Swift, West нар хамтран дууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Swift, West нар хамтран дууллаа

Өнгөрсөн оны MTV Video Music Awards дээр дуучин Kanye West тайзан дээр гарч ирэн, шагналаа гардан үг хэлэхээр зогсож байсан Taylor Swift-ын микрофоныг булааж авч, чи энэ шагналыг авах ёсгүй байсан хэмээн хэлж, бухимдалаа илэрхийлсэн. Учир нь тэрбээр дуучин Taylor Swift-ын авсан шагнал дуучин Beyonce-д очих ёстой хэмээн үзсэн гэнэ.
Түүний энэ үйлдэл хөгжмийн ертөнцөд хэсэгтээ л сенсааци тарьсан ба Грэммийн шагналт супер одын нэр хүнд нь унаж, тасалбар нь бага борлогдож байснаас болж аялан тоглолтоо хүртэл цуцлахад хүрсэн юм.
Тэрбээр хэсэг хугацааны дараа шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ үзэгчдээс уучлалт гуйж, ээжийнхээ нас барсны дараах шокноос бүрэн гараагүй байгаагаас тийм огцом үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн юм.
Мөн түрүүчийн долоо хоногт тэрбээр одоог хүртэл сэтгэл дотроо ихэд шаналж явдаг тухайгаа илэрхийлж, Taylor Swift-ээс уучлалт гуйсан.
Уучлал гуйсан сэтгэлээ илэрхийлж, Taylor Swift-д зориулж дуу зохиосон бөгөөд энэхүү дуугаа тэд өчигдрийн  MTV Video Music Awards дээр хамтран дууллаа.
Тэдний энэхүү хамтарсан тоглолт үнэхээр сэтгэл хөдөлгөм, өчигдрийн үдшийг чимсэн үйл явдал болсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж