Зарим нутгаар хур тунадас орно

Зарим нутгаар хур тунадас орно

Зарим нутгаар хур тунадас орно

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм, 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн хэсэг, Хөвсгөл, Булганы зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумд, Архангай, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм хур тунадас орно. Харин 28-нд Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, 29-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Мөн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж