Улсын хэмжээнд 2026 оны эхний найман сарын байдлаар 589 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 242 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Бүртгэгдсэн хэргүүдээс 300-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 51.5 хувьтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүрээнд гарал үүсэл нь тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүдийг шинээр байгуулах, зах, худалдааны төвүүдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэлжээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт гурван иргэн бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, нийт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 бод, 328 бог малыг хулгайлан, 180.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 29 эр ямааг хулгайлан өвөлжөөндөө нууж, улмаар Porter маркийн автомашинаар тээвэрлэж явсан хэргийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр мал хулгайлах гэмт хэрэгт холбогдогчид нь гол төлөв 18-55 насны, ажилгүй болон туслах малчид байх бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Тухайн этгээд нь иргэдийн малыг бэлчээрээс туух, тээврийн хэрэгслээр зөөвөрлөх, эсвэл бэлчээр дээр нь нядлах зэрэг арга ашигладаг байна.
Иймд иргэдийг малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болон үйлдсэн талаарх мэдээллийг мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
3,600.44






















































Nagln boyjcr 2026-09-23 202.126.90.75
– OB
Буянт мал Бузар хулгай 2026-09-23 202.9.47.99
Махны үнэ даабльдсанаас болж байгаа юм.
Зочин 2026-09-23 202.9.47.113
Ял хөнгөдөөд байна даа.
Нэргүй 2026-09-23 64.119.26.69
Увс гаралтай ллрууд биз
Нэргүй 2026-09-23 202.133.76.25
ер нь малчид бүгд хулгайчууд халамжаар амьдрагсад байдгын