Монголын волейболын эмэгтэй шигшээ баг "Айчи Нагоя 2026" Азийн наадамд оролцож байна. Тэд хэсгийн шатанд Тайланд, Тайваньд хожигдсон ч сүүлийн тоглолтдоо Киргизстаныг хожиж, есдүгээр байрын төлөө тоглохоор болсон.
Тэгвэл өчигдөр/2026.09.21/ Филиппинний шигшээ багийн эсрэг тоглож, 3-0 гэсэн харьцаатай тахим буулгав. Ингэснээр өнөөдөр Непалын эсрэг 11 дүгээр байрын төлөө тоглохоор болсон.
Тоглолтын дараа багийн ахлах дасгалжуулагч Г.Баярсайхантай ярилцлаа.
– Багийн бүрэлдэхүүн болон бэртэл гэмтлийн нөхцөл байдал ямар байна вэ?
– Ер нь бол багийн бүрэлдэхүүн сул талдаа. Би шууд хэлэхэд сул байгаа. Урьдчилсан мэдүүлэг эрт явчихдаг учраас тэмцээн дөхөөд багийн бүрэлдэхүүнийг солих боломж байдаггүй. Тэгээд үндсэн холбогч ирж чадаагүй нь нэг том асуудал болсон.
Нөгөө талаас маш олон тамирчин гэмтэлтэй байна. Миний хувьд энэ багтайгаа ердөө 20 гаруй хоног ажиллаж байгаад ирсэн. Урьдчилсан мэдүүлэг аль хэдийн явчихсан байсан учраас тамирчдаа солих ямар ч боломжгүй байсан.
Тамирчдын хуучин гэмтлүүд сэдэрч байна. Өнөөдөр гэхэд Г.Энхнаран тоглож чадсангүй. Зарим тамирчин гэмтэлтэй мөртлөө тоглож үзсэн. Бид эмнэлгээр үзүүлж, тоглуулах гэж хичээсэн ч үнэхээр болохгүй байна.
– Монголд хийсэн бэлтгэл хэр үр дүнтэй байсан гэж та үзэж байна вэ?
– Бэлтгэлийн хувьд бид жижигхэн, жоохон хүйтэн зааланд бэлтгэл хийсэн. Тамирчид маань Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Тэднийг ирсний дараа долоо хоногийн амралт өгөөд эргээд бэлтгэлдээ орсон.
Эхний ээлжид том зааланд бэлтгэл хийх боломжгүй байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Гэхдээ хүүхдүүд маань хичээгээд, чадлаараа л тоглож байна.
– Багийн талаар янз бүрийн яриа гарч байгаа. Баг дотор ямар нэгэн зөрчил, асуудал байгаа юу?
– Ямар нэгэн багийн зөрчил огт байхгүй. Баг маань сайхан байгаа. Талбайд гарахгүй байгаа тамирчид бүгд бэртэл гэмтэлтэй байгаа учраас тоглож чадахгүй байгаа юм.
Үзэгчид өөр өөрийнхөө дэмждэг, багийн харьяалалтай тамирчдаа тоглуулахыг хүсэж байгаа байх. Үүнийг ойлгож байгаа. Гэхдээ тамирчдыг зүгээр суулгаад, тоглуулахгүй байгаа зүйл огт байхгүй.
Үнэхээр эмнэлгээр явж үзүүлсэн, тоглуулах гэж хичээсэн. Зарим нь бүр гэмтэлтэй мөртлөө тоглож үзсэн. Гэхдээ болохгүй байгаа учраас талбайд гаргаж чадахгүй байна.
Энэ асуудлаар Монголын волейболын холбоо өөрсдөө тайлбар хийх байх. Би ч гэсэн холбоонд тайлбар мэдээлэл өгөх хэрэгтэй гэж хэлсэн.
– Маргааш сүүлийн тоглолтоо хийх гэж байна. Ямар хүлээлттэй байна вэ?
– Сүүлийн тоглолтоо яг энэ бүрэлдэхүүнээрээ тоглоно. Одоо өөр арга байхгүй. Энэ бүрэлдэхүүнээрээ л багтаагаад, байгаа боломжоо ашиглаж тоглоно.
Өнөөдөр давуулалтын алдаа жоохон ихэссэн. Нэгдүгээр пасс уг нь арай дээрдэж байсан ч өнөөдөр жоохон алдаа гаргалаа. Ер нь өөрсдөө сайн, гоё тоглоно гэсэн хэт их хүлээлттэй гарсан болохоор жаахан ичээсэн байж магадгүй. Тэрнээсээ болоод алдаа нь ихэсдэг талтай.
– Монголд волейболын спорт хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад үзэгч, шүүмжлэгчдийн анхаарал нэмэгдэж байна. Энэ нь багт хэр дарамт болсон бэ?
– Өө, байлгүй яах вэ. Наадам эхлэхийн өмнө хүүхдүүд маань тодорхой хэмжээний дарамттай байсан.
Зүүн Азийн аваргад маш муу тоглосон. Тийм учраас сошиалаар маш олон янзын зүйл явсан. Энэ нь хүүхдүүдэд мэдээж бага зэрэг дарамт болсон.
Бид тэр дарамтыг арилгахын төлөө ажиллаж, хичээсэн. Ерөнхийдөө гайгүй болсон гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж бага зэргийн дарамт цаана нь байгаа байх.
Гэсэн ч хүүхдүүд маань хичээж байгаа. Тамирчид маань чадлаараа л тоглож байна. Түүнээс биш ямар нэгэн зөрчил, асуудал баг дотор ерөөсөө байхгүй. Бүгдээрээ сайхан байгаа.
– Наадам эхлэхээс өмнө энэ багаас ямар амжилт хүлээж байсан бэ? Одоогийн байдлаар тэр хүлээлтдээ хүрч байна уу?
– Ер нь бол багийн бүрэлдэхүүн сул талдаа. Би шууд хэлэхэд сул талдаа гэж бодож байгаа. Урьдчилсан мэдүүлэг эрт явдаг учраас тэмцээн дөхөөд бүрэлдэхүүнийг солих боломж байдаггүй.
Тэгээд үндсэн холбогчгүй явна гэдэг маш их зүйлд нөлөөлж байгаа. Дээрээс нь маш олон тамирчин гэмтэлтэй байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй.
Бидэнд байгаа тамирчид маань л одоо чадлаараа хичээж байна. Тиймээс энэ бүрэлдэхүүнээрээ сүүлийн тоглолтоо хийж, байгаа боломжоо дайчлах нь хамгийн чухал.
3,602.33






















































Нэргүй 2026-09-22 172.59.184.34
yag l heregtseetei ued.bugd berteltei bolchdog ego ihtei avgai huuhnuudee nuhuriinh n uvurt uldeegeed, heden zaluu ohidiig hatuu sahilga battaigaar beldeech.zarim n bol huviin ataa jutuunuus bolj mongoliig horloj bna
zochin 2026-09-22 202.9.40.197
mongoliih bag muu bainaa.er ni emegtei bag yavtsgui bainadaa.
Нэргүй 2026-09-22 202.21.116.2
Уг нь боломж бол байгаа харагдаж байсан гэхдээ сэтгэл зүй маш муу, өөрсдийгээ дайчлахгүй харагдсан.
Холбогч тааруу байсан.
Эндээс сургамж авч чадвал том боломж юм.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
би хужааманжуудын чн хийж бгаа тахл эзллтийг хэлж бгаан би тэнэг малууд юууч мэдхгүй.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
би хужааманжуудын чн хийж бгаа тахл эзллтийг хэлж бгаа тэнэг малууд юууч мэдхгүй.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
яаасн хужааманжууд эзожийх гээд хэлхэд л болж бгаа юмыг хэлхэд л хужааманжууд хужааманж хулгайн бодлг дэйрээ нэгджчхө бгаа биз дээ хужааманжууд өдрмбүр эзллтээ хийсээр бгаа хужааманж ажллгаа үр дүн нь ингж гарч бгаа юм.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
хужааманжуудын эзлх ажллагаан нь трмиллт гэдг гэх нэрээр хужааманжууд эзлх.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
хужаааманж эзллтиыг давраадгаад таслн зогсоохгүй явуулаад бхаараа тэгдгийн.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
хужааманжууд хужааманжууд шаагалдж хужааманж уихмгишүүд гэгэчээ хужэаманж үндсн ажлаа хийж гж шааж хужааманж үндсн ажлигэдг нь х***а манжжждаар томил4ийн гж хуэааманж эзлт шаахийг хужааманжууд хэлж бгаа юм хохчтн хуэааманжуудд наыр тавиад холилдоод хужааманжуудтай хамтр амьдраад бхаар тэгдгийн.