
Gucci уг хөлөг онгоцоо салбартаа тэргүүлэгч Riva компанитай хамтран бүтээх бөгөөд ирэх жил Gucci-гийн 90 жилийн ой тохиож буйтай холбогдон энэхүү таатай мэдээллийг тансаг, чинээлэг хэрэглэгчдэдээ дуулгаж байгаа юм. Италийн хоёр алдартай компанийн энэхүү хамтын ажиллагааны дүнд тансаг чамин, ганган хээнцэр, дээд зэргийн тохилог моторт завийг үйлдвэрлэх гэнэ. Aquariva нэртэй Gucci-гийн моторт завь нь 10 метр урттай, 380 морины хүчтэй, хоёр ширхэг Yanmar хөдөлгүүртэй, дээд хурд нь 41 нот байх ажээ.
Түүнчлэн Aquariva-гийн худалдан авагчдад аяллын цүнх, спорт хэрэглэл, ванны алчуур зэрэг далайд аялалд гарахад хэрэглэх хэрэглээний зүйлсийг мөн дагалдуулах гэнэ. Харин тэдгээр нь бүгд Gucci брэндийн бүтээгдэхүүн байх юм.
Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү.