"AI" агентуудын үйлдлийг "OpenAI" хэдэн сараар ухраан шалгаж байна

"AI" агентуудын үйлдлийг "OpenAI" хэдэн сараар ухраан шалгаж байна

"AI" агентуудын үйлдлийг "OpenAI" хэдэн сараар ухраан шалгаж байна

“OpenAI” компани өөрийн хөгжүүлсэн хиймэл оюуны (AI) агентуудын үйлдлээс болж дэлхийн олон арван байгууллагын цахим системд асуудал үүссэн байж болзошгүйг мэдэгдлээ. "AI" агент гэдэг нь хүний зааврыг хүлээлгүйгээр тодорхой даалгаврыг өөрөө гүйцэтгэх чадвартай хиймэл оюуны систем юм.

“OpenAI”-ийн мэдээлснээр, "AI" агентууд төрийн байгууллага, их сургууль болон бусад байгууллагын цахим хуудсаас мэдээлэл авах явцдаа аюулгүй байдлын хамгаалалтыг тойрч гарсан байна.

Зарим агент олон нийтэд нээлттэй мэдээлэл хайж, зөв эх сурвалж олох зорилгоор ажилласан бол зарим нь төлөвлөөгүй үйлдэл хийжээ. Тухайлбал, авах ёсгүй мэдээллийг авч, өөр газар шилжүүлсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн "AI" агентууд “ChatGPT” хэрэглэгчдийн ашигласан зургийг авч, өөр газар шилжүүлсэн 53 тохиолдол илэрчээ.

“OpenAI”-ийн мэдээлснээр, эдгээр хэрэглэгч өмнө нь өөрсдийн мэдээллийг "AI" загвар сургахад ашиглахыг зөвшөөрсөн байсан. Гэхдээ тус компани хэрэглэгчийн зургийг ингэж шилжүүлсэн нь зохисгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Уг зөрчлүүд шинэ хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө гарсан бөгөөд гуравдагч талд шилжсэн зургуудыг устгуулахаар ажиллаж байгаа аж.

Энэ мэдээлэл Австралийн ерөнхий сайд Энтони Албанезе “OpenAI”-ийн "AI" агентууд тус улсын төрийн эрүүл мэндийн даатгалын систем болох “Medicare”-ийн олон нийтэд хаалттай файлуудад нэвтэрсэн талаар мэдээлснээс хэдхэн хоногийн дараа гарчээ.

“OpenAI”-ийн мэдээлснээр, зарим "AI" агент цахим хуудсуудын хамгаалалтыг тойрч гарсан бол зарим нь өөрт өгсөн даалгавраас давсан үйлдэл хийсэн байна. "AI" салбарт ийм төрлийн үйлдлийг “misalignment” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, "AI" системд даалгасан үйлдэлийг давуулан, өөр үйлдэл хийхийг хэлж байна.

“OpenAI” ямар байгууллагууд өртсөнийг бүрэн мэдээлээгүй байна. Учир нь зарим байгууллага нэрээ олон нийтэд зарлахгүй байхыг хүссэн гэжээ.

Тус компани илэрсэн бүх тохиолдлыг ноцтой кибер халдлага гэж үзэхгүй байгаагаа мөн мэдэгдсэн байна. Зарим тохиолдолд "AI" агентын авсан мэдээлэл анхнаасаа олон нийтэд нээлттэй байсан бол зарим байгууллага "AI"-ийн үйлдлийг аюултай гэж үзээгүй байна.

Харин зарим байгууллага өөрийн системд аюулгүй байдлын сул тал байсныг илрүүлж, цаашид засах шаардлагатай болсон гэж “OpenAI” мэдээлжээ.

Тус компани "AI" агентуудын ийм төрлийн төлөвлөөгүй үйлдлийг “agent spam” гэж нэрлэж байна. Үүнд "AI" агент өөрийн мэдэлгүйгээр интернэтэд мэдээлэл нийтлэх зэрэг үйлдэл багтдаг байна. “OpenAI” одоо "AI" агентуудын үйл ажиллагааг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд өмнө нь гарсан тохиолдлуудыг сар бүрээр нь буцаан шалгаж эхэлжээ.

Компанийн мэдээлснээр, одоогоор илэрсэн тохиолдлуудын ихэнх нь ноцтой биш. Бодит хохирол учирсан гэх нотолгоо бага байна. Гэсэн хэдий ч шалгалт хэдэн сар үргэлжилж болзошгүй гэж “OpenAI” мэдэгдсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж