Ипотекийн зээлийн хүсэлтүүд 7-8 жил хүлээх оочер үүсчээ

Ипотекийн зээлийн хүсэлтүүд 7-8 жил хүлээх оочер үүсчээ

Ипотекийн зээлийн хүсэлтүүд 7-8 жил хүлээх оочер үүсчээ

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 2027 онд 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулахаар тооцоолжээ. Засгийн газар шинээр татсан эх үүсвэрийн эхний таван жилийн свопын зардлын таван нэгж хувь болон зээл авсан иргэний эхний гурван жилийн зээлийн хүүгийн зургаан нэгж хувийг хариуцан төлөх гэнэ.

Энэ хүрээнд 2027 оны төсвийн төсөлд ипотекийн зээлд зарцуулахаар 198 тэрбум төгрөгийг тусгажээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж мэдээлэл өгөхдөө "Засгийн газраас ирэх онд 1.8 их наяд төгрөг буюу 500 сая ам.долларыг хувийн хэвшилтэйгээ хамтран босгож, Монголбанкинд өгнө. Одоо бэлэн барьсан 20 мянган байр бий. Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 45 мянган өрх байна. Энэ хүмүүсийг холбож өгөх гүүрийг бий болгох шаардлагатай" гэсэн юм. Харин Монголбанкнаас ипотекийн зээл хүсэгчдийн бүх хүсэлтийг цахимжуулж, ил тод нээлттэй болгоно гэдгийг онцолж байв. Ингэснээр тухайн зээлдэгч өөрийн хүсэлтийн оочер дарааллаа харж, хэдээр урагшилж байгаагаа мэдэх боломж бүрдэх аж.

"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ 7.9 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЧИХООД БАЙНА"

Энэ тухай Монголбанкны Дотоод зах зээлийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Б.Мөнхзул мэдээлэл өгөхдөө "Орон сууцны санхүүжилттэй холбоотой Монголбанкны дэвшүүлж байгаа бодлого бол богино хугацааны буюу журамд орж байгаа өөрчлөлт, цаашдаа урт хугацааны буюу хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн тусгайлсан банкны асуудлыг Засгийн газар, УИХ-тай хамтран өргөн барьж, шийдүүлэхээр үе шаттай ажиллаж байна. Одоогийн байгаа тодорхой хэмжээтэй санхүүжилтийг хэрхэн зах зээлд хүртээмжтэй хүргэх вэ гэдэг дээр чиглэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хүртэл явж ирсэн хөтөлбөр нь зах зээлийн хүүгээс гурав дахин бага буюу ойролцоогоор зургаан хувийн хүүтэй ийм санхүүжилтээр эрэлтийг хангах гэж оролдож байна. Энэ нь өөрөө урт хугацааны шийдэл болж чадахгүй. Яагаад гэхээр хямд үнэтэй бүтээгдэхүүн болгонд маш их оочер дугаар үүсдэг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 2026 оны есдүгээр сарын 18-ны байдлаар нийт хөтөлбөрт хандсан зээлийн хүсэлт 7.9 их наяд төгрөг болчихоод байна.

Нэг жилд нэг их наяд төгрөгийн санхүүжилт гэж тооцоолбол 7-8 жил хүлээх оочер үүсээд байна. Энэ оочер цаашид ч улам өсөх хандлагатай байна.

Энэ өндөр эрэлтийг хэрхэн үр дүнтэй хангах вэ гэдэгт чиглэн ажиллаж байна. Ингэхдээ хүүг нь зах зээлийн хүүд дөхүүлж, 6 хувийг 8, 10, 12, 14, 16 зэргээр шаталж, хэрэглэгчийн өөрийнх нь нөхцөл байдалд тохирсон байдлаар хүүг тогтоодог болно. Тодруулбал, орон нутагт орон сууц авахаар бол 6 хувь, анх удаа орон сууц авч байгаа бол 2 хүртэл хувиар хөнгөлөх гэх мэт зохицуулалтыг хийнэ гэсэн үг. Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Тэгэхээр энэ намрын чуулганаар хуулийг эцэслэн батлах болов уу гэж хүлээж байна. Дээрх хуулийн баталбал ипотекийн зээлийг олон нийтийн хэлэлцүүлэг дунд оруулж, Засгийн газар төсвөө хэлэлцэхдээ давхар хэлэлцэх боломж бүрдэнэ" гэсэн юм.

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ТОО 6.4 ХУВИАР ӨСЧЭЭ

Өнгөрсөн 2013 оноос ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийтдээ  11 их наяд төгрөгийн 144 мянган өрх уг зээлд хамрагджээ. Хөтөлбөрийн санхүүжилтийн 80 хувийг Хуримтлалын сан болон Монголбанкны эх үүсвэрээр олгодог бол арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээсээ 20 хувийг олгодог бөгөөд жилд ойролцоогоор нэг их наяд орчим төгрөгийг зарцуулдаг байна.

Тоон статистикаас харвал, Монгол Улсын өрхийн тоо жилд 20 мянга орчмоор нэмэгддэг байна. Харин сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт саарсантай холбоотойгоор энэ тоо 16 мянга болж буурчээ.

Насжилтаар нь авч үзвэл, 18-34 нас буюу шинээр гэр бүл зохиож байгаа өрхийн тоо сүүлийн таван жилд 6.4 хувиар өссөн. Энэ мэт тоон үзүүлэлтээс харахад, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-09-24 66.181.189.227

Ger bul zohiogoogui bie daaj amidrahaar shiidsen 20 garan nasnii zaluust ogno bz dee.

Avatar

Нэргүй 2026-09-24 202.133.76.124

Чэнжүүдийн л хүсэлтүүд байгаа биз

Avatar

Нэргүй 2026-09-24 103.168.34.57

shineer barigdaj baigaa bairuudad zalilan ih bna. eniig shiidehguigeer bairnii une buurahgui

Avatar

Хахаха 2026-09-24 202.9.47.99

Гоё гоё, баригдаж буй байрнууд баахан дуусаагүй балгас, барьж буй газрууд нь өр зээлээ төлж чадахгүй сөнөнө дөө. Даанч их хуйларцгаасан юм.

Avatar

отгоо 2026-09-24 202.9.47.91

битгий ав.

Avatar

Зочин 2026-09-24 66.181.187.243

МОНГОЛБАНКНЫ МАХАН ТОЛГОЙЛСОН АВИЛГАЧ СУУДЛЫН БӨГЛӨӨС СЭВСТЭЙ ГҮЗЭЭЛСЭН ӨМХИЙ ДАРАВГАР ХАР АМТАЙ МАХАН ТОЛГОЙЛСОН СДУНУУДЫГ ШИНЭЧИЛЭЭ

Avatar

зочин 2026-09-24 66.181.184.180

Барууны өдөөсөн сөргөлдөөн дайны улмаас голчлон шалтгаалж дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэж байна,Тухайлбол,200-300 доллар байсан нүүрсний нэг тн-ы дэлхийн дундач үнэ 105-110 болж унажээ,Байгалийн хийн 1000 кубаметрын үнэ европод л гэхэд 350-420 долл байсан бол одоо750-900 дол хүрээд байна,Нефтний нэг баррейл нь 25-71 долл байснаа одоо 100 гараад явлаа Энэ мэт нь манай эдийн засагт ч нөлөөлж байна Улс орны санхүүгийн боломж хүндэрч байна,Тэвчихээс аргагүй түр зуурын хүндрэл үүсч байна

Avatar

зочин 2026-09-24 66.181.184.180

Гэтэл бусдыг махан толгой гэж гүтгэнэ, Чи юу хийж чадах юм, Архи гудрахаас өөр юм хийж чадахгүй луйварчин л байгаа биз

Avatar

И 2026-09-24 66.181.177.91

Инпотекийн зээлээ боливол байрны үнэ навс бууна. 10 аад жилийн өмнө дурын банкнаас зээл аваад байраа аваад болоод байсан. Төрийн хулгайчужд оролцоод байрны үнийг доод тал нь 3 дахин асгөчихсөн. Өмхий төр юманд оролцохгүй л байвал юу ч боломж, болоцоотойболно !!!

Avatar

Үнэн 2026-09-24 202.9.47.99

Зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж