Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр/2026.09.24/ Хятадын эсрэг тоглолоо. Азийн наадмын шөвгийн наймын шатанд учраа таарсан хоёр багийн тоглолт 89-63 гэсэн Хятадын шигшээ багийн хожлоор өндөрлөв. Энэ тоглолтод 17 настай Б.Анунгоо талбайд гарч, тун сайн тоглосон. Тоглолтын дараа түүнтэй цөөн хором ярилцав. Сонирхуулахад, Б.Анунгоо нь Өмнөговийн Хүлэгүүд багийн тамирчин Б.Барсболдын дүү билээ.
-Монголын шигшээ баг Азийн наадмын хасагдах шатанд шалгарч, гайхалтай аяллаа өндөрлүүллээ. Залуу тоглогчийн хувьд шигшээ багт дуудагдаж, эгч нартайгаа хамт тоглох ямар байсан бэ. Хэр догдолж, бас айж байсан бол?
–Ер нь тамирчин хүн бүрийн зорилго, мөрөөдөл бол Монгол Улсынхаа шигшээ багт багтаж, эх орноо төлөөлөн тоглох байдаг. Тиймээс энэ өмсгөлийг өмсөөд хамгийн анх талбайд гарахад маш их догдолж, сэтгэл хөдөлсөн. Эгч нарынхаа хажууд бэлтгэл хийж, хамт тоглох үнэхээр гоё байсан.
Өдөр бүр эгч нараасаа суралцаад, энэ уур амьсгалд багтаж, өөрийгөө энэ том зүйлийн нэг хэсэг гэдгийг мэдрэх сайхан. Өөрөөрөө болон эгч нараараа бахархаад явах үнэхээр гоё байдаг.
-Өнөөдөр чи маш гайхалтай тоглолоо. Тоглолтын өмнө хэр бэлдсэн бэ? Сэлгээний сандалд сууж байхдаа талбайд гараад яг юу хийхийг хүсэж байсан бэ?
– Залуу тамирчин учир эхнээсээ л минут бага байсан. Гэхдээ талбай дээр гарах л юм бол улсынхаа төлөө бүх зүйлээ хийнэ, бүхнээ зориулна гэж бодож байсан.
Сэлгээний сандал дээр сууж байхдаа эгч нараа ажиглаад, энэ үед ингэдэг юм байна, ийм үед ийм зүйл хийдэг юм байна гээд хараад, сураад, өөрийгөө зоригжуулаад сууж байсан.
Тоглолтын өмнө ч гэсэн бид бүгд бие биенээ зоригжуулсан. “Одоо бидэнд алдах зүйл байхгүй” гэж бодоод, О.Хулан эгч маань ч “Ямар багтай тоглож байгаагаас үл хамаараад Монгол охидын зориг, хүч, хурд ямар байдгийг харуулцгаая” гэж хэлсэн. Тэгээд бид нэг нэгнээ урамшуулаад, чадах бүхнээ хийж тоглосон.
Эгч нараараа маш их бахархаж байна.

-Гарсиагийн удирдлага дор, түүний системд багтаж тоглох ямар байна вэ? Түүний талаар юу хэлэх вэ?
–Шигшээд анх орж ирснээсээ хойш энэ хугацаанд маш их зүйл сурсан. Яг ийм системд анх удаа орж тоглож үзлээ. Тэгээд сагсан бөмбөг гэдэг чинь арай өөр зүйл байдаг юм байна гэдгийг олж харсан. Тиймээс дасгалжуулагч Гарсиагийн удирдлага дор ажиллаж, тоглож байгаадаа маш их талархаж байгаа.
-Өчигдөр, өнөөдөр ярилцлага өгсөн олон хүн чиний талаар дурдсан. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй, дараагийн дөрвөн жилд гарааны тоглогчдын нэг болж чадна гэж ярьж байна. Энэ үгс чамд дарамт болж байна уу, эсвэл урам өгч байна уу?
–Дарамт гэхээсээ илүү урам гэж хүлээж авч байгаа. Өөртөө итгэл өгөөд, “Ингээд өдөр болгон хичээх хэрэгтэй юм байна. Ийм олон хүн надад итгэж байна” гэж боддог. Би ч гэлтгүй манай үеийнхэн, ер нь бүх залуу тамирчид Монгол Улсынхаа төлөө хичээж, одоо хөгжиж байгаа энэ үеийг цааш нь улам гоё болгож авч явах ёстой гэж боддог. Тиймээс хичээж ажиллах болно.
-Одоо бидэнд дөрвөн жилийн хугацаа байна. Энэ хугацаанд алдаагаа засаж, улам сайжрах боломжтой. Харин чиний хувьд дөрвөн жилийн дараа өөрийгөө хаана, ямар түвшинд байгаасай гэж хүсэж байна вэ? Өөртөө ямар зорилго тавьж байна?
– Энэ тоглолтууд дууссаны дараа ч би өөртөө “Дөрвөн жилийн дараа хэзээ нэг өдөр энэ топ багуудтай эн тэнцүү өрсөлдөж, бүр хождог болно” гэж байнга хэлж, санаж байгаа.
Тэр зорилгынхоо төлөө бид маш их хичээх болно.

3,600.44





















































Зочин 2026-09-24 202.179.24.236
Жинхэнэ Монгол хүндээ. Хэн нэгнээс айж ичээд явсан бол бидний Өвөг дээдэс дэлхийг эзэгнэх үү. Чи чадна яв ял аврага бол
Нэргүй 2026-09-24 202.126.89.39
26 onoonii zuruutei hojigdchood saihan togloloo, gaihaltai hojigdloo geed baih yum kkk
Нэргүй 2026-09-24 64.119.27.12
мундаг сайн охин, одоо 10см өндөр болчихвол дийлдэхгүй болно. амжилт…
zo 2026-09-24 59.153.112.196
гайхалтай тоглосон амжилт
Нэргүй 2026-09-24 64.119.27.109
Сайн тоглосон. А мжилт
Нэргүй 2026-09-24 202.9.40.221
хужааманжууд дээр үеээсээ л вакцн хийдг бсн шдэ гж хужааманжууд урвуулж ашглцн хужааманжууд ёстоы вакун хийлгхгшйгжмйг ёстоы дурртнр гж урвуулж ашглж яриа гргж вакцн хиылга үгүы вакуы тухаы юм яриаагүй бн хужааманжууд толгойд шаацн толгойд хэг ямр вакцн нтр зүүсн бгаас д бхгүй хэн юу хийжмйн ярьжмйн бузрхужааманж пзлөгууд юу хийж магадгүй бжзр пздагууд шдэ.