БНХАУ: АНУ-аас нүүрс худалдаж авна

БНХАУ: АНУ-аас нүүрс худалдаж авна

БНХАУ: АНУ-аас нүүрс худалдаж авна

АНУ, БНХАУ худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хэд хэдэн шинэ тохиролцоонд хүрчээ. Үүний нэг нь Хятад улс 2027, 2028 онд тус бүр дор хаяж 10 сая тонн АНУ-ын нүүрсийг импортлох болсон байна. Ингэснээр хоёр жилийн хугацаанд нийт 20 сая тонн нүүрс худалдан авах юм.

Энэхүү тохиролцоо нь хоёр улсын хооронд шинээр ажиллаж эхэлсэн Худалдааны зөвлөлийн хүрээнд байгуулсан хэлэлцээрүүдийн нэг гэж Цагаан ордон мэдээлжээ.

Мөн хоёр улс нийт 30 тэрбум ам.долларын бараанд хөнгөлөлттэй тариф тогтоох асуудлыг судлахаар тохиролцжээ. Ингэснээр хоёр улсын хооронд худалдаалагддаг зарим барааны татвар буурах боломжтой. Хөнгөлөлттэй тарифт хамрагдах боломжтой АНУ-аас Хятадад нийлүүлэх бараанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн, мод, гоо сайхны бүтээгдэхүүн болон эмнэлгийн тоног төхөөрөмж багтжээ.

Харин Хятадаас АНУ-д нийлүүлэх бараанд жижиг цахилгаан хэрэгсэл, тоглоом, баярын чимэглэл, хүүхдийн автомашины суудал зэрэг бүтээгдэхүүн орж байна. Үүнээс гадна хоёр улс хөдөө аж ахуйн салбарын худалдаанд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулжээ. Мөн хоёр улсын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулж, хөрөнгө оруулалтын боломж болон компаниудад тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэх болсон байна.

Ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлт мөн хэлэлцээний гол асуудлын нэг хэвээр байна. Эдгээр ашигт малтмал нь технологи, автомашин, батлан хамгаалах салбарт өргөн ашиглагддаг. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинд газрын тос боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалжээ. Энэ нь Ойрх Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдсэн нийлүүлэлтийн хүндрэлийн эсрэг дэлхийн зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах зорилготой аж.

ЭХ СУРВАЛЖ: INVESTING.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-29 66.181.178.213

ХЯТАДЫН ХЭРЭГЛЭЭГ МЭДЭЭЖ МОНГОЛ ШИГ ЖИЖИГ УЛС ДАНГААРАА ХАНГАЖ ЧАДАХГҮЙ. НҮҮРСНЭЭС ОРЖ ИРСЭН 44 ИХ НАЯДЫН АШГИЙГ ХЭДХЭН ГЭР БҮЛ ХУВААГААД ИДЧИХСЭН.

Avatar

Нэргүй 2026-09-29 202.131.251.85

Хятадын Jetour T2 цахилгаан машин оросын зах зээлд яагаад эрэлттэй байдгийг авч унаж үзсэн хүн л сайн мэднэ. Монголын шороон замд үнэн янзтай, жинхэнэ кайф мэдрүүлдэг машин. LX570 шиг хүчтэй хэрнээ Prius шиг иддэг гээд боддоо. Замын нөхцөлдөө тааруулж явдаг 7-н горимтой. Бас шатахууны хомсдлын үед цагаа барж оочирлох ч шаардлагагүй сайхан цахилгаанаар нь цэнэглээд л явчихдаг. Нэг бүтэн цэнэгээрээ 200 км явдаг.

Avatar

Нэргүй 2026-09-29 66.181.180.52

hajuud ni hymdhan mongoliin nuurs baihad

Avatar

Нэргүй 2026-09-29 210.148.94.144

Хятадын жилийн нүүрсний хэрэглээ 4-5 тэрбум тонн гэнээ. Ихэнхийг нь буюу 3 тэрбум тонн нүүрсийг нь хятад дотооддоо олборлодог. Тэрбум илүүг нь гаднаас авдаг. Тэрний зөвхөн 80сая тонн-ыг нь Монгол нийлүүлдэг. Хамгийн их нүүлүүлэгч нь Индонез 200сая тонн_ Тэгээд Австрали. Монголчууд чадлынхаа хэмжээгээрээ л нийлүүлж байгаа. Ихийг нийлүүлэхийн тулд төмөр зам хэрэгтэй. Жонхуу гай болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж