Иргэд "маргаашид" итгэхээ болив

Иргэд "маргаашид" итгэхээ болив

Иргэд "маргаашид" итгэхээ болив

Үндэсний судалгаа, зөвлөлийн төвөөс гаргасан 2026 оны I улиралд 107.2 хүрч, эерэг бүсэд орж байсан ХИИ (Хэрэглэгчийн итгэлийн индекс) II улиралд 90.6 болж, дахин сөрөг бүсэд шилжиж, өмнөх улирлаас 16.6 пунктээр буурчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 8.3 пунктээр доогуур болсон байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс 100-аас дээш байх нь эдийн засгийн нөхцөлд итгэх итгэл харьцангуй эерэг, 100-аас доош байх нь сөрөг хүлээлт давамгай байгааг илэрхийлдэг байна.

ӨӨДРӨГ ХҮЛЭЭЛТ ГУРВАН САРЫН ДОТОР АЛГА БОЛОВ

I улирлын судалгаагаар хэрэглэгчдийн ирээдүйн талаарх хүлээлт мэдэгдэхүйц сайжирч, бизнесийн нөхцөл, ажлын байр, орлого нэмэгдэх хүлээлт өссөн байна. Тухайлбал, иргэдийн 23.9 хувь нь ирээдүйд ажлын байрны нөхцөл сайжирна гэж үзэж байсан бол 27.7 хувь нь орлого өснө гэж хүлээж байжээ. Харин II улиралд хэрэглэгчдийн нийт итгэлийн индекс буурсан нь ирээдүйн талаарх өөдрөг хүлээлт багассаныг илтгэж байна.

Иргэдийн эдийн засагт итгэх итгэл нь зөвхөн сэтгэл хөдлөлөөр хэмжигдэх үзүүлэлт биш юм.

Тухайлбал, ажлын байр хадгалагдах, орлого нэмэгдэх, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, томоохон худалдан авалт хийх боломж зэрэг өрхийн өдөр тутмын шийдвэрүүдийн цаана эдийн засгийн хүлээлт бий.

ЦАЛИН НЭМЭГДСЭН Ч БОДИТ ОРЛОГО БУУРЧЭЭ

Хэрэглэгчдийн итгэл буурсныг цалин, үнийн өсөлтийн үзүүлэлттэй хамтатган харах боломжтой. 2026 оны II улиралд улсын хэмжээнд сарын дундаж нэрлэсэн цалин 3.03 сая төгрөгт хүрч, өмнөх улирлаас 3.1 хувиар өссөн байна.

Гэвч бодит цалингийн индекс өмнөх улирлаас 1.8 хувиар буурчээ. Үүний зэрэгцээ наймдугаар сард улсын хэмжээнд инфляц 12.5 хувьд хүрсэн байна.

Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 21.5 хувиар өссөнөөс мах, махан бүтээгдэхүүний үнэ 48.4 хувиар нэмэгджээ. Нэрлэсэн цалин өссөн ч үнийн өсөлтийг тооцсон бодит худалдан авах чадварын хувьд иргэдэд өсөлт нь мэдрэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, цалин нэмэгдсэн ч бараа, үйлчилгээний үнэ түүнээс илүү өссөн тохиолдолд иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй. Тиймээс цалингийн өсөлтөөс илүүтэйгээр тухайн орлогоор өмнөхөөсөө хэр их зүйл худалдан авч чадаж байгаа нь чухал юм.

ТОМООХОН ХУДАЛДАН АВАЛТАД ИРГЭД БОЛГООМЖИЛЖ БАЙНА

Хэрэглэгчдийн итгэл буурсныг худалдан авалтын төлөвөөс ч харж болно. Судалгаагаар удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах эрэлт 36.9 хувьтай гарсан нь өмнөх улирлаас 1.2 пунктээр, өнгөрсөн оны мөн үеэс 11 пунктээр буурчээ. Тухайлбал, автомашин, үл хөдлөх хөрөнгө болон гэр ахуйн томоохон худалдан авалт хийх хандлага буурснаас иргэд өндөр дүнтэй зарцуулалтад илүү болгоомжтой хандаж байгааг харж болно.

I улиралд 107.2 байсан хэрэглэгчийн итгэлийн индекс ердөө гурван сарын хугацаанд 90.6 болж, 16.6 пунктээр буурсан нь иргэдийн эдийн засгийн нөхцөл болон ирээдүйд итгэх итгэл суларсныг харуулж байна.

Гэхдээ ХИИ 90.6 болж буурсан нь иргэдийн амьдрал бүхэлдээ муудсан гэсэн шууд дүгнэлт биш. Харин эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, өрхийн орлого, ажил эрхлэлт болон ирээдүйн боломжийн талаарх хүлээлт зэрэг хэд хэдэн хүчин зүйл зэрэгцэн суларсныг илэрхийлж байна.

Эдийн засаг өсөж байгаа эсэхээс гадна тэрхүү өсөлт өрхийн орлого, худалдан авах чадвар, ажлын байр, өдөр тутмын амьдралд хэр мэдрэгдэж байгаа нь хэрэглэгчдийн итгэлд нөлөөлнө. Тиймээс итгэлийг сэргээхийн тулд эдийн засгийн өсөлтийн тооноос илүүтэйгээр түүний үр өгөөжийг өрхийн амьдралд хүргэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, өсөлт нь иргэдийн орлого, худалдан авах чадвар, амьдралын нөхцөлд бодитоор нөлөөлөх үед л эдийн засагт итгэх итгэл сэргэх суурь бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dd 2026-09-24 162.4.128.40

Buh zuil bodit out baih yostoi Buh jolooch mashin daa 95, 98 benzin hiij, buh ail Da daa uuriin guyanii tsul mah irdeg gej uu

Avatar

gyilagchlyylax shataalt 2026-09-24 202.126.90.123

glgorim

Avatar

+ 2026-09-24 202.126.90.123

– ### ; ?

Avatar

ylcuin xamgaalal #CTrT bolinic 2026-09-24 202.126.90.123

byx yum gaigyi bainaa ###, ycui ni xylgaich bainga baliar bolgood
yc zaraad baigaan baina. Ubchyylelt Xylgaich &?

abtyc camer?
NEGR KAZAK xarcan xyn baibal, orognocon gazarui ni daryi medeelj Fotogoor # ;

Avatar

Энэ улс 2026-09-24 202.70.38.250

МОНГОЛООС ЯВАХСАН …..

Avatar

Зочин 2026-09-24 64.119.21.34

залуусийг тусгай албанд элсүүлнэ гэж хэдхэн цаасаар хуурч бузар зорилгдоо ашиглахаа боль

Avatar

* t ? ylcuin oologoop, puzdanyyd muni tsas oroxoor xalaaltaa tavi 2026-09-24 202.126.90.75

– shunjlex yxasn texnuk , ez yndeclel, praktech. 1 baliar? 2. Nyraagch – # + #1 @baliar xylgaich #'–yc
3. yxmel ysni Toolyyr , Abari. ygaalguin Mashin@
4. Zochid byydlyyduiguig xuzgaarlax.
5. Xybuin bolinic bainguin Ubchlul
gyilagchlyylax zopilgotoi
6. Nuuclel Hyraagch +#; Zacbar -# ; ### SHATAALT1

Avatar

@ L7160826 GACHiH 2026-09-24 202.126.90.123

– CJN COLA # 0923. worker ,
dyyriaml

Avatar

Т1т 2026-09-24 202.9.47.99

Шоуч еөк-тэй, худалч УИХ-ын даргатай, хулгайч ЕС-тай, хулгайч авилгалч нам засагтай, арчаагүй ажил хийх дургүй орк ард түмэнтэй улсад үхсэн ацны чинь ирээдүйд итгэх итгэл !!!…

Avatar

зочин 2026-09-24 66.181.184.180

Харин ардчилагч гэх анархист бүлэг эдгээдэд л итгэх арга алга, Үргэлж бусдыг гүтгнэнэ, Нэр төрийг нь бузарлахыг оролдоно,Үнэнийг байнга гуйвуулна,Худал мэдээ цацна Иргэдийг хуурч мэхлэхийг хичээнэ, Луйврын аргаар төрийн эрхэнд гарахыг оролдоно, Иргэдийг мал гэж бодно

Avatar

Нэргүй 2026-09-24 163.61.150.95

Чи битгий балайр

Avatar

И 2026-09-24 66.181.177.91

Хулгайчийн хүүхэд Хуулийн сайд болсон. Хулгайчид нь даврана, өөдлөхгшйээ, юун үнийн инфляци, төрийн сүйрэл болж байна !!!

Avatar

сонгогч 2026-09-24 202.9.46.9

 ЭРХ БАРИГЧИД НЬ ХУДАЛ АМЛАНА, ХУДАЛ ЯРИНА,
 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ НЬ ХААЛТЫН ГЭРЭЭ ГЭГЧЭЭР АМАА ҮДҮҮЛЧИХСЭН,
 ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ШУДАРГА БУС БАЙХАД
ИРГЭД ХЭНД, ЮУНД ИТГЭХ БОЛЖ БАЙНА ???

Avatar

Нэргүй 2026-09-24 43.242.242.59

Сайхан амьдрах нь хувь хүнээс шалтгаална. Дэлхий дахинд хямралтай байна. Ганцхан Монгол оронд хүнд байга мэтээр Элбэгдоржийн сайт иргэдийн тархийг угаахаа болих хэрэгтэй. Элбэгдоржийн мөнгө дуусаад монголд ирсэн. Одоо баахан мөнгөтэй болоод буцах биз.

Avatar

Уншигч 2026-09-24 64.119.22.40

Цалин нэмбэл юмны үнэ дахиад л өснө. Бүтэамж нэмэгдээгүй байхад цалин нэмэхээ больё оо

Avatar

Нэргүй 2026-09-24 124.158.123.242

Засагийн газарын захиалга байна. Цалин тэтгэвэр нэмээгүй байсан ч худалдаачид үнээ нэмдэгийг мартуулах гээд байна-уу-даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж