"Онцгой хотхон" 512 айлын орон сууцны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

"Онцгой хотхон" 512 айлын орон сууцны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

"Онцгой хотхон" 512 айлын орон сууцны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн талбайд хэрэгжүүлж буй “Онцгой хотхон” 512 айлын орон төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах чадвар бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төсөл нь 5 блок, 16 давхар, 512 айлын орон сууц бөгөөд барилга угсралтын ажил одоогоор 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

• Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх;

• Орон сууц болон ижил төстэй томоохон хэмжээний барилга угсралтын ажлын туршлагатай байх;

• Үлдэгдэл барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад оруулах туршлагатай байх;

• Шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чадамжтай байх;

• Барилга угсралтын ажилд шаардлагатай инженер, техникийн ажилтан, хүний нөөцөөр ханган ажиллах боломжтой байх.

Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим шуудангийн хаяг болон утсаар холбогдож авна уу.
И-мэйл хаяг: b.nymka85@gmail.com, аyur110904@gmail.com

Холбоо барих утас: (ОБЕГ-ын Санхүү, Ар талын газрын Барилга, техникийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Нямдорж, 88025340)
(ОБЕГ-ын Санхүү, Ар талын газрын барилгын зураг төсөв, хяналт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Аюурзана, 8911-2534)

БҮРДҮҮЛЭН ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Компанийн танилцуулга, гэрчилгээ;

2. Барилгын тусгай зөвшөөрөл;

3. Ижил төстэй барилга угсралтын ажлын туршлагыг нотлох мэдээлэл;

4. Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын чадамжийг нотлох баримт бичиг, 2024, 2025 оны санхүүгийн тайлан,

Ирүүлсэн материалд үндэслэн шаардлага хангасан байгууллагуудад төслийн ажлын нарийвчилсан даалгавар, техникийн шаардлага болон холбогдох мэдээллийг хүргүүлж, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцуулна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13:00 цагаас өмнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-25 64.119.16.108

Төсвийн байгууллагууд барилга орон сууц бариулдагийг болиулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж