Сураг ажиг: МАН-ын 30/38-ынхан өнөөдөр уулзана

Сураг ажиг: МАН-ын 30/38-ынхан өнөөдөр уулзана

Сураг ажиг: МАН-ын 30/38-ынхан өнөөдөр уулзана

Ээлжит бус чуулганаас намрын чуулгантай золгосон УИХ-ын үйл ажиллагаа Ардын намын хуваагдлаас болж гацаад байгаа билээ. УИХ-ын чуулган өчигдөр хуралдахаар төлөвлөсөн ч чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож ирц бүрдэж чадаагүй.

Тэгвэл Ардын намын 30/38-ын талын төлөөлөл өнөөдөр 10.00 цагт  уулзаж, ойлголцох, тохиролцохоор болжээ.

Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд хоёр тал огт уулзахгүй хоёр тийшээ хараад суучаагүй бөгөөд ил, далдаар сэм уулзалтууд ч хийгээд буй. Гэвч уулзалтууд тодорхой үр дүнд хүрээгүй учраас өнөөдөр хоёр талын "том"-чууд уулзана гэсэн мэдээлэл байна. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, Засгийн газрын сайдыг томилоод цааш үргэлжлүүлэх эсвэл гэх мэтээр асуудлуудаа нухацтай ярилцах сурагтай.

Ардын намд юу болоод байгаа талаар бид ӨМНӨ НЬ мэдээлсэн бөгөөд талууд ямар хүсэлтэй байгааг дурдсан.

Талцсан хоёр талыг төлөөлж Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс уулзалтуудыг ил, далд хийж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.179.52

хулгайчууд шантаач хийж гэмгүй нэгэн болох гэж үү. үнэнхүү цайрч байна дөө

Avatar

Иргэн 2026-09-22 202.55.186.137

МАН-ын 30 МАН-ын зовлон биш Монголын зовлон болж байна. Энэ хүмүүс бүгд эрх ашгийн зөрчилтэй, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Албан тушаалаасаа буусан, авилга , албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс учраас яахаас ч буцахгүй болсон бн. Эрх мэдэлтэй байхдаа жагсаалттаар УИХ-п оруулж ирсэн хэдээ турхирч төрийн тогтворгүй байпад үүсгэж байгаа ичих булчирхайгүй нөхдүүд шүү дээ.ккк. Цаашид жагсаалтын гишүдийг УТН эргүүлэн татваг хууль батлахгүй бол төрийн хямрал үүсэх магадлал бн

Avatar

Нэргүй 2026-09-22 103.212.117.36

Намынхаа жагсаалтаар гишүүн болчихоод намын эв нэгдлээ уландаа гишгээд, ард түмнийхээ эсрэг элдэв юм яриад явдаг гишүүдээ явуулаад дараагийн хүнээ оруулж ирэх хэрэгтэй байна. Манай төр засаг гэж хоорондоо барьцаалагдчихсан хөгийн байнаа. Яана даа

Avatar

Зочин 2026-09-22 64.119.29.46

Ард түмний амьдрал хүнд үнийн өсөлт өндөр үед ингэж шантаач хийж хуралдаа суухгүй бол хөөдөг болго арай л бна намын нэр хүнд газарт уналлаа шүү дээ

Avatar

Буджав 2026-09-22 64.119.29.46

Ингэж улс төр хийж шантаач хийж бгаа нөхдүүдээ намаас хөөгөөд явуулаач ингэж олон уулзаж гуйж яах гэсэн юм вэ тэр гишүүдийг эргүүлэн татдаг ерөнхийлөгчийн хуулийг батлаад дахьж бүү дэвшүүл урьд нь дандаа л сайд дарга байнгын хорооны дарга хийж бсан хүмүүс бна шүү дээ жагсаалт гэдэг юмаа боль намын даргын хамгийн ойр хүмүүсийг жагсаалтаар оруулаад гишүүн болгосоны гор гарч бна шүү дээ наад их хурлын гишүүдийн тоог цөөлөөд 76 болгоод яваа

Avatar

Нэргүй 2026-09-22 43.228.130.115

Энэ хөгшин ухнуудаас муу л юм гарна

Avatar

зочин 2026-09-22 202.131.227.179

30 бүлгийн зарим гишүүдийн намаас, УИХ хөөгөөч

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.160.57

Оросын СВР-ийн гар хөл болсон нөлөө бүхий этгээд МАН-ыг хоёр хуваагаад Монголын төрийг самарч чадаж байна даа??? Монголын төрд арчаагүй, чадваргүй, зориггүй, мөнгөний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй бэртэгчингүүд шавсан учраас гадна хатгаасанд ийнхүү бужигнаж улсаа, ард түмнээ самарч байгаа юм!!! Монголын тагнуулын байгууллага угаас КГБ-ийн "программтай" тул сөрөг арга хэмжээ авч чаддаггүй бололтой???

Avatar

Нэргүй 2026-09-22 103.168.34.156

Бузар булай ,хулгай луйвар, хуйвалдаан талцалаа нуух гэж улайрцгааж байх шиг

Avatar

Нэргүй 2026-09-22 103.242.47.254

Аяа МАНгарууд аймаар их ажил хийж ард түмнээ баярлуулах нь бараг л АНУ ИРАН хоёр уулзахаар болж байгаа юм шиг сүртэй байна бузарууд монгол төрөөс МАНгарууд зайлсан цагт монгол улс амар тайван монголоороо байна

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.168.82

өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй Энхтүвшин,Нямдорж мэтийг татан оруулж тэтгэврийн хөгшдийн цөсийг хөөргөж, дэвэргэхээ боль. цагийн юм цагтаа, тэд ч зайлах хэрэгтэй.

Avatar

Дорж 2026-09-22 64.119.16.138

За Нямдорж,Энхтүвшин нарын зурагдсан пянз нар бол бүр хэрэггүй шүү
Тэд хэрэг наймаалцахдаа гаршсан хулгайч нар шүү

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.89.239

гяяяхх гяяяяхх эндүрвээ.хужааманж зг огоуулж устгнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж