Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт олон жил тогтвортой тоглосон М.Булбултай ярилцлаа. Түүний хувьд 2018 оны Жакартагийн Азийн наадмаас эхлээд Айчи Нагояагийн Азийн наадам хүртэл шигшээ багт зүтгэж байна.
-Та Азийн наадамд гурав дахь удаагаа оролцож байна. 2018, 2023, 2026 оны наадмуудаар Хятадын багтай гурван удаа таарч тоглолоо. Өмнөхөөсөө юугаараа өөр байв?
-Анх Хятадын эсрэг тоглоход мэдээж их айдастай, сандарч байсан. Харин энэ удаа өмнөхөөсөө арай туршлагатай болсон болохоор айдас, сандрал багатай байлаа. Багтаа өөрийн чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулахыг хүссэн. Ялалт авч чадахгүй байсан ч багтайгаа хамт тэмцэж, чадах бүхнээ гаргаж тоглохыг зорьсон. Хятадын эсрэг тоглоно гэдэг өөрөө маш их зүйл сурч, мэдэж авах боломж болдог. Тиймээс дараагийн тоглолтуудад улам их хичээх, зүтгэх урам авдаг.
-2018 онд таны үзүүлж байсан тоглолтыг энэ жил дахин харсан мэт байлаа. Тухайн үед багийнхаа оноо авалтаар тэргүүлж байсан. Өнөөдөр ч талбай дээр гараад өөрийгөө дахин харууллаа. Монголын төлөө тоглож, төрийн дууллаа сонсох тэр мөчид хэр их сэтгэл хөдөлсөн бэ?
-Монгол Улсынхаа нэрийн өмнөөс талбай дээр гарч, эх орныхоо төлөө тоглоно гэдэг үнэхээр бахархмаар, сайхан зүйл. Талбайд гарахдаа Монгол Улсынхаа төлөө бүхнээ зориулахыг хүсдэг. Мэдээж айдас, сандрал байдаг. Гэхдээ тэр бүхнийг даван туулж, өөртөө итгэх итгэлээ олж аваад багтаа тус нэмэр болохыг хүсдэг. Ялалт, ялагдлын аль алинд нь хамтдаа тэмцэж, нэг гэр бүл шиг байх нь хамгийн сайхан.
Өнөөдөр ч гэсэн маш их догдолж, бахархаж байна. Бид хожсон ч, хожигдсон ч хамтдаа байдаг. Бид нэг гэр бүл.
-Одоо талбай дээр Б.Анунгоо шиг залуу тоглогчид гарч ирж байна. Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Монголын сагсан бөмбөгийн ирээдүй үнэхээр гэрэлтэй харагдаж байна. Сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байгаа нь талбай дээр ч харагдлаа. Б.Анунгоо маань эгч нараасаа үргэлж суралцаад, талбай дээр тоглолт бүрээсээ өөртөө хэрэгтэй зүйлсийг авч, өөртөө итгэх итгэлээ улам нэмээсэй гэж хүсэж байна.
Дараа дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье. Чи бол Монголын сагсан бөмбөгийн ирээдүй шүү гэж хэлмээр байна.
Монголын бүх залуучууд, эмэгтэй сагсан бөмбөг сонирхдог хүмүүс биднийг харж, тоглолтуудаас маань урам авч, хөгжиж байгаа байх гэж бодож байна. Тиймээс биднийг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
3,600.44






















































Зочин 2026-09-24 202.179.24.236
БУЛ МАШ ДАЙЧИН ТОГЛОДОГ САЙН ШҮҮ. НУРУУ НАМ БОЛОВЧ ЭНЭ ХЭМЖЭЭНД ТОГЛОХОД БОЛЖ БАЙНА. МАНАЙХАН ХАРИН НИЙТЛЭГ ШИДЭЛТЭЭ Л САЙЖРУУЛМААР ХАРАГДДАГ. МӨН ТОГЛОЛТЫН АЙДАС ГЭЖ БАЙЖ БОЛОМГҮЙ ДУТУУ БЭЛТГЭЛ. БАЙЛДАХ ГЭЖ БАЙСАН Ч ҮХСЭНЭЭС НЬ АЙДЫН АЙДАС БАЙХААР ЧИНЬ ТОГЛОЛТ БҮРЭН ГАРАХГҮЙШДЭЭ. ХАРУУД ТОГЛОЛТЫН ҮЕЭЭР БОХЬ ИХ ЖАЖИЛЖ ХАРАГДДАГ НЬ СЭТГЭЛЭЭ ЗАВГҮЙ БОЛГОЖ ТАЙВШИРЧ БАЙНА ГЭЖ ХАРАГДДАГ
Нэргүй 2026-09-24 203.91.115.49
за чи лаг юмаа…с**
TapaPay 2026-09-24 64.119.26.79
WeChat, AliPay цэнэглэнэ. Оффис дээр ирээд валют солиулж болно.
📱 99220006, 99409854
Хаяг: Тэнгис кино театрын хажууд MN Tower 16 давхар
Нэргүй 2026-09-24 103.212.118.141
Өмнөговийн Үүрээ гэдэг охин сагс тоглох л ёстой даанч намхан 170 см 200 см орчим байвал зүгээр юм шиг санагдаж байна.
Нэргүй 2026-09-24 203.91.115.49
Дарханы Хэрлэн гэж охин бас сагс тоглох хэрэгтэй,даанч жирмээ, ядахдаа 160 см болчоод төрмөөр санагдаж байна
Нэргүй 2026-09-24 66.181.180.163
маш их хичээл зүтгэлтэй тоглогч, маш их бахархдаг шүү.
zo 2026-09-24 59.153.112.196
амжилт гайхалтай байлаа
Нэргүй 2026-09-24 71.178.192.187
👍