ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2026.09.22/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд боллоо. Шүүхээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр өмгөөлөгч нарын гаргасан зарим хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Хэрэг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг шүүхээс дурдав.
Өмгөөлөгчийн зүгээс "О.Магнай гэдэг хүний хэргийг шийдвэр гүйцэтгэгч нартай холбоотой энэ асуудлыг Газрын албаны хүмүүсийн шалгаж байгаа асуудлаас тусгаарлаж өгнө үү. “Баянцамхаг” ХХК-тай холбоотой асуудал байна. Гэтэл энэ хэрэг дээр О.Магнай гэдэг хүн энд сууж байгаа Газрын албаны эрх бүхий хүмүүстэй ямар байдлаар хэрхэн холбогдсон юм бэ. Тэр битгий хэл энэ компанийн захирал нь О.Магнай биш гэдгийг нотлох баримтад тодорхой байгаа. Гэтэл сая прокурор О.Магнайд 22.1 гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан учраас энэ хэргийг нэгтгэж болохгүй гэж байна. Хоёр тусдаа 22.1 гэдэг зүйл ангиар шийдэх юм уу. Энэ юу гэсэн үг юм бэ. Хэргийг нэгтгэн шалгаж байгаа шалтгаан нь "Баянцамхаг" компанитай холбоотой асуудал шүү дээ. Газрын албаны албан тушаалтнууд бусдад давуу байдал тогтоосон ямар үйлдэл байна вэ. Огт ийм асуудал байхгүй байхад хэргийн нэгтгэж оруулж ирж, ийм олон шүүгдэгчтэй болчихоод байна. Тийм учраас энэ агуулгаар нь хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан юм. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэрэгт 2023 онд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2020 онд О.Магнай Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь өмчлөх эрхийг Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзрын дөрвөн aжилтны туслaмжтaйгaaр 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaни болох "Баянцамхаг" ХХК-д шилжүүлж aвсaн туxaй мэдээлэл цaцaгдаж байв.
Үүнтэй холбоотойгоор хохирогч А.Оюун-Эрдэнийн гомдлоор АТГ-аас эхэлсэн байдаг бөгөөд прокурорын байгууллагаас О.Магнай нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
А.СҮРЭН
Нэргүй 2026-09-23 203.91.115.47
Шоронд хийх хэрэгтэй
Нэргүй 2026-09-23 64.119.18.120
g*** bandi magnai
Нэргүй 2026-09-23 64.119.19.139
ene l***r t arga hemjee avaach darvaisan n****
Нэргүй 2026-09-23 43.242.242.59
7 сарын 1-ний хэргийг өдөөгч ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн дөө. Түүндээ эрэмшээд дээрмийг гэмт хэрэг үйлдсэн байна.
Нэргүй 2026-09-23 202.9.46.178
Дарваан гадаадын иргэн дээрэмдсэн дээ. Аймаар бүдүүлэг, хулгай дээрэм бол буруу зүйл. Ливанд бол гарыг нь тасалдаг.