Засгийн газраас 17 жилийн дараа Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, гарын үсэг зурж баталгаажуулсан талаар мэдээлсэн. Урьдчилсан тооцоогоор гэрээний өөрчлөлт нь хүүгийн төлбөр дээр 6.2 тэрбум, менежментийн төлбөр дээр 2.2 тэрбум, нийтдээ 8.4 тэрбум ам.долларын буюу 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ. Үүнээс Монголын талд ногдох ирээдүйн өгөөж дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон. Хамгийн гол нь Монгол Улс Оюутолгой төслөөс 2027 онд анх удаа ногдол ашиг авахаар болсон гэдэг мэдээлэл нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс энэ асуудлаарх талуудын байр суурийг нэгтгэн хүргэж байна.
"Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
-Хоёр хувьцаа эзэмшигч маань ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулъя гэдэг зарчмын тохиролцоог хийж, надад болон манай багт даалгавар өгсөн. Бид "Мэдлээ гүйцэтгэе" гэдэг хариултыг өгсөн. Тэгэхээр 2027 онд ногдол ашгийг хуваарилна. Хэд вэ гэдэг дээр одоогийн байдлаар хариулж мэдэхгүй байна. Хийх ажил маш их байгаа бөгөөд нийт гурван хэсгээс бүрдэх юм. Нэгдүгээрт, "Оюутолгой" ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явж, ашигтай ажиллах ёстой. Яагаад вэ гэвэл ашиг олж байж ногдол ашиг бий болно. Мөн уурхайгаа аюулгүй бөгөөд өөрсдөө авч явах нэн тэргүүний шаардлага байна. Хоёрт, хоёр хувьцаа эзэмшигчдийн дунд гүүр болж ажиллах шаардлагатай. Ингэхийн тулд шийдэл гарц гарган ажиллах ёстой.
Гуравт, хувьцаа эзэмшигчдээс гадна зээл авсан олон байгууллагатай хамтран ажилладаг. Бид зээл төлөх ёстой мөнгөөрөө ногдол ашиг тарааж болохгүй.
Ерөнхийдөө компани маань үр өгөөжтэй ажиллаж, илүү мөнгөн урсгалыг бий болгох ёстой. Тэгэхээр авдрынхаа ёроолыг ухна. Таналт хийж, мөнгөн урсгалаа бий болгоно. Зээлдүүлэгч байгууллагуудтайгаа дахин хэлэлцээр хийнэ. Зээлийнхээ хүүг нь бууруулна. Ирэх 2027 оны төсвөө яг одоо ярилцаж байна. Төсвөө батлаагүй байж яг ийм хэмжээний ногдол ашиг хуваарилна гэж ярих боломжгүй байна. Мөн дан ганц "Оюутолгой" ХХК-иас гадна энэ асуудалд хувьцаа эзэмшигчдийн туслалцаа дэмжлэг маш чухал. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Ер нь бидэнд ногдол ашгийн барагцаа байгаа. Тэр хэмжээндээ хүрэхийн төлөө ажиллана. Энэ удаа ногдол ашгийн тоо хэлэх боломж, эрх мэдэл надад алга.
"Рио Тинто” компанийн Зэсийн группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирал Б.Дуламсүрэн:
-"Рио Тинто" компани Монгол Улсын урт хугацааны түншийн хувьд нэлээн хичээл зүтгэл, чармайлт гаргаж, Засгийн газартай ойлголцолд хүрсэнд маш их баяртай байна. Түүхэнд тэмдэглэхүйц том гэрээ хэлэлцээрийг хийж, баталгаажууллаа. Хамтарсан компанийн хувьд хамгийн чухал нь Оюутолгойн төсөл урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломжийг баталгаажуулж байгаа юм. Ногдол ашиг авах хугацааг урагшлуулж, 2027 он болгохоор тохиролцож, "Оюутолгой" ХХК-ийн удирдлагад даалгасан байгаа.
Энэ асуудалд тодруулж хэлэхэд, "Рио Тинто" компани ногдол ашиг авч, Монголын Засгийн газар ногдол ашиг авахгүй байгаа юм шиг ойлголтыг төрүүлж байна. Огт тийм асуудал байхгүй.
"Оюутолгой" ХХК огт ногдол ашиг тарааж эхлээгүй байгаа. Сая байгуулсан хэлэлцээрээр хувь нийлүүлэгчид 2027 онд ногдол ашгаа авья гэдэг дээр тохиролцсон. Одоо дараа дараагийн үе шаттай ажлыг хийнэ. Оюутолгой төслийг санхүүжүүлэхийн тулд олон банкнаас зээл босгосон байгаа. Эдгээр банкуудтайгаа гэрээ хийж, санхүүжилтийн бүтцээ эргэж харах, тохиролцох гэх мэт олон ажлыг хийх шаардлагатай байдаг.
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн:
-Энэ гэрээгээр Оюутолгойтой холбоотой бүх асуудал эцэслэн шийдэгдэж, яриа хэлэлцээ дууссан гэсэн үг биш. Монголын талаас сайжруулах гэж үзэж байгаа маш олон асуудлыг бид тавьсан. Мэдээж тэр бүгдийг нэг дор шийдэх, бүхнийг өөрсдийнхөөрөө тулгаж шийдэх боломжгүй. Яаж ч шүүмжилсэн монголчууд бидний хөрөнгө оруулагч талтай хийсэн өмнөх гэрээ хэлэлцээрүүд байдаг. Тийм учраас хүрсэн үр дүнгээ эхнээс нь албажуулж, баталгаажуулаад цааш явах ёстой.
