Мукбангийн эрин дуусгавар болох уу?

Мукбангийн эрин дуусгавар болох уу?

Мукбангийн эрин дуусгавар болох уу?

"YouTube" платформ хооллолтын эмгэгтэй холбоотой контентод тавих хязгаарлалтаа чангатгаж эхэлснээр мукбанг бичлэг хийдэг контент бүтээгчид санаа зовж эхэллээ. Ялангуяа их хэмжээний хоол нэг дор иддэгээрээ алдаршсан өмнөд солонгос контент бүтээгчид үүнд хамаатай.

Өмнөд Солонгосын хамгийн алдартай мукбангеруудын нэг "Tzuyang" энэ асуудлыг хөндөж мэдэгдэл хийжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн нэгэн бичлэгийнхээ үеэр "Сүүлийн үед их идэх нь моод биш болсон бололтой. Одооноос эхлээд би хоолыг тохируулж иддэг мукбангер болно" гэжээ.

"Tzuyang" 2018 онд карьераа эхлүүлсэн бөгөөд одоогоор "YouTube"-д 13.5 сая орчим дагагчтай. Тэрбээр жижиг биетэй хэрнээ их иддэгээрээ алдаршжээ.

"YouTube"-ийн бодлого чангарсан нь контентоор орлого олдог бүтээгчдэд нөлөөлж болзошгүй талаар дотоодын хэвлэлүүдэд мэдээлж эхэлсэн.

Тус платформын мэдэгдэлд дурдсанаар, дараах төрлийн контентууд зар сурталчилгааны орлого авах боломжгүй болох бололтой. Үүнд:

  • хэт туранхай, турж эцсэн биеийг харуулах
  • хүнийг жин, биеийн онцлогоор нь доромжлох, дарамтлах
  • хэт их идэх, хоол нуух эсвэл нөөцлөх тухай харуулах
  • калори хасах зорилготой дасгал хөдөлгөөн үзүүлэх
  • бөөлжих эсвэл туулгах эмийг буруу хэрэглэх
  • жин хасалтын явцыг хэт анхаарч хянах зэрэг багтана.

Энэ нь мукбанг контентыг шууд хориглох бус, харин ийм төрлийн контентоос орлого олох боломжийг хязгаарлах зорилготой арга хэмжээ гэж үзэж байна. Гэхдээ энэ бодлого нь цоо шинэ зүйл биш юм. "YouTube" 2023 оноос хойш хооллолтын эмгэгийг сайшаасан, эсвэл насанд хүрээгүй хэрэглэгчдийг буруу зүйлд уриалж болзошгүй бичлэгүүдийн эсрэг арга хэмжээ авч эхэлсэн.

Шинэ хязгаарлалтын хүрээнд мукбанг контент бүтээгч "Miso" саяхан "YouTube"-ээс удирдамж зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авчээ. Тэр давж заалдсан боловч юу ч өөрчлөгдөөгүй аж. Иймээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байршуулсан 667 бичлэгээ нэг бүрчлэн шалгаж, тэдгээрээс 339 бичлэгийг устгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-27 202.126.90.130

Болж лээ, огиудас хүрдэг тул шууд хаадаг

Avatar

Нэргүй 2026-09-27 202.9.41.93

хулгайя хужааманжууд хулгай шаачаад худлаа өүр юмруу яриад гаргж шаагаад бүүр яаасн тэнг эндүрцн маллх гэцн түй п**а.

Avatar

Нэргүй 2026-09-27 202.9.41.93

өөө бүүр бөөё манжхужаагууд хүртд урьдууурх дайрхнав шив дээ п**а

Avatar

Нэргүй 2026-09-27 202.9.41.93

зөөж бгаа худлаа шаасн дүр исгн тусгрр тогтнл худлаа нэр мманж хужаагууд.

Avatar

Нэргүй 2026-09-27 202.9.41.93

гайгүй юм бвл хужааманжуудраа хужааманжууд толгойноос түрүй хүртл хужааманжуудраа хужааманжууд хулгайлаад цуслааад хэрглчин энэ хужааманжуудыг яаах ёстой бэ хужааманжуудыг устгаачээ хэл милв гж худлаа шаагаад хэл дотр нь хужааманжуул орж ирээд хужааманж хүн ас болоод эзлцн бхад худлаа шаагаад хужааманжуууд өөрзлийг хамгаалаад суучлаа шдэ монгол гэсн манжууд гэсн нэртэй хужааманж улс гэгчийг нүб-с хасуулаач эж хасаачэж худлаа дүрс исгэсэн хятдтууд хятд манжуул эзлцн хятдтруу бүгдийг үнэгүй хулгай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж