"Айчи Нагоя 2026" Азийн наадам үргэлжилж байна. Азийн олимпын зөвлөлийн 45 гишүүн орны болон дүрвэгсдийн баг тамирчид энэ удаа 43 спортын 469 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Монгол Улсаа төлөөлөн 31 спортын 303 тамирчин арлын Японд хүрэлцэн ирэв.
Өнөөдрийн байдлаар /2026.09.28/ Монголын тамирчид нэг хүрэл медальтай тун чамлахаар амжилтыг үзүүлж байна. Харин Хятадын тамирчид 110 алт, нийт 181 медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа бол тэдний араас Япон, Өмнөд Солонгос, Узбекистан, Казахстан, Тайланд удаалж явна.
Одоогоор Монголын цор ганц медалийг дугуйн спортын тамирчин С.Жамбалжамц авчирсан. Тэрбээр өмнөх Азийн наадмаас ч медаль хүртсэн түүхтэй.
Азийн наадам аравдугаар сарын 4-ний өдөр өндөрлөх бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гаригт чөлөөт бөх, жүдо зэрэг монголчуудын медаль хүртэх гол төрлүүд эхэлнэ. Мөн буудлага, бокс, байт харваа зэрэг медаль хүртэх боломжтой төрлүүд үргэлжилж байна.
Өмнөх Ханжоугийн Азийн наадмаар жүдогийн тамирчид зургаан медаль, чөлөөт бөхийнхөн таван медаль хүртэж байв.
Монгол Улс 2023 оны Азийн наадмаас нийт 20 медаль хүртэж байсан түүхтэй. Тухайлбал, байт харваа, чөлөөт бөхөөр аваргатай болж, жүдо, 3х3 сагсан бөмбөг, цахим спортын "dota" төрөл, чөлөөт бөх, дугуй, бокс, жиү жицү, буудлагаас тус бүр медаль хүртэж байлаа.
Угтаа боксын Б.Чинзориг Азийн наадамд түрүүлсэн ч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгасан.
Түүхийг харвал наадам эхлэхтэй зэрэгцэн жүдогийн тэмцээн эхэлж, монголчууд эхнээсээ медалийн ургац арвин байдаг байлаа. Улмаар залгуулаад чөлөөт бөх эхэлж, медалийн буухиа тасардаггүй байв. Гэтэл энэ жил наадмын сүүлийн өдрүүдэд чөлөөт бөх, жүдог зэрэг зохион байгуулж буй учир монголчууд багийн дүнгээр сүүл мушгиж байна гэлтэй.

3,600.44






















































Нэргүй 2026-09-28 70.175.141.166
Нөгөө Хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд яасан бэ. Пологтчихож дээ. Шагналын хэрэг гарсангүй ээ. Хүүкийн гавьяа
Нэргүй 2026-09-28 202.21.120.222
чамлахаар чанга атга ганц хүрэл медаль цөөхөн Монголчууд бидэнд хангалттай их спортод амжилт үзүүлнэ гэдэг хэцүү гэхдэ чөлөөт жудо бөхчүүд ганц хүрэл медаль шагналт байртай бхйлгүй
Нэргүй 2026-09-28 172.59.187.100
uls n dampuursan,sport n ch dampuursan.Umnu n suraggui baisan Arabian ornuud bolon veitnam, Cambodia iin ard geheer ichij ihmeer….
Нэргүй 2026-09-28 178.174.229.45
1 bronse bhad UHERUUDED HAVAASAG
Нэргүй 2026-09-28 202.126.90.19
300 тамирчин, ганц хүрэл, ичмээр шүү… ЕС, Спортын сайд нь гавьяа байгуулсан аятай уулзаад явах юм даа…
Зочин 2026-09-28 103.212.116.117
Ерөнхийдөө олигтой амжилтгүй, томхон аялал зугаалга, жуулчлал, баахан үр дүнгүй зарлага болоод өнгөрөх нь тодорхой болж байна даа, бөхчингүүдээс юм горьдолтгүй байх оо, чөлөөт, жүдо аль аль урьдын юм ул болсон ш дээ, одоо бол баахан биеэ тоосон би чадначууд л байгаа гэхэд болно доо, ялгаагүй жуулчид
Нэргүй 2026-09-28 64.119.16.108
Спортгүйгээр хөгжиж буй олон орон бн. Спорт урлаг наадам шоугаа багасга.
зочин 2026-09-28 66.181.166.196
Чөлөөт, жүдо аль аль нь өмнөх үетэйгээ харьцуулахад муудсан, одоо тийм олон медаль авч чадахгүй л болов уу, ер нь хомоол хамах нь тодорхой болчихжээ, кк
Нэргүй 2026-09-28 202.9.47.99
Баахан зардал , сүйтгэл . одоо болио. гимнастик хийцгээ
Нэргүй 2026-09-28 64.119.21.221
Бидний бодит байдал шүү. Бүх зүыл дээр ийм байнаа.