Б.Цацрал: Өчигдрөөсөө илүү түвшинд тоглохыг маш их хичээж байна

"Айчи Нагоя 2026" Азийн наадам

Б.Цацрал: Өчигдрөөсөө илүү түвшинд тоглохыг маш их хичээж байна

Б.Цацрал: Өчигдрөөсөө илүү түвшинд тоглохыг маш их хичээж байна

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өчигдөр/2026.09.22/ Малайзыг хожсоноор хэсгээсээ гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Тэдний дараагийн учраа нь Хятадын шигшээ баг бөгөөд хоёр багийн тоглолт маргааш/2026.09.24/ 12:00 цагаас эхэлнэ.

Өчигдрийн тоглолтын дараа Б.Цацрал дараах зүйлсийг ярив. Түүний хувьд энэ удаагийн Азийн наадмаар тун тэгш, тогтвортой тоглолтыг үзүүлж байгаа билээ.

-Хасагдах шатанд шалгарсанд баяр хүргэе. Дасгалжуулагч тоглолтын өмнө юу гэж хэлсэн бэ?

–Энэ тоглолт бидний хувьд заавал хожих ёстой тоглолт байсан. Тиймээс маш сайн төвлөрч орж ирсэн. Гэхдээ дасгалжуулагчийн хүссэн, төлөвлөсөн хэмжээнд тоглож чадсангүй гэж бодож байна.

-Энэ тоглолтод холбон тоглогчийн байрлалд тоглолоо. Энэ байрлалд тоглох хэр байна вэ? Их үүрэг, хариуцлага хүлээж байгаа нь мэдээж.

–Энд ирээд шууд холбон тоглогчийн байрлалд тогло гэсэн. Тэгээд ямар ч байсан хийж үзье гэж бодоод гурван тоглолт холбон тоглогчоор тоглолоо. Өмнө нь ч энэ байрлалд тоглож байсан болохоор нэг их асуудалгүй.

-Тайванийн эсрэг хожих боломжтой тоглолт байсан. Тэр тоглолтод юу дутуу байв?

–Бид ерөнхийдөө Тайванийг эсвэл Малайзыг хожоод хэсгээс хоёрдугаар байраар гарна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн. Гэхдээ Тайванийн эсрэг тоглолтод бага зэрэг дутуу зүйл гарч, аз дутаад хожигдчихсон. Ер нь хожих боломжтой тоглолт байсан.

-Хасагдах шатанд Япон эсвэл Хятадтай таарах магадлалтай байна. Өрсөлдөгчөөс үл хамаараад хэр бэлтгэлтэй байна вэ?

-Өчигдрөөсөө илүү түвшинд тоглохыг маш их хичээж байна. Мэдээж Азийн топ, өндөр зэрэглэлийн багуудтай тоглоно. Тиймээс тэдэнтэй сайн өрсөлдөж, өрсөлдөөн үзүүлэхийг зорьж байна.

-Гарсиа дасгалжуулагчийн удирдлага дор тоглоход хэр байна вэ? Монголын тоглогчдод хэр ээлтэй, ойлгомжтой системтэй дасгалжуулагч вэ?

–Гарсиа дасгалжуулагч шигшээ баг дээр ирээд хоёр жил болж байна. Систем нь маш ойлгомжтой. Ер нь маш сайн дасгалжуулагч гэж боддог.

-О.Баярцогт дасгалжуулагч мөн дасгалжуулагчийн албанд ажиллаж байна. Та хоёр багагүй хугацаанд хамт ажилласан. Багийн арын албанд байх нь чамд хэр түшигтэй санагддаг вэ?

–О.Баярцогт дасгалжуулагч бидэнд маш их зөвлөгөө өгдөг. “Ингэж тогловол ингэнэ”, “тэр дээр ингэнэ шүү” гээд тоглолтын явц болон алдаа оноон дээр маш сайн зөвлөдөг. Өөрөө тоглогч байсан, дараа нь дасгалжуулагч болсон учраас шавь нараа, тоглогчдоо хэрхэн тоглодгийг сайн мэддэг. Тиймээс алдаа, оноо бүр дээр хэлж, зөвлөж тусалдаг нь бидэнд их дэм болдог.

-Дараагийн тоглолтод нь амжилт хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АМЖИЛТ 2026-09-23 103.168.34.226

ХОЛБОГЧ ХЭТ БӨМБӨГӨӨ АНХААРААД ДООР БАЙРЛАЛТАЙ ТОНГОЙСОН ХАРАГДААД БАЙСАН ДЭЭГҮҮР ХҮМҮҮСИЙНХЭЭ БАЙРЛАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭЭГҮҮР ХАРЖ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРИГТОЙ БИЕ БАРИЛГҮЙ ТАЙВАН ТОГЛООРОЙ !
БҮГД ЖООХОН АГДААД САНДРААД БАЙГАА ХАРАГДСАН ! ЖООХОН ЧӨЛӨӨТЭЙ ЗАДГАЙ ТОГЛОМООР САНАГДСАН АМЖИЛТ ХҮСЬЕ ! ХЯТАД ДЭЭР БҮР ЗАДГАЙ ЧӨЛӨӨТЭЙ ТОГЛООРОЙ !

Avatar

Нэргүй 2026-09-23 202.9.40.221

муу заваан пзданууд хужааманжууд эзлчээд юууч болоогүй юм шиг заваан царай гаргаад үргэлжлүүлээд бж бх сонирхлтой пздагууд дуртай хужааманж пздагууд хужаамнж пүлагууд хүн алчаад юуу болоогүй юм шигбжүжглээд бж юуу ч болоогүй юм штг жүжгчин царай гаргаад хувирлгүй царай гаргаад сууж бдг аймр пздагууд шдж дээ.

Avatar

Нэргүй 2026-09-23 202.126.88.117

хужаамэнжууд хужааманж өүрсдийг аймр том гж гааж бгаа биз үг урвуулж ашглж үрсн ацныхан тос бдгийн уг увуулж ашглж тэгж шааж бгаа юм аа харин тооны хэмжээгээр бол харин их хуэааманж хүнтэй том х***а манж үндэстээн тэр бол үнн.хүнийхээ хүн дүрст чанрынхаа хувьдхамгийн жижгтөяүүхэн хужааманж пзлагууд шд

Avatar

Нэргүй 2026-09-23 66.181.183.182

хужаануудад нухуулжэ.гэхдэ зүг э

Avatar

Нэргүй 2026-09-23 202.126.88.117

хужааманж пздагууд х***а мэнж судал хужааманж судалгаа шаадг тэгснээ хужааманж судлаар шаадн пздагууд даа тэгснээ хужааманж судлгаагаа нууж нэг. яриад худла энгиын юм шиг далдлж нэг яриад хужааманжууд хоёор талаар ажлн аймр дийлдхгүй муу санааьай хужааманжууд хүн биш. тиймдээ ч ингж эзлж голн нь тамлж эзллж бгаа юм ямар сөйн тамгвыг гзр нэгрлж бхв дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж