ОХУ-аас орж ирсэн түймэрт 80 га талбай өртөөд байна

ОХУ-аас орж ирсэн түймэрт 80 га талбай өртөөд байна

ОХУ-аас орж ирсэн түймэрт 80 га талбай өртөөд байна

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр энэ сарын 15-нд ойн түймэр орж ирсэн юм. Уг түймрийг бүрэн унтраахаар өнөөдөр ч ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, ОХУ-аас түймэр орж ирсэн дуудлага есдүгээр сарын 15-нд 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан гурван бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татсан ч унанга ихтэйгээс түймэр унтраахад хүндрэл учирч буй аж. Иймд унангид асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар гурван бүлэг ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-22 203.17.23.177

ОРОСЫН МАФУУД АЛБААР х***а НАРТ МОДОО ЗАРАХЫН ТУЛД ОЙГОО ШАТААДАГ ГЭЖ БАЙГАА. ТЭРЭНД НЬ ОЙН САН БАРАГ БАЙХГҮЙ МОНГОЛЫН ОЙ ӨРТЧИХ ЮМ АА н**ш ГЭЖ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж