АХБ: 2027 оны төсвийн тэлэлт инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ

АХБ: 2027 оны төсвийн тэлэлт инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ

АХБ: 2027 оны төсвийн тэлэлт инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ

Азийн хөгжлийн банк/АХБ/-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр /2026.09.23/ Ази, номхон далайн бүсийн болон Монголын эдийн засгийн 2026-2027 оны шинэчилсэн төлөвийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс дараах дөрвөн хүчин зүйлийг онцлов.

Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, ОХУ -ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учирч болзошгүй.  Энэ эрсдэлээс үүдэн үйлдвэрийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжих эрсдэл байна.

Хоёрт, махны үнэ өндөр хэвээр байсаар инфляц хоёр орон тоонд удаан хадгалагдах эрсдэл байна. Үнийн дарамт аажмаар удаан бууна гэж тооцсон боловч энэ бууралтын хурдац нь төсөөлснөөс удаан байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай.

Гуравт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн  төсөлд төсвийн тэлэлт зардлыг 32 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Тэдгээрийн зардал нь өрхийн хэрэглээгээрээ дамжиж эдийн засагт эерэгээр нөлөөлөх ч боловч нөгөө талдаа эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэл байгаа.

Дөрөвт, уул уурхайн орлогын савлагаа, Монгол Улсын эдийн засгийн хувьд суурь эрсдэл юм.  Ирэх онд төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төсөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ экспорттой холбоотойгоор орлого огцом буурах юм бол Монгол Улсын эдийн засаг илүү эмзэг байх болно

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж