Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригез НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дахь удаагийн чуулганд оролцох үеэрээ бүрэн ардчилал руу шилжих хүчин чармайлтын хүрээнд улс орондоо сонгууль явуулна гэж амлалаа. Гэхдээ тодорхой огноо хэлээгүй байна.
Тэрбээр "Венесуэльд сонгууль явуулах болно гэдгийг би Ерөнхий ассамблейн индэр дээрээс тодорхой мэдэгдмээр байна. Засгийн газар бүгд эрх тэгш байх нөхцөл бололцоогоор хангах үүднээс сөрөг хүчинтэй улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлсэн байгаа. Венесуэлийн ард түмэн сонгууль явуулах хамгийн тохиромжтой цаг хугацааг шийдвэрлэнэ. Харин улс төрийн байгууллагууд тохиромжтой цаг нь ирэхэд бүх талын оролцоог хангасан, ил тод үйл явцыг баталгаажуулахад бэлэн байх болно" гэжээ.
АНУ энэ оны нэгдүгээр сард Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Делси Родригез улс орныг удирдах болсон. Мадурогийн хувьд өдгөө НҮБ-ын байрнаас хэдхэн км зайд шүүх хурлаа хүлээн хоригдож байна.
Мадуро 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсоноос хойш Венесуэлийн төрийн тэргүүн АНУ-д анх удаа айлчилж буй нь энэ юм. Делси Родригез НҮБ-ын чуулганд оролцож буй нь Венесуэль улс дэлхийн дипломат харилцаанд эргэн нэгдэж буй нэгээхэн чухал үйл явдал болж байна. Трамп, Родригез нар есдүгээр сарын 22-ний өдөр чуулганаас тусдаа богинохон хугацаанд уулзжээ. Тэд олон асуудлын талаар ярилцсан. Тэр дундаа Венесуэлийн олон тэрбум ам.долларын өрийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн байна.
3,600.44






















































Холбоотой мэдээ