Ногдол ашгийн хувьд бол Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан яриа хэлэлцээ үргэлжилж байна. Бид 2026 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг авах ёстой гэдэг хатуу байр сууриа илэрхийлж байгаа.
Одоогоор ногдол ашгийн талаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй байна. Бид өмнө нь ногдол ашиг авах эсэхээ ярилцдаг, 2030-2040 он байх уу гэж шүүмжилдэг байсан бол одоо авах тухай бодитой яриа хэлэлцээ хийж, зарчмын шийдлүүдэд хүрч байгаа нь маш чухал үр дүн гэж харж байна. Ер нь Монголын талын өгөөж, ногдол ашгийг ахиулъя гэвэл “Оюутолгой” компанийн зардал буурах ёстой.
Энэ тооцоог бодитой болгож байгаа хүчин зүйлүүд ч бий. “Оюутолгой” компанийн орлого энэ жил зэсийн үнийн өсөлттэй холбоотойгоор маш сайн байна. Жилийн эцсээр 7.3 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй бөгөөд энэ нь төлөвлөснөөсөө хоёр орчим тэрбум ам.доллараар илүү үзүүлэлт. Түүнчлэн төсөл бүтээн байгуулалтын үеэ дуусгаад тогтвортой олборлолт руу шилжиж байна. Энэ бүхэн ногдол ашиг ярих, зээлийн хүүг бууруулах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрт ахиц гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. Миний хувьд ажлаа аваад удаагүй ч гэсэн Оюутолгойн үйл ажиллагааны зардлыг бууруулах, зардлыг оновчлох чиглэлээр зарчмын байр суурь илэрхийлж байгаа.
3,600.44






















































Нэргүй 2026-09-23 202.126.91.250
рио тинто зээлийн хүү, менежмэнтийн төлбөрөөр ашиг хйиж бгаа шүз
Нэргүй 2026-09-23 70.175.141.166
Учрал болон Дамдинням нар Рио Тинтогийнхонд хулхидуулаад монголчуудыг бүр молиго үмхүүлжээ. Тооцоо хийж чадахгүй байж Пи Ар л хийхээ бодох юм даа
Нэргүй 2026-09-23 202.126.91.9
За тээр ннэ Учрал сайд бас улныхан бтдэндээ б**в үмхүүлж дээ
Хулхидаад эхлэсэн үү 2026-09-23 122.201.31.8
Зэсийн үнэ өдөр бүр өсөж рекордоо шинэчлэж байна, рио тинто түүхэндээ байгаагүй ашигтай жил нь 2026. Юу гээд шаагаад байгаан энэ 2? Монгол нэртэй царайтай болохоос монгол хүн байхаа болиод удаж байгаа шүү Мөнхсүх, Дуламсүрэн 2
Нэргүй 2026-09-23 64.119.29.63
ХА ХА ХА… Л БОЛЖ ДЭЭ… МАНАЙ ЗГ ТЭГСЭН ЮУ ГЭЭД БАЙЛАА…ОЮУ ТОЛГОЙН УДИРДАГЧИД ЮУ Ч БАЙГУУЛААГҮЙ ТУЛ ЮУ Ч НООГДОЛ АШИГТ ӨГӨХГҮЙ ШҮҮ Л ГЭСЭН ЮМ БИШ ҮҮ???
АМЬДРАЛ ҮЗЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ МОЛИГДОНО ШҮҮ ДЭЭ…
Нэргүй 2026-09-23 103.212.162.133
uchral poprood l bsan
барууны систем ба Оросын систем ялгаа 2026-09-23 66.181.165.234
Гадны байгууллагаас авсан зээлээ бүгдийг төлж барагдуулж байж ашиг хүртэнэ зай ч байна лай ч байна , Манай хөөрүү хэл шуудайтай мөнгө аваад тараана гэж сэтгээд байх тийм юм болохгүй
Нэргүй 2026-09-23 66.181.176.14
заавал тэгэх ч албагүй л дээ. бэлэн мөнгөний урсгалаа харж байгаад л илүү гарсан мөнгийг хуваарилж болно.
сонгогч 2026-09-23 202.9.47.99
МОНГОЛООС БУСАД УЛСАД АШИГ ТАРААГААД БОЛДОГ, ХАРИН МОНГОЛ ЯАГААД БОЛДОГГҮЙ ЮМ ??? ХЭДИЙ БОЛТОЛ ХУУРАН МЭХЛЭХ ГЭЭВ ???
Нэргүй 2026-09-23 202.9.40.109
хулгайг ядуус л хийдэг. хулгай хэмжээнээс хамаараад аргаараа орн гэр тонж хулгайлх намтөр нэрээ төсв тонж хулгайлх адил хулгай хулгайг ядуус хулгай хийж юмтай болх гэдг ядуурлаас үүдэлтэй.
Нэргүй 2026-09-23 202.9.40.109
хулгайч хужааманжууд ядуу хулгайч хужааманжууд чдуу хужааманэ тархиараа тооны олноор хужааманж ядуу тархинууд тооны олнгоороо амьдрлыг ядуу тархиахраа тооны олноор ядууруулж явдг хужааманж ядуу хужааманжуудыг толгойгоос буулгхаасаас нааш хужааманж ядуурлаасаас салхгүй хужааманж ядуус толгойдшааж хулгай шаагаад бгаа болхоор хэзээч ядуурлаас салхгүй.