээ өмнө төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болно. Шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гарган шимтгэл төлөх хугацаа, шимтгэлийн хэмжээг байгуулсан гэрээгээр тохирох юм байна. Уг хуулийн зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ажээ.
3,600.44






















































Нэргүй 2026-09-29 66.181.181.209
Татвраа буулга арай их байна. Хамаг цалингаа татварт өгөөд, бүх хэрэглээ нэмэгдээд байхад.
Зочин 2026-09-29 66.181.170.246
Эхнээс нь төлөх ёстой зүйлийг төлүүлж, ухамсарлуулах хэрэгтэй. Дан чөлөөлнөл гэх юм. Хариуцлагатай байдлыг эхнээс нь суулгах үүрэгтэй юм бишүү
Нэргүй 2026-09-29 122.201.20.153
Нийгмийн даатгалын хувь хэмжээ дэндүү өндөр байгаагаас аж ахуйн нэгжид ажиллаж байгаа ажилтнууд гар дээрээ авах цалин нь бага гарч байгаа. Ахиухан шиг цалин гар дээр нь өгье гэхээр татвар, шимтгэл суутгахын өмнөх дүн нь өндөр байх шаардлагатай. Эцэстээ цалингийн зардал өндөр гарна, ажиллуулж байгаа компани алдагдалтай ажиллана. Ийм л байдалтай байна