УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.09.21/ ээлжит мэдээллээ хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Олонхи болсноор бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн эрх баригч хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочихоод бусад руу нялзааж байгаа нь өрөвдмөөр улс төр шүү, увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай.
Ардчилсан нам төрийг тогтворгүй болгож байна гэдэг мэдээллийг зориудаар түгээж байна. Ер нь УИХ дахь МАН-ын бүлгийн 68 суудал дээр Засгийн газарт нэгдсэн улс төрийн хүчин нэмэгдээд 80 суудалтай. Ийм улс төрийн хүчин дотооддоо үйл ажиллагаагаа зхоион байгуулаад явахад Засгийн газрын огцруулах асуудал яригдахгүй.
Засгийн газрыг огцруулах эсэх эрх нь олонхид л байгаа. Цөөнх болохгүй байгаа зүйлийг сануулж, хариуцлагын асуудлыг ярих нь үүрэг нь.
Цөөнх байр сууриа илэрхийлэхгүй бол УИХ-д ард түмний төлөөллөөрөө дамжуулж хяналтын үүрэг гүйцэтгэж байна гэж суух хэрэггүй.Цөөнх ажлаа хийж байна. Олонхи тогтвортой байдлаа хангаад УИХ-аа хуралдуулаад бодлогоо хэрэгжүүлэх нь өөрсдийнх нь үүрэг. Цаашид Ардчилсан нам олонхийг ирцээ бүрдүүлсэн тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явах бүрэн дүүрэн боломжтой.
Хоёрт, Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэж Ардчилсан нам шахаж байгаа. Бид шинэ зүйл олж зохиочихоод ийм шаардлага тавьж байгаа биш. Олон улсын парламентат ёс олон жил хөгжсөн оронд байдаг, парламентын арга механизм, үйл ажиллагааны нэг хэлбэр. Төсвийн хэлэлцүүлэг болж байна, маргаан өрнөж байна. Ерөнхий сайд дээр авлига, албан тушаалын асуудал яригдаж байна. Ийм үед бид хариуцлага ярихгүй чимээгүй суух юм уу. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв олруулаад ирсэн.
Бид нар олон нийтийг илүү орлоготой байгаасай цалин тэтгэвэр нь бодитой нэмэгдээсэй л гэж хүсдэг. Бодитой нэмэгдэнэ гэдэг нь цалин тэтгэвэр нь нэмэгдсэн нэртэй үнийн өсөлтөөр идчих бодлого оруулж ирчихээд ард түмэндээ хайртай гэж яриад PR-даад яваад байж болохгүй.
Хөдөлмиөр эрхэлж байгаа хүн бүрийн орлого бодитойгоор нэмэгдэх ёстой. Ийм бодлого Ардчилсан нам барьж байна.
Цалин, тэтгэвэр нэмэгдсэн нэртэй, эргээд үнийн өсөлтөд нэрвэгдчих зүйл ярьж ард иргэдийг хууран мэхлэх нь зохисгүй гэх зэрэг бодлогын асуудал байгаа учраас Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой гэх асуудлыг Ардчилсан намаас тавьж байгаа.
“Миний бодлогыг дэмжиж байвал итгэл үзүүлэх асуудлыг дэмжиж өг” гээд оруулаад ирэх ёстой юм. Дэмжчихвэл 43 их наядын төсөв ч дэмжигдэж байна гэсэн үг. Энэ нь олон улсын парламентын нэг арга хэрэгсэл. Ардчилсан намаас бодож олоод хийж байгаа ажил биш. Үндсэн хуулиас аваад бусад хуулиудад ийм агуулгаар биччихсэн байгаа гацаанаас гарах арга хэрэгсэл шүү. МАН, Засгийн газраас мушгин гуйвуулсан худал хуурмагт итгэхгүй байхыг хүсье.
Цөөнх УИХ-ыг гацаах боломжгүй, цөөнх Засгийн газрыг огцруулах боломжгүй. Өөрсдийнхөө алдааг цөөнхөд нялзааж байгаа асуудалд та бүхэн хэрсүү хандаж, олонхид шаардлагаг тавьж ажиллахыг хүсье гэлээ.
ТӨК-ДАЖИЛДАА ИРДЭГГҮЙ 24 ХҮН ХАМГИЙН БАГАДАА НЭГ НЬ 3.4 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Төрийн өмчит компанийн /ТӨК/худалдан авалт, зардал төсөвтэй холбоотойгоор сонсгол зохион байгуулах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачлага гаргасан. 2016-2026 оны хоорондох үйл ажиллагааны зардлыг хамруулна. Санаачлага гаргасныг дэмжээд явж байна, удахгүй тов тогтоолгох бичгээ өгнө.
Сүүлийн жилүүдэд бид улсын төсөв тойроод л яриад байтал ТӨК дээр улсын төсвөөс хэд дахин их хэмжээний урсгал зардал, тендер, аливаа төсөл хөтөлбөрийг их наядаар нь санхүүжүүлсээр ирлээ. Тийм учраас улсын төсвөөс гадна ТӨК-ийн оролцоотой компани дээр Хянан шалгах түр хороо байгуулах шаардагатай гэж үзэж байгаа.
Нэг жилд 20 их наяд орчим төгрөгийг улсын төсвөөс гадуур захиран зарцуулж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлсэн.
Энэ тоог үзлээ. 2025 онд Засгийн газрын өөрсдийнх нь өргөн барьсан хуульд 508 ААН тайлан хүргүүлдэггүй, 1 төгрөгийн орлого олохын тулд 5-6 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн мэдээлэл байна. Энэ бол төрийн данхайсан бүтцийг данхайлгаад төсвийг тэлж байгаа хууль бус үйдэл. Энэ бол улс төрийн намын санхүүжилт явж байгаа, улс төрийн намын үйл ажиллагаа зохион байгуулалт руу чиглэсэн, зарим хувь улстөрчийн өөрийгөө сурталчлан таниулахад зарцуулж байгаа төсөв.
“Эрдэнэс Монгол” компани Чингис хаан баялгийн сан болохоосоо өмнө зөвхөн нэг жилд 480 орчим сая төгрөгийг сурталчилгаанд зарцуулсан, ингэх шаардлага байхгүй. Компани тус бүрээр ярих юм бол маш их зүйл бий.
2016-2026 оны хооронд төрийн нээлттэй мэдээллийн сан дээр байгаа мэдээллийг татаж аваад үзэхэд давхардсан тоогоор 127,194 тендер зарлагдсан. Үүн дээр 133.1 их наяд төгрөгийн худалдан авалт зарлагдсан. Ардын намынхан 10 хувь авдаг гэж ярьдаг. Хэрвээ зөвхөн 10 хувь гээд тооцвол 13.1 их наяд төгрөг авлигад явсан байна.
Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд 250 орчим их наяд төгрөг үйл ажиллагааны зардалд гарсан. Энэ зардлууд дунд бидний мэддэггүй үйл ажиллагааны санхүүжилт шүүд явдаг.
Тендер худалдан авалттай холбоотой, 2016-2020 оны хооронд 36,753 худалдан авалт зарлагдсан бол 2020-2024 оны хооронд 56 их наяд төгрөгийн худалдан авалт зарлагдсан.Үүний цаана ашиг сонирхол байдаг. Тийм учраас ТӨК-д өөрсдийнхөө төлөөний хүмүүсийг томилдог, сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон өөрийнхөө хүмүүсээ, менежерээ томилдог. ТӨК-д ийм их мөнгө эргэлддэг учраас 10 хоног ч хамаагүй ажиллаж үзэхийн тулд сайд нар тачааддаг болсон. Үүний цаана ТӨК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бий, томилгоо хийх эрх мэдэл бий_.
Сүүлийн 10 жилд 22 яам нийтдээ 9.6 их наяд төгрөгийн худалдан авалтын тендер зарласан. Тэгэхэд ТӨК 56.7 их наядын, орон нутгийн өмчит компани 3.4 их наяд, бусад төсвийн байгууллага 63 их наяд буюу нийтдээ 133 их наядын төгрөгөөр худалдан авалтаар зарцуулсан.
Тийм учраас ТӨК- ийн худалдан авалт үйл ажиллааганы зардлыг нэг удаа ил болгоё гэж байгаа юм.
Үндэсний аудитын газар 96 ТӨК компани дээр аудит хийхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эсвэл өөр яам, Тамгын газрын гадаад томилолт үйл ажиллагааг санхүүжүүлдэг, эсвэл 1.1 их наяд төгрөгөөр нийгмийн чанартай хөтөлбөрийг санхүүжүүлсэн байгаа. Мөн ТӨК-иудад аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн гэх мэт асуудлыг заавал ярих шаардлагатай. Одоо өөрчлөгөнө гээд өнгөрсөнд нь үлдээгээд явах юм бол өөрчлөгдөхгүй юм байна. ТӨК-ийг нэг нэгтгээд, татан буулгаад, нэрийг нь солиод байдгийн цаана бүртгэл хяналтыг байхгүй болгодог юм байна.
Жишээ татвал, “Эрчист Монгол” компанийг байгуулж, зургаан сарын хуггацаанд ажиллахдаа 8 тэрбумын зардал гаргаад одоо 3.7 тэрбумын өртэй байгаа. Татвар төлөгчдийн халааснаас гаргасан орлого.
Өнгөрсөн Пүрэв гаригт Ардчилсан намаас ТӨК-ийн талаар мэдээлэл хийснээс хойш мэдээлэл ирж байна. Зөвхөн нэг компани дээр сул цалин авдаг, ажилдаа ирдэггүй 24 хүн байна. Хамгийн багадаа 3.4 сая төгрөгийн цалин авдаг. Энэ мэт юмнуудыг нээлттэй ярих шаардлага байна.
Г.ХОРОЛ
3,602.33






















































Нэргүй 2026-09-21 66.181.176.14
Шившиг хүмүүсээр бүрдсэн уих болсон юм чинь аргагүй дээ улс ард түмнийхээ төлөө биш байсан юм байна гэдэг нь Тодоос тод харагдаж харуулж буй уих юм даа
Нэргүй 2026-09-21 64.119.25.7
Өөртөө АН нэр өгөхөөр ардчлагч болдоггүйг мөн ч олон батлаваа. АН Засгийн эрхэнд ч нэг бус удаа гарсан ч тухай бүр улсаа самарч унагасныг эдний замд нь тээг болдог МАН улсаа босгосоор өдий хүрлээ. Иймд ХҮН нам тэргүүтэй бусад намууд нэгдэж улс төрийн хүчирхэг гуравдагч хүчин бий болгохыг Монголын өнөөгийн нөхцөл шаардаж байгааг ойлгох аавын хүүхдүүд байх л ёстой
Иргэн 2026-09-21 64.119.18.195
УИХ г. ТАРААЯ
иргэн 2026-09-21 103.229.120.32
ан ман одоо болиоч дэ хурал хуралдахгүй жаахан байж байгаад засгаа унагах гэнэ цаана чинь бидний амьдрал хэцүүдэж бна та нар татвар төлөгчидын мөнгийг үрээд цаг хугацаа алдаад ард түмнийг дэндүү доромжилж бна ахнаасаа оюуэрдэнэ гэж оуйварчин 126 гишүүн гаргах ямарч хэрэгцээ алга байсан сард та нар хуралдаа ирэхгүй цалин авч биднийг даапаалж бна 126 болиод тэд нарын цалинг хөгшиэ бидний тэтгэвэрт өгөөч та нарын хэрэг алга
Нэргүй 2026-09-21 103.26.195.128
2024 оны УИХ-ын сонгуульд МАН ямар нэгэн аргаар 68 суудал авч олонхи болсон. УИХ-ын чуулган нийт гишүүдийн 50 хувь буюу 64 гишүүн чуулгандаа оролцсоноор ирц бүрддэг хуультай. Гэтэл МАН 68 уулаа байж яагаад төрийн ажлыг гацааж, Монгол Улсыг үндэсний аюултай байдалд хүргэнэ вэ? МАН ирцээ бүрдүүлж төрийн ажлын тасралтгүй хэвийн үргэлжлүүлж чадахгүй юм бол Учралыг яаралтай огцруулах асуудлыг УИХ д оруулж шийдвэрлэх хэрэгтэй. Энэ улс орон зөвхөн МАН ын нүүрсний хулгайчуудын улс биш шүү.
Нэргүй 2026-09-21 43.242.242.59
АН юм л бол засгийн газрын ажилд саад болох гацаах болвол огцруулах гэж явдаг нь түмэнд ил шүү дээ. Тэгээд тэд хүссэндээ хүр ч өдий болтол бүх засгийн газар огцорч ирсэн. Эдэнд дээр нэмэгдээд МАН-ын хэсэг нөхөд байна. Жишээ нь Энхтүвшин, Энхбаяр, Бат-Амгалан гэх мэт цөөнгүй хүмүүс байдаг. Тэгээд л дараагийн хүмүүсийг хоолонд оруулъя гээд л огцруулчихдаг нь үнэн
Нэргүй 2026-09-21 64.119.25.7
The only
сонгогч 2026-09-21 202.9.47.62
Монголын ЗГ маш их мөнгөтэй юм байна. Бүх албан хаагчдын цалин, тэтгэврийг 2000 доллар болгох бүрэн боломжтой юм байна.
Нэргүй 2026-09-21 103.57.95.111
Элбэгдорж засгийг хамгаалаад байгаа юм биш үү
Нэргүй 2026-09-21 66.181.185.219
хуцалгүй ажлаа хийгээч дээ хэн хуралда а оролцохгүй байгааг ард түмэн харж байгаа шүү
5 2026-09-21 103.229.121.252
баригч алдаатай бичиж браигч
Нэргүй 2026-09-21 202.126.89.226
Дорнод аймгийн ДЦС дээр олон жилийн өмнө хий цалинтай хэсэг хүмүүс байдаг тухай яригдаж байсан шүү.
Зочин 2026-09-21 103.145.234.36
Дайн самуунтай байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу? Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу? Ер нь АН ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй нам.
Нэргүй 2026-09-21 103.229.123.44
Үхсэн хатасны чинь дайн байлдаан бас төө тэнд болж байгаа дайнаар далимдуулж идэж уухаа нуух уу,дотоодод болж байгаа хариуцлагагүй байдал хээл хахуулиа яаралтай шийдэхгүй бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч болзошгүй байна,АНын явуулж байгаа бодлого туйлын зөв,бид хулгайч нараасаа яаралтай салахгүй бол болохоо байлаа
иргэн 2026-09-21 202.21.124.253
Барьцгүй АН. Иймэрхүү нөхдүүд төрд гарч болохгүй.АН-с МАН хамаагүй дээр.Алдаа байгаа түүнийгээ засах хэрэгтэй.Садаа болоод байгаа 30 нөхөд АНд оролдоо.
Нэргүй 2026-09-21 103.229.123.44
Чам шиг хулгайч,луйварчдаас бүр хол явах хэрэгтэй шүү
Нэргүй 2026-09-21 66.181.188.196
Энэ ёстой нэг авах гээхийн хооронд нөхөр юм аа, саяхан л огцруулна гээд давхиад байсан одоо бас юу болчихов 😅
Нэргүй 2026-09-21 64.119.19.18
харин их сонин юм