Ирц хүрэхгүйгээс Хууль зүйн сайдыг томилох асуудлыг сонсч чадалгүй чуулганыг хаалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан ч ажлын цаг дуусах хүртэл ирц бүрдэхгүйгээс дахин хойшлууллаа. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах тухай саналаа УИХ-д танилцуулж чадалгүй хоёр дахь удаагаа хойшиллоо.
УИХ 126 гишүүнтэй бөгөөд 64 гишүүн ирж байж, ирц 50 хувийн босго давах ёстой юм. Гэвч өнөөдөр 18:00 цаг болоход чуулганы танхимд 63 гишүүн ирцэнд орсон байв. Үндсэндээ нэг гишүүний ирц дутаж, өнөөдөр чуулганаа хуралдуулж чадсангүй.
УИХ-ын даргын зүгээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой байсан гэх асуудал хөндлөө. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Ирцээ бүрдүүлэх боломж эрх баригчид бүрэн бий. УИХ-д МАН-ын бүлэг 68 суудалтай. Засгийн газрыг огцруулах эсэх эрх нь олонхид л байгаа. Цөөнх болохгүй байгаа зүйлийг сануулж, хариуцлагын асуудлыг ярих нь үүрэг нь" гэж мэдэгдсэн билээ.
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 16 гишүүн чөлөөтэй болон орон нутаг, гадаадад томилолтоор ажиллаж байгаа, мөн эрүүл мэндийн чөлөө авсан аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох саналыг сонсохоос гадна Монгол Улсын 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн юм.
Эрх баригч хүчнийхний дотоод зөрчил тэмцэл эвлэж нэгдэхийн аргагүй болтлоо хүндэрснийг Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү хоёр ч удаа хойшлогдсоноос харж болохоор байна.
Товчдоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал парламентдаа, танхимдаа хүчгүй байгаа бол УИХ-ын дарга С.Бямбацогт парламентаа "базаж" чадахгүй, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгээ зангидаж чадахгүй болсны илрэл юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш дахин 14:00 цагт товлоод байна.
УИХ-ын чуулган зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Одоогоор УИХ-ын чуулганы танхимд 54 гишүүн ирсэн буюу ирц 44.4 хувьтай байна.
Ерөнхий сайд Н.Учрал ч чуулганы танхимд ирээгүй байгаа юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцох ёстойг сануулж нэр дуудлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнгөрсөн Пүрэв гаригт зарлан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох байсан ч ирц бүрдэхгүйн улмаас хойшилсон.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “УИХ дахь МАН-ын бүлэг нь 68 гишүүнтэй, Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намуудын суудлыг оролцуулаад 80 гаруй гишүүн болно. Эрх баригч хүчин дангаараа ч ирц бүрдүүлэх боломжтой. Цөөнх УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулаагүй” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох тухай Ерөнхий сайдын саналыг сонсох юм.

Г.ХОРОЛ
3,602.33





















































зочин 2026-09-21 203.98.76.30
Ene byambatsogt ooroo bas esreg ajillaj bgaa 30 bulegtei niiltsen sejigin p***a …. eniig ih hurliin darga bolgood hereggui bsan yum Uchral
Нэргүй 2026-09-21 178.174.229.45
YAHAARA 14 TSAG YUM ? AJIL UGLUU 8 -D EHELDEG BISHUU ?
Нэргүй 2026-09-21 66.181.176.14
Шившиг хүмүүсээр бүрдсэн уих болсон юм чинь аргагүй дээ улс ард түмнийхээ төлөө биш байсан юм байна гэдэг нь Тодоос тод харагдаж харуулж буй уих юм даа
Нэргүй 2026-09-21 202.126.89.176
Монгол хэмээх хогийн улсаас явахсан!!!!!!
мягмар 2026-09-21 66.181.183.249
Энэ түгжлүүдээр нэрлэгдээд байгаа түгжлүүд ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө их хуралд гишүүн болсон юм уу? Шантааж хийж баяжихын төлөө их хурлын гишүүн болсон юм уу? Мөн эх орон тусгаар тогтнолын төлөө юу хийчихээд ингэж донгосоод байдаг юм вэ? Донгосоод байгаа бүх түгжлүүд ард түмний татвараар цалин авах эрх байгаа юм уу? Ард түмнээсээ ичихгүй бие биенээ түгжилдээд, өөрсдийн саналаар наад ард түмний татвараас цалин авахаасаа татгалзаад. Ялангуяа жагсаалтаар орсон түгжлүүд ичээч.
Хогийн улс 2026-09-21 202.126.89.176
Зам нь ТҮГЖРЭЛээр Улс Төр нь ТҮГЖИЛҮҮД, УЛСАА ХОРЛОГЧИДоор, Агаар нь УТААгаар, Хөрс нь Хог Бохирдлоор дүүрлээээ
3.5 млрд 2026-09-21 202.9.47.20
Намын дарга нь гадуур пи-ар хийж лайвдаад хуралдаанд ирээгүй байхад бусад нь юу гэж ирэх вэ. МАН хуралдаа ирэхгүй байгаагийн буруу нь АН болж байна уу? Ёстой ульваа! Учрал хулгайч огцор!!!
Иргэн 2026-09-21 202.126.89.210
Төрд ард түмнийг төлөөлнө гэж тангараг өрнөж орсон бол ажлаа хийгээч дээ новшнууд аа! Төр хямраж гэмт хэргээс мултрах оролдлого хийж байгаа ОЭ, АБ–н жагсаалтын тэнэгүүдийг ард түмэн 7 булчирхайтай нь мэдэж авлаа. Одоо больж үз!
Найз чинь 2026-09-21 64.119.24.166
Хуралдаа орохгүй бай та нар. Та нартай 2028 онд Болзоотын бор толгойт дээр нэг уулзанаа. Тэгэхэд битгий гомдоорой.
LL ajilchinbolinic 2026-09-21 202.126.88.109
UU
Oc 2026-09-21 202.126.88.109
Negr +gtgl= xylgaichduin zz
### Negr 2026-09-21 202.126.88.109
? ?
Xylgaichid dairlaa 2026-09-21 202.126.88.109
Higr yctgatsuin bushy
NHGT 2026-09-21 202.126.88.109
matuin baishin Nuuclel
Нэргүй 2026-09-21 59.153.113.150
Битон Эрдэнэбүрэн хоёр лагааг дараа намын дээр дэвшүүлж болохгүй бууны нохой байна