Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 158 га талбайг хамарсан “Сэлбэ-20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Нийслэлээс дэд төвүүдийг түшиглэн “20 минутын хот” байгуулах зорилтын хүрээнд тус талбайд газар чөлөөлөлтийн ажлыг 2024 оноос эхлүүлсэн.
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байсан талбайд өдгөө барилга угсралтын ажил өрнөж, 113 блок барилгын 100-д нь бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Нийт 158 га талбайг хамрах “Сэлбэ-20 минутын хот” төслөөр 8575 айлын орон сууцыг хотхон хэлбэрээр байгуулахаар төлөвлөжээ. Тус хотхонд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороо зэрэг төрийн үйлчилгээг иргэд 20 минутын дотор авах боломж бүрдэхээс гадна үзвэр, үйлчилгээний байгууллагуудыг ойр байхаар төлөвлөсөн байна.
Төслийн нийт талбайн 70 хувийг зам талбай, барилга байгууламж, 30 хувийг ногоон байгууламж эзлэх юм. Одоогоор төслийн хүрээнд долоон багц ажил үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Төслийн талбайд нийт долоон гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг үндсэн дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж байна. Зарим багцад гадаадын, тэр дундаа БНХАУ-ын гүйцэтгэгч компаниуд оролцож байгаа бол бусад ажлыг үндэсний барилгын компаниуд хариуцан ажиллаж байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар “Сэлбэ-20 минутын хот”-ын бүтээн байгуулалт ямар шатанд үргэлжилж байна вэ?
113 БЛОК БАРИЛГЫН 100-Д НЬ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Бүтээн байгуулалтын хүрээнд “Багц 1”-ийн нийт 20 блок барилгын 17-ынх нь угсралтын ажил дуусаж, одоо босоо шугам, буцаан дүүргэлт, дотор өрлөг болон фасадын ажлыг хийж байна. Үлдсэн гурван блокийн нэг нь наймдугаар давхрын цутгалтын шатанд байгаа бол хоёр блокийн суурийн ажил үргэлжилж байна.
Харин “Багц 2”-т хамаарах 26 блок барилгын угсралтын ажил бүрэн дуусч, гадна болон дотор шугам сүлжээ, дотор өрлөгийн ажлууд үргэлжилж байна. “Багц 3.2”-ын хүрээнд нийт 12 блок барилга баригдахаас 10-ынх нь угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд эдгээр барилгад дотор өрлөг, салхивч, шугам хоолойн ажлыг хийж байгаа бол үлдсэн хоёр блокийн нэг нь дөрөвдүгээр давхрын цутгалтын шатанд, нөгөө нь суурийн цутгалтаа хийж байна.
“Багц 3.3”-ын хувьд нийт 14 блок барилгын 10-ынх нь угсралт дуусаж, дотор өрлөг, шугам хоолой, салхивч, фасадын ажил үргэлжилж байна. Мөн хоёр блок барилга зургаа болон есдүгээр давхрын цутгалтын шатанд байгаа бол үлдсэн хоёр блокийн ажил газар чөлөөлөлттэй холбоотойгоор хараахан эхлээгүй байна.
Үүний зэрэгцээ “Багц 4.1”-ийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 блок барилгын угсралт бүрэн дуусаж, дээвэр, цонх, фасад, өрлөг, сантехник болон эргэн булалтын ажлууд үргэлжилж байна. Харин Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах таван блок барилга тав болон зургадугаар давхрын цутгалтын шатанд явж байна. “Багц 4.2”-ын хүрээнд нийт 14 блок барилгаас 12-ынх нь төмөр бетон бүтээцийн ажил хийгдэж байгаа бол газар чөлөөлөлтөөс шалтгаалан үлдсэн хоёр блокийн ажил хараахан эхлээгүй байна.
НАМАР ФАСАД, ЦОНХНЫ АЖЛЫГ ДУУСГАЖ, ХАЛААЛТАА АВАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Бүтээн байгуулалтын талбайд барилгын ажил хуваарийн дагуу үргэлжилж, зарим барилгад дулаалгын ажил эхэлжээ. Энэ намар гадна фасад болон цонхны угсралтыг дуусгаж, 2026 онд халаалтаа авах зорилт тавьсан байна.
Үүний зэрэгцээ барилгын дээвэр, дотор өрлөг, сантехник, лифтний угсралт, гадна шугам хоолойн холболт, туршилт тохируулгын ажлууд хийгдэж байна. Мөн барилгын насжилт, суурийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хөрсний усыг зайлуулах иж бүрэн системийн угсралтын ажил үргэлжилж байна.
Одоогоор төслийн талбайд нийт 1456 инженер, техникийн ажилтан ажиллаж, 89 техник хэрэгслийг ашиглаж байна.
Ийнхүү хоёр жилийн өмнө газар чөлөөлөлтийн ажил өрнөж байсан Сэлбэ орчимд өнөөдөр барилга угсралт, өрлөг, фасад, шугам сүлжээний ажил зэрэг бүтээн байгуулалтын дараагийн үе шат үргэлжилж байна. Эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах зорилттой байгаа билээ.
3,600.44






















































oyun 2026-09-23 202.126.91.9
Ер нь явж явж Нямбаатар сайн дарга юмаа зайлуул манайхан ажил хийж байгаа хүнээ үзэхгүй доош нь хийгээд булшлаад хаячих юмаав Монголд ийм гурван хүн байхад л улс хөгжинө
Нэргүй 2026-09-23 43.242.242.59
Уул нь аятайхан хороолол босчихсон байх юм. Гэтэл үүнийг чинь эсэргүүцээд байсан УИХ-ын нэг биш гишүүд байсан. Бас цөөнгүй иргэд эсэргүүцээд байсан. Яагаад СМонголын эсрэг юм ярьдаг хүмүүс олон болчихсон байна вэ. Монголд хэрэгтэй сайн зүйлийг дандаа эсэргүүцэж байдаг хүмүүс бол бидний дайсан юм. Монголчууд бид сайн муу хүмүүсээ ялгаж салгаж чаддаг байх учиртай. Наад байшинд чинь бүтээн байгуулалтыг хүлээн зөвшөөрч дэмжиж байсан над мэтийн хүмүүс орох учиртай.
И 2026-09-23 66.181.177.91
Сургууль, цэцэрдэг … нийгмийн барилгууд 0. Зэрэгцээд бариулж болдоггүй юу? Айлууд ороод бөөн асуудалтай л тулна !!!
Иргэн 2026-09-23 64.119.25.127
Амжилт
Үнийн хөөрөгдөл 2026-09-23 66.181.161.117
бузрын үнэтэй хог. үнэ хөөрөгдөхөөс өөр нэмэргүй.
иргэн Б 2026-09-23 103.141.250.2
улс барилгын салбарыг албан ёсоор дампууруулж байна даа. Улаанбаатарын бонд босгож барьж байгаа энэ хороололлуудад хятад компани ялж, хятад ажиллах хүчин ажиллаж байгаа. Нөгөө талдаа нийлүүлэлт, болон төрийн бодлогын хүрээнд, бодлогоор дэмжиж хувийн хэвшилийн барьж байгаа байшингуудын борлуулалт эпотикийн зээл олдохгүй тэгээд баригдаж байгаа байшингууд зогсож барилга дээр ажиллаж байгаа олон мянган ажилчид ажилгүй болж, ажил зогсоно. энэ салбараа элгээр нь хэвтүүлнэ дээ
Бодит түүх 2026-09-23 59.153.86.201
Ямар компани хийж буй нэр ус байхгүй баахан нууц, Дараа нь баахан шүүх цагдаа … бодит дүр зураг сонгууль дагасан мөнгөний шагналууд уу…
Нэргүй 2026-09-23 202.70.38.250
Яасан их Мөнгөтэйн бээ Нийслэл ?????
Өр 2026-09-23 202.9.47.99
Гадны өр зээлээр хийж байна тэнэгээ!
Zochid 2026-09-23 202.21.107.82
ochij vzhed vndsen tolgoi company n china, tuslan gvitsetgeh companuud n bas china bsnda. iim tom bvteen baiguulalt barigdaj baij yaagaad surguuli tsetserleg barihgvi bgaan boloo? surguuli tsetserleg homs hvreltsee bhgvi ene vyd gants surguuli tsetserlege barichihwal sain bhsan