Исламын 20 дайчинг устгав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Исламын 20 дайчинг устгав

Тажик-Афганы хил дээр автомат зэвсэг, гранат харвагч ашигласан байлдаан Тажикийн хилчид ба афганы талибуудын хооронд болсон байна.

Буудалцааны явцад исламын 20 дайчид алагдаж, хилчид нэг хүнээ алджээ.

Байлдаан бүхэл өдөр үргэлжилсэн байна. Тажикийн хилчид Пянж голын арал дээр хэсэг дайчдыг илрүүлсний дараа байлдаан эхэлсэн байна. Исламистууд 40 орчим хүнтэй байсан гэнэ. Дараа нь тэднийг Афганы нутаг руу шахаж чадсан ба байлдааны талбараас зэр зэвсэг ба сурталчилгааны материал олжээ.

Тажикийн хилчдийн хэлснээр талибууд НАТО-гийн ажиллагаанаас хөршийнхөө нутагт нуугдах зорилготой байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж