Боогдсон уурхайчдад тамхи татахыг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Боогдсон уурхайчдад тамхи татахыг зөвшөөрчээ

Чилийн хойд нутгийн Сан -Хосе уурхайд 32 чили, нэг болови уурхайчин наймдугаар сарын 5-нд боогдсон байна. Тэд 17 хоног сураггүй байсны эцэст аврагчид тэдний байгаа газар луу өрөмдөн тэдэнтэй холбоо тогтоож чадсан байв. Хүмүүсийг дээш гаргах хонгилыг аврагчид ухаж байна. Үүнд 2-4 сарын хугацаа хэрэгтэй байгаа билээ.

Ослын газар ажиллаж байсан аврагчид салхивчийн системийг бүрэн засан сэргээж чадсан байна. Тиймээс ч тэд уурхайчдын хүсэлтээр тэдэнд тамхи өгөхөөр болсон байв.

Тамхи өгөх болсон нь зарим нэг хязгаарлалтыг тавина гэсэн үг биш хэмээн эрх баригчид сануулжээ. Салхивчийн систем сайн ажиллаж эхэлсэн ч гэсэн тэд газар дор байгаа учраас тамхины хэмжээ хязгаартайг эмч хэллээ

Уурхайд архи оруулахаас Чилийн албан тушаалтнууд татгалзсан ба одоо тэдэнд өдөрт хоёр хайрцаг тамхи өгч байхаар болжээ. Уурхайчид архи тамхи нэхэн эсэргүүцэл гаргаж байлаа. Мөн тэд уурхай дотрын хөдөлгөөндөө тэрэг ашиглаж байгаа гэнэ. Мэргэжилтнүүд тэрэг ашиглахгүй байхыг тэдэнд сануулж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж