Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол, Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгууллаа. Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүллээ.

Дамжингийн Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Тэрбээр 2014 оноос эхлэн "Хурд" группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Улмаар 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригдсон байдаг. Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- zubxun 2026-09-24 202.126.90.123

yalaltuin baypuin mend xypgie;

Avatar

Нэргүй 2026-09-24 202.9.40.221

хулгаыч пздагууд айх ёстой шдэ хулгайч хужааманж пздагууд хулгай шаацн хулгайгаасаа өчнөан жил хулгайч шаацн айгаад ийш тийшээ зайлаад нуугдцн хулгай булцн бж бгаа.

Avatar

Нэргүй 2026-09-24 202.21.107.2

ТЭСО -Н ОДОНГИЙН ДАМЖИНГИЙН ХҮҮ МӨН ҮҮ

Avatar

Мөн 2026-09-24 202.9.47.99

Чойжилсүрэн хулгайчийн хамсаатан .

Avatar

Нэргүй 2026-09-24 66.181.185.182

Манай хуулийхан дэндүү бузар өлөгчин царайтай хар хогнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж