Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой болно. Хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ. Жилд 7.5 сая ширхэг арьс шир боловсруулна, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулна, Олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологитой, байгальд орчинд ээлтэй мал аж ахуйн цогц кластер үйлдвэрлэл болон хөгжих юм.
Өнөөдөр шавыг нь тавьж буй цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах үндсэн инженерийн дэд бүтцийн нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжийг байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангана.

Нийслэлийн зүгээс тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцлов. Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлснээр үйлдвэрлэлийн төвлөрлийг зохистой байршилд шилжүүлэх, хотын төвийн газар ашиглалтыг сайжруулах, одоо байгаа үйлдвэрийн бүсүүдийн бохирдсон хөрсийг нөхөн сэргээх, дахин төлөвлөлт хийх боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн ачааллыг бууруулах, хотын хэт төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна.
Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар Эмээлтэд төвлөрүүлснээр Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,600.44






















































Зохиолч Л. Пүрэвдорж 2026-09-21 66.181.176.134
Дулааны цахилгаан станц юм уу, дулааны станц юм уу?
Зочин 2026-09-21 103.212.116.187
Дулааны станцыг ДЦС гэж бичээд байгаа юм болов уу
Нэргүй 2026-09-21 202.126.89.176
УБ хотод Цэвэр, бохир ус, Дулаан, Цахилгааны Техникийн нөхцөл олгодог төрийн 3 байгууллага байнаа эд нар Урдах ажлаа хийж дйилэхгүй тавиад туучихсан, хир хэмжээгээ мэдэхгүй, чадамжгүй , Ямар ч Хариуцлагагүй хирнээ Юм юманд оролцох дуртай газрууд байхын !!!!! , эднийг хянадаг удирддаг, Шинээр холбогдох хэрэглэгчилидийгээ Мэнэж хийх чадвартай Төр Засаг гэж байна уу ингэхэд ????????
Нэргүй 2026-09-21 43.242.242.59
Хэрэггүй газар ДЦС барьж байна даа. Үнэхээр шаардлагатай газар л мөнгө хаяж барих ёстой доо
Нэргүй 2026-09-21 202.126.89.176
Ер нь Төрөл бүрийн Дэд бүтэцүүл Монгол шиг Төвлөрөсөн Нүсэр хирнээ олигтой ажилладаггүй эзэнгүй хариуцагчгүй байх биш Кластераар төлөвлөн угсарч Мэнэжмэнт Хийх Эзнийг нь тодорхой болгохгүй бол УБДС, УБЦТС, ОСНАА мэт Улсын Газрууд Нйигэм Нийтийн Өмчийг албаар Эзэнгүйдүүлж Засвар Үйлчилгээг хаяж байна. ТӨР зөвхөн 1-p зэргийн хэрэглэгчид болох Айл өрх, Улсын Сургууль цэцэрлэг Эмнэлэгээ хариуцах ёстой. Харин Хувийхан Улсын Хямд Дэд бүтэцээрээ бизнис хийх бус өөрсдөө түүндээ хөрөнгөө зарах ёстой