Зуслан руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Зуслан руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Зуслан руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-ний өдөр “Мерседес-Бенз” маркийн автомашинтайгаа зуслан руугаа явж байх үед нь хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, 1.5 тэрбум төгрөг өгөхийг шаардсан байна.

Улмаар амь насанд нь халдахаар заналхийлж, эмэгтэйг нь авч үлдэн, нөхрөөр нь 300 мянган ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний юань бэлтгүүлэхийг шаарджээ. Мөн мөнгийг есдүгээр сарын 11-ний өдөр хүлээн авахаар тохирсон байна.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд уг хэргийг үйлдсэн гэх 35 настай хоёр этгээдийг саатуулж, барьцаалагдсан иргэдийг эсэн мэнд суллан авчээ.

Одоогоор сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэй этгээдүүд уг хэргийг нэлээд эртнээс төлөвлөж, дээрх хоёр иргэнийг барьцаалан мөнгө нэхсэнээ хүлээн мэдүүлсэн гэх мэдээлэл байна.

Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бусад нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-28 202.126.93.206

OK

Avatar

Нэргүй 2026-09-28 103.26.195.112

кино ший кккк…

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.164.23

МАН ы л хулгайчууд байгаашдээ, хятадуудад газараа зарж баяжсан байшингаар нь дүүрэн юань овоолцон авилгач л биз…баян хоосны ялгаа улам бүр ихэсч энэ байтугай юм болно доо,

Avatar

Нэргүй 2026-09-28 103.212.116.103

битгий худлаа жүжиг зохиогоод байгаарай.

Avatar

d 2026-09-28 66.181.190.209

Малнууд үзсэн кинондоо итгэчихсэн юм байхдаа

Avatar

Зочин 2026-09-28 202.9.40.247

Энэ бол нийгэмд шударга бус явдал хавтгайрч баян хоосны ялгаа илт нэмэгдэж байгааг харуулж байгаа жишээ дохио сануулга шүү. Авилгатай төр удаан байвал ийм хэрэг дахиад гарах нь цаг хугацааны л асуудал

Avatar

Зочин 2026-09-28 66.181.181.41

цагдаа, прокорор хоёр нийлж тохиролцоод иймэрхүү балмд хэрэг үйлдэгч нарыг газар нь буудаад алчих хэрэгтэй. өөө эсэргүүлцэл үзүүлэн хууль сахиулагч нар луу хутга далйан амь насанд нь аюул учруулахыг завдсан юм аа…… ер нь зэрлэг бамад этгээдийг газар нь буудад байхад ийм төрлийн хэрэг эрс намжин шүү

Avatar

IRGEN 2026-09-28 66.181.185.121

ER NI HUMUUS HUND MONGO TOGROGTEI BAYN TSATGALANGAA NUUJ L BAIHGUI BOL GEMT HEREGTNUUD SUDLAAD BAIJ BAIDAG BHAAA.TIIMEES INTERNET DEER YNZ BURIIN ZURAG ZORGOO TAVIHGUI BH HERGTEI IRGEDEE.

Avatar

Нэргүй 2026-09-28 202.9.40.198

Манай улс хүний эрхийг дээдэлдэг улс. тэр тусмаа гэмт этгээдүүдийн эрхийг сайн хамгаалдаг.Жишээ нь хэрэг хэлэлцэх явцад шүүгдэгчид ашигтай шийднэ гэх мэт. Ямар нийгэм байна тийм ёс зүй ноёрхоно. Бид капиталист нийгэм байгуулж байгаа юм чин ийм хэрэг гарах нь зүй ёсны асуудал юм.

Avatar

зочин 2026-09-28 103.212.118.104

Бүр кино шиг юм болохнээ. Гэхдээ 35 настай нөхдүүд бол цэл залуу бандь нар биш.
Өөр хамсаатнуудыг нь илрүүлж иргэдийг айдасгүй байлгах хэрэгтэй.

Avatar

хүүрэн ардчиллыг устга. 2026-09-28 103.168.34.231

Өмхий америкийн алаан хядаантай кино үзэж эргүүтсэн хөдөөний ажилгүй малнууд л байгаа биз? Шууд газар дээр нь буудаж алж сургамж болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-09-28 103.229.121.229

Ардчилал буруутай айн. Америк кино бас буруутай. Хахаха. Гайгүй малын хулгайч уу даа чи чинь

Avatar

Zochin 2026-09-28 89.58.66.148

Iim humuusiig ner zurgiig in il bolgoj tavij baigaachee

Avatar

Нэргүй 2026-09-28 66.181.160.59

Ийм онц аюултай дээрмийн шинэ төрлийн гэмт хэргийг үндсээр нь тас цохихын тулд энэ 2 дээрэмчинг онц хатуу ял шийтгэж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэн жигшүүлэх хэрэгтэй!!!!!!

Avatar

зочин 2026-09-28 66.181.184.180

Ийм новшнууд амьд явах хэрэг байна уу, Яагаад зарим хүн шиг хэвийн амьдарч болдоггүй бүүр ийм муухай хэрэг үйлддэг байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж