Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцуулсан. Тус тайланд дурдагдсан онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэе.
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд өсөлттэй гарсан ч энэ өсөлтийн цаана анхаарал татах хэд хэдэн үзүүлэлт байна. Хөдөө аж ахуйн салбар сэргэж, экспорт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бол дотоодын эрэлт, өрхийн хэрэглээ суларч, инфляц хоёр оронтой түвшинд хүрчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нийт үзүүлэлт өсөж байгаа ч өрхийн өдөр тутмын хэрэглээний орчин төдийлөн таатай биш байна.
ЭКСПОРТ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ТЭТГЭЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙ СЭРГЭВ
Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлжээ. Малын зүй бус хорогдол, төл бойжилтын үзүүлэлт олон жилийн дунджаас сайн гарсан бол тариалсан талбай өмнөх оноос 22 хувиар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт боловсруулах үйлдвэрлэлд ч нөлөөлж, ялангуяа махны үйлдвэрлэл нэмэгджээ.
Гэхдээ эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр нь экспорт байна. 2026 оны эхний хагас жилд барааны экспортын орлого өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өсжээ.
Үүнд зэсийн үнэ болон экспортын биет хэмжээ, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Харин импорт 10.7 хувиар өссөн нь экспортын өсөлттэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Импортын өсөлтийн дийлэнхийг нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг бүтээгдэхүүн бүрдүүлжээ.
Энэ нь Монголын эдийн засгийн өсөлт гадаад эрэлтэд илүү түшиглэж байгааг харуулж байна. Экспорт нэмэгдэж байгаа ч дотоодын эрэлт ижил хэмжээгээр тэлсэнгүй.
ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭ АГШИЖ, ИНФЛЯЦЫН ДАРАМТ НЭМЭГДЭВ
Иргэдийн худалдан авалт, хэрэглээ өмнөхөөсөө саарчээ. Үүнийг худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтээс харж болно. Эхний хагас жилд худалдааны салбар 0.2 хувиар, зочлох үйлчилгээний салбар 1.2 хувиар буурсан байна. Харин боловсруулах үйлдвэрлэл 1.2 хувиар өсчээ.
Өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурсан нь цар тахлын дараах 18 улирлын хугацаанд анх удаа гарсан агшилт болж байна.
Эхний хагас жилийн дүнгээр өрхийн хэрэглээ 1.3 хувиар өссөн боловч хоёрдугаар улирлын бууралт нь дотоодын эрэлт суларч байгааг харуулсан үзүүлэлт болжээ. Цалин, хөлсний орлого өссөн хэдий ч өрхийн үйлдвэрлэлийн орлого буурч, хүнсний бус бараа бүтээгдэхүүнд зарцуулах зардал мөн багассан байна. Тиймээс эдийн засгийн нийт өсөлт өрхийн хэрэглээнд бүрэн хэмжээгээр мэдрэгдэхгүй байна.
Нөгөө талд инфляц дөрөвдүгээр сараас хоёр оронтой түвшинд хүрч, наймдугаар сарын байдлаар 12.5 хувьд хүрчээ.
Инфляцад хамгийн их нөлөөлсөн нь махны үнэ бөгөөд нийт инфляцын өсөлтийн 4.1 нэгж хувийг махны үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Үйлчилгээ 2.7, импортын бараа 2.1, шатахуун 2 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.
Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сард 34 хувиар, есдүгээр сард дахин 14 хувиар нэмэгджээ. АИ-92 бензиний үнэ долдугаар сард 10, наймдугаар сард 6 хувиар өссөн бол Евро-92 бензиний үнэ 60 хувиар нэмэгдсэн байна.
2027 ОНД ӨСӨЛТ ҮРГЭЛЖЛЭХ Ч ЭРСДЭЛ НЭМЭГДЭНЭ
Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь байхаар хэвээр хадгалжээ. Нүүрс зэрэг эрдэс бүтээгдэхүүний экспорт хүлээлтээс давж байгаа нь өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлт сайн байгаа нь өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
2027 онд тэтгэвэр, татварын шинэчлэл хэрэгжиж эхэлснээр өрхийн хэрэглээ нэмэгдэж, эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлөх хүлээлттэй байна. Мөн Засгийн газрын эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэхээр тооцжээ. Харин инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлсэн байна.
2026 оны инфляцын төсөөллийг 7.8 хувиас 10.7 хувь, 2027 оны төсөөллийг 6.8 хувиас 8.3 хувь болгон өсгөжээ.
Үүнд махны үнийн өсөлт болон шатахууны үнийн тодорхой бус байдал голлон нөлөөлсөн байна.Цаашид шатахууны нийлүүлэлт удаан хугацаанд тасалдах, махны үнэ өндөр хэвээр байх, төсвийн зардал нэмэгдэх, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспортын орлого буурах зэрэг эрсдэл эдийн засагт нөлөөлж болзошгүй.
Ялангуяа 2027 оны төсвийн зардлыг 32 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь эдийн засгийн идэвхжилийг дэмжих боловч эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Ингээд харахад Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч өсөлтийн бүтэц анхаарал татаж байна. Экспорт, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийг тэтгэж байгаа боловч дотоодын эрэлт, өрхийн хэрэглээ суларч, мах болон шатахууны үнийн өсөлт инфляцыг өндөр түвшинд барьж байна. Цаашдын гол сорилт нь эдийн засгийн өсөлтийг хадгалахын зэрэгцээ үнийн өсөлтийг тогтворжуулж, өсөлтийн үр өгөөжийг өрхүүдэд хүргэх явдал болж байна.
3,602.33






















































Иргэн 2026-09-28 103.212.119.131
гадныхныг дэмжээд,дотоодын үйлдвэрлэлээ дампууруулаад байхаар ойлгомжтой.ухаангүй ноёнд урагшгүй албатууд олширч,дэнс дэнс мөнгөөр улсаа худалддаг увайгүйчүүд олширч
Нэргүй 2026-09-28 202.70.38.250
Тимон сайд нь захаар тэнэж МӨНГӨ ТАРААНА гэж 2000 оны Улс төрийн стилээр Төр Жолоодоод байхаар бүтэхгүй ээ
Нэргүй 2026-09-28 202.9.41.93
даврсн муу пздагууд миний эх орнд хужааманж пздагууд ёстой даврцн муу пздагууд миний эх орнд хужааманж пздагууд миний толгойд гарн гж юу бхв ямах бх ёстойг харуулаад өгнө муу даврцн бөөснүүд.