ХААН Банк гадаад худалдааны бизнес эрхэлдэг харилцагч байгууллагуудадаа зориулан “Худалдааны санхүүжилт: Боломжууд ба шийдлүүд” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар гадаад худалдаанд тулгардаг гол эрсдэлүүд, тэдгээрийг бууруулах шийдэл, худалдааны төлбөрийн хэлбэрүүд болон холбогдох олон улсын дүрэм, стандартуудын тухай цогц мэдээлэл хүргэж, олон улсын худалдааны аккредитив, гадаад баталгаа болон худалдааг санхүүжүүлэх төрөл бүрийн шийдлүүд, тэдгээрийг бизнестээ үр өгөөжтэй нийцүүлэх талаар танилцууллаа.
Мөн ХААН Банкны худалдааны санхүүжилтийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал болон хэрэглээг бодит жишээ, зөвлөмжөөр тайлбарлаж, оролцогчид кейс дээр багаар ажиллан, салбар болон худалдааны онцлогт тохирсон санхүүгийн шийдлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
ХААН Банк харилцагчдынхаа олон улсын худалдааны тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн тохиромжтой шийдлийг сонгон ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн билээ.
Экспортлогчдод олон улсын зах зээлд гарах шинэ боломж
Ташрамд дурдахад ХААН Банк энэ сард Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай Баталгаажуулагч банкны гэрээ (CBA) байгуулж, тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас анх удаа экспортын аккредитивт давхар баталгаажуулагч банкаар оролцох боломжтой болсон. Ингэснээр ХААН Банк нь ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт хамрагддаг 100 гаруй улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай холбоотой худалдааны аккредитив, баталгаа зэрэг төлбөрийн хэрэгслүүдэд давхар баталгаажуулалт хийж, төлбөрийн баталгаа гаргах боломжтой болж буй. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд олон улсын худалдан авагч, бизнесийн түншүүдтэй илүү найдвартай төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах, худалдааны төлбөр болон гүйцэтгэлтэй холбоотой эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой юм.










Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
3,600.44






















































Нэргүй 2026-09-25 202.9.40.221
наадхужааманжууд чин ерн үлгрээр толгойд гарч эзлж бгаа шдэ салиагаар шарч эзлсн шдэ ох олон салиагаар
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
хужааманжууд энд тэнд юм харж бгаад худла худлаа дутуу илүү дутуу хулгай шаагаад худла худлаа үлгр дмг худла үйлдвэрлж гаргж шааж.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
хужаанууд орж ирээд хужааманжууд орж ирээд худла худлөө хужааманж үлгр юс зохиогоод худлаа шаагаад эзлээд бгаабхгүйюуу хужаамаанжууд юууч гж худлаа хог зохиож эзлж мэдн шдэ.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
манжхужаагууд тэр хятдманж гарих гэрийгихүртл эзлээд хятд эзлж бх худла зориож хийсн гэр хятддээлхувцс шалтхудлаа хя дманжууд зохиож гаргамн дөрвөд хувцс гж тийм биш шал худлаа хужааманжууд зохиогоол оруулцн дөрвөд нүүдэлчд ангийн арьсаар хувцс хийж хийж өмдг хужааманжууд худлаа шааж хувцс зохиож энэ тэр хувцё гж зохиож шаасндээлболхятдманжхувцс.дөрөвдүүд нээх ихмхувцс илүү илүү юм нааж зүгээд бддгүйбсн ан амьтны арьсаар хувцс хийж өмсдг бсн.
Нэргүй 2026-09-25 202.9.40.221
аан тэгхдээ крилл орос хэлний дүрмээр хийсэ болхоор хэл шиг оршн тгтноод бгаа юм хужааманжууд урвуулаад ашглаад хужааманжууд хужааманж үгнүүдээ оруулаад эзлээд авцн гэсэн үг тэгхээр хужааманж элдэв бусын олн үгийг хасах хэрэгтэй тэгээд маш товч тодорхой болгх цөөнх үгээр хэрглдг болгх хэрэгтэй.
TapaPay 2026-09-25 64.119.26.79
WeChat, AliPay цэнэглэнэ. Оффис дээр ирээд валют солиулж болно.
📱 99220006, 99409854
Хаяг: Тэнгис кино театрын хажууд MN Tower 16 давхар