"Би сүүлийн тэмцээндээ оролцлоо, одоо шинэ замналаа эхлүүлнэ"

"Айчи Нагоя 2026" Азийн наадам

"Би сүүлийн тэмцээндээ оролцлоо, одоо шинэ замналаа эхлүүлнэ"

"Би сүүлийн тэмцээндээ оролцлоо, одоо шинэ замналаа эхлүүлнэ"

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн домог болсон Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. 2014 оны Инчёоны Азийн наадмыг бэртлийн улмаас өнжиж байсан тэрбээр Монголын өмсгөлтэй сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийлээ. Дээд лигийн тэргүүн тоглогч, лигийн аварга, 3х3 сагсан бөмбөг гээд л түүний хувьд замналынхаа туршид ялагч байсан нэгэн.

-Өнөөдөр Монголын шигшээ баг Азийн наадмын хасагдах шатанд шалгарч, Хятадын эсрэг тоглоод хожигдлоо. Тоглолт таны хувьд хэр болсон бэ? 

-Мэдээж нэлээн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт боллоо гэж харж байна. Манай багийнхан өөрсдөдөө илүү итгэлтэй, маш их зоригтой тоглосон. Хийе гэсэн зүйлээ бүгдийг нь яг санасан, бодсоноороо хийж чадсан тоглолт байлаа гэж бодож байна.

Багийнхнаараа маш их бахархлаа. Мэдээж энэ хүртэл бүгдээрээ маш их хичээж, маш их бэлтгэл хийсэн. Тэр бүхний маань үр дүн ийм сайхнаар гарч байгаад баяртай байна.

-Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд бараг 10 жил тасралтгүй тоглолоо. Энэ урт хугацааг та өөрөө хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Миний карьер ерөнхийдөө дуусаж байгаа. Одоо миний хувьд шинэ карьер эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ миний сүүлийн тэмцээн байсан. Тиймээс маш их ач холбогдолтой, сэтгэл зүрхээ зориулсан тэмцээн боллоо. Багийнхан маань ч гэсэн энэ тал дээр бүгд намайг ойлгож, дэмжиж, хамтдаа хичээсэн.

Тийм учраас нэг их харамсаад байх зүйлгүй. Дажгүй, сайхан өндөрлөж байгаадаа баяртай байна.

-Тоглолтын төгсгөлд таныг талбайгаас гарахад багийнхан бүгд тэвэрч байсан нь их сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Тэр мөчид юу мэдэрсэн бэ?

-Мэдээж нэг талаасаа маш гоё, нөгөө талаасаа жаахан харамсалтай байсан. Гэхдээ ямар ч байсан энэ бүх хугацаанд Монголын сагсан бөмбөгийн төлөө хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна.

Цаашдын замналдаа шинэ зүйл эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Намайг дэмжиж, хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Монголын сагсан бөмбөгт хийж бүтээсэн бүхэнд минь хамт байсан хүмүүст маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-09-24 122.201.19.4

10 жил хожил байгуулалгүй Домог болчихдог

Avatar

Нэргүй 2026-09-24 202.9.40.221

тэгхээр хандах гэхийн бол хандах гэдгтүгийг хэрлж ыгаа ыол хятд манж хүн бн гж болн.

Avatar

Нэргүй 2026-09-24 202.9.40.221

ямар бгуулагад харилцах бол бичиг бичиж өгөх бичиг гаргах бичшээ гаргах гэж ярин шүү хэзээч хандах гэж ярихгүй хандах гэдгийг бол хитад манжууд хэрэглж бгаа юм хан гэж хятд үг гж хэлээч бгаа биз дээ хандах гэхтйн брл цанаа хан буюу хятд маэжисууж бн гэсн үг тэгэжд хандах гж хятддах гэсн үг үг ханигэж хятд үгийг үйл үгэнд оруулаад хэрглцн тэгхээр хандах гэхтй бол цаанаа нь хятд хятдаа шийдвр гаргж гарн гж нууц далд утгатай ярьж бгаа юм.

Avatar

zo 2026-09-24 59.153.112.196

монгол улсын төлөө хийсэн болгонд баярлалаа в баг сайн тоглолоо

Avatar

ЗОНООС БӨМБӨГ ШИДЧЭЭД ЭРГЭЖ ХАРДАГГҮЙ ИТГЭЛТЭН 2026-09-24 202.179.24.236

МАНАЙХАН ТОГЛОХ ГЭЖ БАЙЖ АЙХ ГЭЖ ИХ ЯРИХ ЮМ. СЭТГЭЛ ЗҮЙ ЯАГААЧГҮЙ БЭЛТГЭЛГҮЙ БАЙНА. НӨГӨӨ ТАЛААР МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭЖ ЯВАХДАА БАС Л ЦӨӨХӨН БАЙСАН. АЙЖ ЖИЖГЭР Ч ЯВСАН БОЛ ЮУН ДЭЛХИЙГ СӨХРҮҮЛЭХ ВЭ АЙН. ЗҮГЭЭР Л ҮЗЭЭД ЯЛААЧ. ЯМАР БАЙЛДАР ГЭЖ БАЙГАА БИШ. МАНАЙ САНЧИР , АМИНГОО, НАНДИНХҮСЭЛ ЭД НАР ШИГ БАЙЛДАА. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦАГА ЦАРАЙЛААД ГЭРТЭЭ СУУЛДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж